АН-ын ЗГ-ыг огцруулах акц хурцдахад У.Хүрэлсүх сайд нартай уулзаж, Н.Учрал тэтгэвэр ярьсаар гарч ирэв
Н.Учралын Засгийн газар бүрдээд яг 73 хоног өнгөрч байна. "Танхимынх нь гишүүдийн асуудал, үнийн өсөлт, татвар, иргэдийн амьдрал ер дээрдэхгүй байна" гэх шалтгаанаар Н.Учралыг огцруулах гарын үсгийг албан ёсоор О.Цогтгэрэлийн албан бланк дээр зурж эхэлж буйгаа даваа гарагт мэдэгдсэн.
Үндсэн хуулийн 43.1-т "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно" хэмээн заасан байдаг.
Нэг үгээр хэлбэл, 126 гишүүнтэй парламентын дөрөвний нэгээс доошгүй нь буюу 32 гишүүний гарын үсэг цуглаж, огцруулах саналаа албан ёсоор тавивал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногт шийднэ. Дийлэнх нь дэмжвэл огцруулах тогтоол баталсанд тооцогдоно.
Эл мэдэгдлийн дараа Н.Учрал Ерөнхий сайдын хувиар анх удаа Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрээ танилцууллаа. Ингэхдээ сонгуулийн оноо авах, үнэлэгдэх боломж бүхий хамгийн топ сэдэв "тэтгэвэр"-ийг ярьсаар гарч ирэв. 35 жил ажилласан хүний тэтгэврийг тогтоохдоо цалингийн 67.5 хувиар тооцдог байсныг 72.5 хувь болгоно, тэтгэврийн хэмжээг 2.6 сая төгрөгийн цалингаас тооцно гэх зэрэг тогтолцоог шинэчлэх агуулга бүхий НДШ-ийн хууль зүтгүүлж буйгаа дурдав. Ингэхдээ "НДШ-ийн тухай хуулийг энэ хаврын чуулгандаа багтаагаад УИХ баталчих юм бол намрын өргөн мэдүүлэх төсөв дээрээ барьж орж ирээд, төсвөө шийднэ. Энэ шинэчлэл төсөв дээр 2.4 их наядын ачаа өгнө" хэмээсэн юм.
Мөн Ардчилсан намд ёс зүйтэй олон хүн бий. Эл акц бол хэсэг бүлэг хүмүүсийн хийж байгаа улс төр л гэж харж байгаа. Тулгамдсан асуудлуудын өмнө улс төр аваачиж наагаад байж болохгүй. Би эрүүлээр мэтгэлцэж байгаа. Ардчилсан намын аль ч гишүүнтэй, намынхаа аль ч гишүүнтэй өөрийн бодлого шинэчлэлээр уулзаж, ярилцахад бэлэн байна" гэв.
Уншигч та санаж байвал, Ардчилсан намын акц анх эхлэхдээ л тодорхой байсан. Баянхонгорт 19 настай цэрэг амиа алдсан хэрэгт салбарын сайд нь хариуцлага хүлээх ёстой. Н.Учрал Д.Батлут сайдаа огцруулахгүй бол УИХ-ын гишүүдийн бүрэн эрхээр Н.Учралыг огцруулах гарын үсэг цуглуулна хэмээсэн. Гэтэл АН-ын бүлгээс уг шаардлагыг хүргүүлээд яг хоёр долоо хоногийн хугацаа өнгөрөхөд Н.Учрал хариу өгөлгүй, Д.Батлутаа хамгаалсан. Иймд АН-ын зүгээс Н.Учралыг огцруулах гарын үсгийн албан ёсоор, намынхаа даргын албан бланк дээр зурж эхэлсэн юм.
Ташрамд дурдахад, АН-ын мэдэгдлийн дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарим сайд нарыг өрөөндөө дуудаж уулзсан байдаг.
Харин акц эхлүүлсэн АН-ын дарга О.Цогтгэрэл "“Аргаа ядсан хүүхэд аавынхаа толгойг маажна” гэдэг үг байдаг шиг Засгийн газарт хариуцлага тооцох асуудал ярихаар байн байн хамтарсан Засгийн газарт Ардчилсан нам орох гэж байна гэж ярьдаг. Сайдын суудал өгчих гэдэг зүйл яриагүй, ор үндэсгүй яриа. Ерөнхий сайдыг огцруулах бланканд АН-ын 42 гишүүн бүгд зурна" хэмээсэн юм.
Мөн сүүлийн 10 жилийн махны үнийн өсөлтийг бодитоор харуулах үүднээс пүрэв гарагийн чуулганы үүдэнд мах өлгөсөн нь анхаарлын төвд оров.
Төсвийн тодотгол, Н.Учралыг огцруулах акц намрын чуулган руу сунах магадлалтай байна
Хөшигний ард, УИХ-ын дарга С.Бямбацогт О.Цогтгэрэлтэй уулзаж, "Шинэ Засгийн газрынхаа ажлыг хийлгэе. Огцруулах акцаа ядаж намрын чуулган руу ярь" гэх яриа өрнүүлсэн байна. О.Цогтгэрэл толгой дохиогүй ч түүний албан бланк дээрх гарын үсгийн тоо одоогоор тодорхойгүй байгаа юм.
О.Цогтгэрэлийн бланк дээр хэн хэн гарын үсэг зурах вэ.
С.Баярцогтыг АН-ын генсекээр томилохоос өмнө бүлгийн хурал дээр нь бүлгийн даргын асуудал яригдсан. О.Цогтгэрэл Х.Тэмүүжингээ зүтгүүлж, Б.Пүрэвдорж талаас Б.Түвшин бүлгийн даргад яригдсан. Начир дээрээ О.Цогтгэрэлийг бүлгийнх нь 18 гишүүн л дэмжиж, С.Баярцогтыг жинхлэх томилгоонд барьцаалагдан хойшилсон байдаг. Генсекээ томилоод бүлгийн даргаа ярих гэтэл О.Цогтгэрэл гадаад руу явчихсан. Эргэн ирэхэд нь Н.Учрал таван сайдын суудалтайгаар хамтаръя гэхэд О.Цогтгэрэл |2027, 2028| оны сонгуулиа бодоод "гэдийчихсэн". Удалгүй "Д.Батлутаа огцруулахгүй бол чи өөрөө огцор" гэх акцаа төгөлдөржүүлж байна.
О.Цогтгэрэл АН-ын гишүүдийг "ТЭСО"-ийн ажилчид шиг нь үнэнч дэмжихгүйг намраас хойш хэд хэдэн удаа мэдэрсэн. Фракц төвтэй намын системээ саях ойлгож, дэд дарга нарынхаа суудлыг "эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүй" тарааж өгсөн. Одоо түүнийхээ үр шимийг хүртэнэ гэж сэтгэж яваа.
АН УИХ-д 42 суудалтай. Үүнээс Ерөнхийлөгчийн жигүүрийн 13 гишүүн О.Цогтгэрэлийг тэрсэх магадлал өндөр. Тус жигүүрт, АН-ын Б.Пүрэвдорж Ж.Батсуурь О. Амгаланбаатар Ц.Баатархүү П.Батчимэг Д.Ганбат Ж.Баярмаа Д.Энхтуяа П.Мөнхтулга С.Одонтуяа Р.Сэддорж Р.Эрдэнэбүрэн Д.Жаргалсайхан нар багтаж буй. Тэднээс бусдыг нь намын даргынхаа хүчээр хайрцаглаж чадна гэвэл АН-ын 29 гишүүн гарын үсэг зурна гэсэн үг.
Мөн Н.Учралын Засгийн газар байгуулагдахад нь эсэргүүцэн гүйж байсан Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийн 30-ын талынхан О.Цогтгэрэлд хүч нэмнэ. Тухайлбал, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, С.Амарсайхан, Х.Булгантуяа, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, П.Сайнзориг, О.Батнайрамдал, Б.Баярбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Э.Болормаа, Ц.Идэрбат, Г.Лувсанжамц, М.Мандхай, Л.Мөнхбаатар, Ч.Номин, О.Номинчимэг, Ч.Анар, Д.Ганмаа, М.Ганхүлэг, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Б.Тулга, Г.Тэмүүлэн, Б.Уянга, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Ж.Алдаржавхлан, Н.Алтаншагай нар юм.
Үүнээс гадна Засагтаа багтаагаагүйд өстэй яваа ИЗНН-ынхан гарын үсэг зурах магадлалтай. Р.Батболдоо намын даргын тамга булаацалдсан асуудлаар нь намаасаа хөөчихсөн учир тэдэнд гурван гишүүний суудал бий.
Ингээд тооцоод үзэхээр лав 62 гишүүний гарын үсэг цуглачихаар байна.
Төсвийн тодотголоо хуулийн хугацаандаа буюу наадмын өмнө оруулж ирвэл Н.Учралын Засгийн газрын уналт, улам ширүүснэ.
Төсвийн тодотголыг ирэх долоо хоногт |2026.06.15| оруулж ирэхээр яригдаж эхэлжээ. Хэрэв төлөвлөж, баталсан төсвөө тодотгоно гээд зүтгэвэл энэ Засгийн газрын орших хугацаа доошоо пуужиндана гэсэн үг.
Төсвөө наадмын өмнө л тодотгох боломжтой.
Сая УИХ-аар дэмжүүлсэн Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд Монгол Улсын эдийн засгийг 2027 онд 5.8 хувь, 2028 онд 6 хувь, 2029 онд 6.3 хувиар өсөхөөр тусгасан бол инфляцыг ирэх онд 7 хувьд хүрч алгуур буурснаар 2028 онд 6 хувь, 2029 онд 5 хувьд хүрч Монголбанкны зорилтот интервалын доод хэмжээнд хүрэхээр төсөөлжээ. Харин Нэгдсэн төсвийн орлогын доод хэмжээг 2027 онд 34.8 их наяд, зарлагын дээд хэмжээг 36.5 их наяд байхаар тусгаж, 2029 онд төсвийн орлогын доод хэмжээ 39.7 их наяд, зарлагын дээд хэмжээ 40 их наяд давахаар тооцжээ.
Засгийн газрын өрийн хэмжээ 2027- 2028 онд ДНБ-ий 50 хувь, 2029 онд 45 хувьд хүрэхээр хуулийн төсөлд тусгажээ. Хэдийгээр дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд зарим макро эдийн засгийн үзүүлэлтийг оновчтой төсөөлсөн ч төсвийн орлогын төсөөллийг өмнөх жилүүдийн адил хэт өөдрөг тооцсон гэж эдийн засагчид байр сууриа илэрхийлээд буй.
Нөгөө талд Н.Учрал "наадмыг л давчихвал учиртай" гээд Засгийн газраа ганхуулахгүйн тулд төсвийн хүрээний мэдэгдлийг наадам давуулж, |2026.09-сард| шинэ төсөвтэй хамт оруулж ирэх талаар "сэтгэж" яваа.
Гэвч хугацаа хойшлох, асуудлаас зугтаах тусам 2027 оны төсөв хэцүүднэ. Эрүүл мэндийн салбарын албан хаагчдын үндсэн цалинг наймдугаар сараас эхлэн сар бүр 9 хувиар нэмэх, боловсролын салбарын албан хаагчдын үндсэн цалинг аравдугаар сарын 31 хүртэл 50 хувиар, арван нэгдүгээр сарын 1-нээс 26 хувиар нэмэх шийдвэрүүдийн ард их наяд төгрөгөөр хэмжигдэх эл цалингийн нэмэгдлийг төсөвт тодотгол хийж шийдэхээс аргагүй байдал хүлээж байна. Энэ онд тодотголоор дээрх санхүүжилтийг шийдсэн ч ирэх жилүүдийн төсвийн урсгал зардлын дүнд нөлөөлнө. Хэрэв Н.Учралын амиа аргацаасан буюу төсөв тодотгож, гал авалгүй, Засгийн газраа огцруулахгүйгээр наадам давах санаагаа гүйцэлдүүлж, есөн сард энэ асуудал яригдаж эхэлбэл "дефолт" зарлаж ч мэдэхээр нөхцөлтэй буй билээ.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
73 хоногт дүгнэхэд арай эрт ч хариуцлага нэхэх нь зөв
Тэтгэвэр нэмэх асуудал бол олон хүний хүлээж байгаа шинэчлэл шүү
Үнэ өсөөд байгааг бол жирийн иргэд өдөр бүр мэдэрч байна
Хүрэлсүх eр нь оролцож холиох ямар хэрэг байнаа. 2 eрөнхий сайдтай мэт л байх юм
Хүүк аавдаа очиж ховлосон уу эрх банди
Цэргийн хэрэг дээр үнэхээр тодорхой хариу өгөх ёстой байсан
uhral nertei ene hvvhed ees arai deer tulhtai hvn ajlaa hiih heregtei bizdee
Ёөк ман г удирдаж байгаашдээ долоогч нар энэ намаар дүүрэн
Ogtsruulah asuudal uls tur uu esvel bodit hariutslaga uu gedgiig l sain harah heregtei
AN ch gesen zuvhun shuumjlehees iluu gargaltsaa yarimaar yum
Огцрох амархан гээд байвал Төр төмөр нүүр гаргах амархан шүү.
Хулхисүг Ухрал нар зайлсан нь дээрдээ. Төр самарсан хөөрүү нохойнууд
Tetgeveriin huuli heregjvel olon ahmaduudad ashigtai sanagdaj baina
73 honogiin ajliig ard tumen l hamgiin sain dugnene dee
Mahnii unees ehleed amidral hund baigaa ni unen
Улс төрийн хэрүүлээс илүү бодит үр дүн л хэрэгтэй байна
Harin ene garin useg ni hed hurtel tsuglah bol
Төсвийн тодотгол хийхгүй бол бүр хүндрэх юм биш үү
Er ni nam damjsan taltsal denduu ih boljee
...АН тэр тусамаа Одонгийн Цогтгэрэлийн хүсэлээр ЗГ аа солихтнь чи хаашаатюм бэ.Асуудл тооцох газар тооцохгүй.Ажилтхийдэгтэй нь тооцоод бгаа нь..Ө.Энхбаяр г.м ярдаг нохой мэт нөхөдийг танхимдаа агуулаад бгаа нь л Учралд харшлаж бх нигууртай...СОЛИХООР СОЛИОРОГЧ..О.ЦОГТГЭРЭЛ...СОЛИГДОХООР ЯРИГДАЖ БУЙ ЕС 2 ЖИНХЭНЭ ЧХДВАР ХАВАЛ УЧРАЛИНЬ ИЛҮҮ ДЭЭР Л ДЭЭ..АЖИЛ МЭДЭХГҮЙ УЛСИОРНОО ХӨГЖҮҮЛЭХ ДЭВШҮҮЛЭХ САНАЛГҮЙ ЦОГТГЭРЭЛ БОЛ ЁСТОЙ СОЛИРОЛ Л БНА..ЕРМНЬ ДЭНДҮҮ ЮМ ЗГ ЕРМНЬ ОЛОН СОЛИГДООД БХААР УЛСЫН АЖИЛ Л ЗАВХАРЧ БГАА ШҮҮ ДЭЭ...АРД ИРГЭДЭД Л ДАРАМТ НЬ ИРЖ БГАА ЮМ..БҮТЭЭХ АЖИЛГҮЙ БҮЛЭГЛЭЛИЙН ЗӨРЧМЛ..УЛСЫГ ХӨГЖЛӨӨСТГАЦААЖ СОЛИРОЛ Л ҮҮСГЭЖ БГАА..ОЭ ажил хийж л бсан бас л троллоор зайлуулсан...Эрүүл Хүн еринь бна уу..Хувьиэрх ашигтах хөтлөгдсөн бузаружп юм олширчээ
Л.Оюун-Эрдэнэ 8 жил засаглахдаа эх орноо балалсан. Энэ шавраас гаргаж чадах ЕС байхгүй. Учралдаа бус. Өөр хүн тавиад нэмэргүй.Учралыг огцруулах акц бол Оюун-Эрдэнэ нарын өшөө авах хонзон. Энэ хонзон АН, МАН-д буглаад задрах гэж бн. 45 цэрэг амиа алдаж, 144 цэрэг өрөөл татанхай болсны хариуцлагыг Д.Батлутад үүрүүл, эс тэгвээс Учрал чи огцор. Өшөөгөө авахаар хонзогч нарыг Женько манлайлж яваа. Оюун-Эрдэнэ нар 8 жилд гарахааргүй нүхэнд эх орноо унагаж дээ. Учралаа Оюун-Эрдэнээр бүр Женькогоор солиод ч зоогдсон шавраас гарч чадахгүй.
Оюун Эрдэнэ авлигачид хулгайчидтай тэмцээд, баялгийг иргэддээ гээд огцорсон. Далайцтай ажиллаж байсан Ерөнхий сайд, МАНд Засаглах эрхийг авч өгсөн биз дээ, хотыг Нямбаатар нь бүхэлд нь авч өгсөн....Амжилтаа өөрсдөө нурааж байгаа
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Мэдээж 73 хоногт улсын хэмжээний том асуудлыг шийдээд үр дүнд хүргэнэ гэж байхгүйл дээ. Нааштэй эхлэл байна уу үгүй юу гэдэгт их учир бий. Энэ өнцгөөр харвал найдвар муухан дээр нь өргөн хэрэглээний бүтээгдэхүүн өдрөөс өдөр үнэ нэмэгдэж имфилиац 11,2 хувьд хүргэчихээд хэцүүхэн ургишгүй сайдууд гээд харвал энэ засаг удаан наслах ямарч боломж харагүй байна д Өнөөдрийн энэ өнцгөөр харвал яршиг зүгээр зовлонгийн түргэн дээр л гэж бодож байна.Ядаж байхад Учирал худлаа ярихыг нь яанаа надад засгийн ажил шинэ юм биш би төрийн өндөр түвшинд 10 гаруй жил ажиллахдаа хүрээгүй салбар гэж байхгүй надад туршлага байна зориг байна би хурдтай ажилна миний хурдыг гүйцэж ажиллах тийм л нөхдөөр засгийн газраа бүрдүүлнэ гэж том баасаны яанаа? аа лаа лаа. Тэр хурд нь хаана байна яст мэлхий мэт хурдаар яаядаа гэж явна. Ажил хийх мэдлэг зориг нь хаачив аа? худлаа бүтэрэхдээ бол овоо зориг зүрх ч байна оо байна.
Огцоуул
74 хонохон ... зорилго зорилтоо танилцуулаагүй !! занданшатарын бодлогоор яваад байгаа толгойгүй нөхөр болчихоод байна л да энэ бөөргүй нөхөр !!
uranii uchral pzda min tognii une buulgaach.mahnii une buulgaach.chadahgui bol z##l.mcs ii g###g 9 uur atsaahiihe
Төр засаг ажлаа хийсэн дээр.
Учралын гэх ч үнэн хэрэгтээ Хүүкийн ЗГ.
Унах , унагаах хэрэгтэй.
Эрт тусмаа л сайн даа....
Манай хаан жүжиг тавихдаа гаршсан нөхөр дөө.
Засгийн газар огцроход гадаад орнуудын хөрөнгө оруулалт, экспортын хэмжээ буурахаас эхлээд бүр л амаргүй болно. Үүнийг мэдсээр байж Гүйцэтгэх засаглалыг унагах нь эх орон ард түмнийгээ хорлож байгаа уйваагүй үйлдэл л гэж харагдана.
НХБАЯР ХЗСАЙД ХИЙЖ БАЙХДАА ДЦ-Т ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ГАРСАН ЗӨРЧИЛ ДЭЭР ЦАХ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ДАРГА НАР АЖЛЫН ХАРИУЦЛАГА АЛДСАН ГЭЖ ҮЗЭН ШТАБЫН ДАРГА БОЛОН АНГИЙН ДАРГА НАРЫГ АЛБА АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЖ ХАРИУЦЛАГА ТООЦСОН. ҮҮНИЙ ДАРАА ДЦ-Т ЦАХ ЭРҮҮГ ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРЛАА ГЭЖ МЭДЭЭЛСЭНИЙ ДАРАА УДАЛГҮЙ ДЦ-Т ЦАХ-ИЙГ МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРЛАА АХИН МЭДЭЭЛЖ УГ МЭДЭЭЛЛИЙГ ДОТОРООСОО ТАРААСАН ГЭЖ АЛБАНЫ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙГАА ТУХАЙ МЭДЭЭЛСЭН. ДЦ-Н ЦАХ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ДАРГА НАР ЧИНЬ УДАА ДАРААЛАН ГЭМТ ХЭРЭГ ГАРГАЖ АЖЛЫН ХАРИУЦЛАГА АЛДАЖ БАЙХАД ХЗСАЙД ТА ЮУ ХҮЛЭЭЖ ЭНЭ УЛСДАА ХАРИУЦЛАГ ТООЦОХГҮЙ БАЙГАА ЮМ. ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧСӨН ДҮРМИЙН БУС ХАРИЛЦААНД ХАРИУЦЛАГ ТООЦНО ГЭЖ ЯВАХ ХООРОНД ЧИНЬ ДЦ-Т ЗАРИМ ЭРЭМДЭГ ЗАРИМ ХЭРЭГТЭН БОЛЖ БАЙНА. ЭНЭ МЭДЭЭЛЭЛ ТАНД ОЧООД 2 САР ГАРАН БОЛСОН ДЦ-Н ЦАХ АЮУЛГҮЙ БАЙДАЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН СЭТЭРТЭНҮҮД АЖЛЫН ХАРИУЦЛАГ АЛДАСАН УЛСУУДТАЙ ХАРИУЦЛАГ ТООЦОЖ ЧАДАХГҮЙ ЭС ҮЙЛДЭЛЭЭРЭЭ ХАМСААТАН БОЛСОН УЧИР СУУДАЛЫН ДОНТОНГУУДАДАА ХАРИУЦЛАГ ТООЦОН ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ БУС УУ?
НХБАЯР ХЗСАЙД ХИЙЖ БАЙХДАА ДЦ-Т ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ГАРСАН ЗӨРЧИЛ ДЭЭР ЦАХ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ДАРГА НАР АЖЛЫН ХАРИУЦЛАГА АЛДСАН ГЭЖ ҮЗЭН ШТАБЫН ДАРГА БОЛОН АНГИЙН ДАРГА НАРЫГ АЛБА АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЖ ХАРИУЦЛАГА ТООЦСОН. ҮҮНИЙ ДАРАА ДЦ-Т ЦАХ ЭРҮҮГ ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРЛАА ГЭЖ МЭДЭЭЛСЭНИЙ ДАРАА УДАЛГҮЙ ДЦ-Т ЦАХ-ИЙГ МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРЛАА АХИН МЭДЭЭЛЖ УГ МЭДЭЭЛЛИЙГ ДОТОРООСОО ТАРААСАН ГЭЖ АЛБАНЫ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙГАА ТУХАЙ МЭДЭЭЛСЭН. ДЦ-Н ЦАХ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ДАРГА НАР ЧИНЬ УДАА ДАРААЛАН ГЭМТ ХЭРЭГ ГАРГАЖ АЖЛЫН ХАРИУЦЛАГА АЛДАЖ БАЙХАД ХЗСАЙД ТА ЮУ ХҮЛЭЭЖ ЭНЭ УЛСДАА ХАРИУЦЛАГ ТООЦОХГҮЙ БАЙГАА ЮМ. ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧСӨН ДҮРМИЙН БУС ХАРИЛЦААНД ХАРИУЦЛАГ ТООЦНО ГЭЖ ЯВАХ ХООРОНД ЧИНЬ ДЦ-Т ЗАРИМ ЭРЭМДЭГ ЗАРИМ ХЭРЭГТЭН БОЛЖ БАЙНА. ЭНЭ МЭДЭЭЛЭЛ ТАНД ОЧООД 2 САР ГАРАН БОЛСОН ДЦ-Н ЦАХ АЮУЛГҮЙ БАЙДАЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН СЭТЭРТЭНҮҮД АЖЛЫН ХАРИУЦЛАГ АЛДАСАН УЛСУУДТАЙ ХАРИУЦЛАГ ТООЦОЖ ЧАДАХГҮЙ ЭС ҮЙЛДЭЛЭЭРЭЭ ХАМСААТАН БОЛСОН УЧИР СУУДАЛЫН ДОНТОНГУУДАДАА ХАРИУЦЛАГ ТООЦОН ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ БУС УУ?
НХБАЯР ХЗСАЙД ХИЙЖ БАЙХДАА ДЦ-Т ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ГАРСАН ЗӨРЧИЛ ДЭЭР ЦАХ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ДАРГА НАР АЖЛЫН ХАРИУЦЛАГА АЛДСАН ГЭЖ ҮЗЭН ШТАБЫН ДАРГА БОЛОН АНГИЙН ДАРГА НАРЫГ АЛБА АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЖ ХАРИУЦЛАГА ТООЦСОН. ҮҮНИЙ ДАРАА ДЦ-Т ЦАХ ЭРҮҮГ ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРЛАА ГЭЖ МЭДЭЭЛСЭНИЙ ДАРАА УДАЛГҮЙ ДЦ-Т ЦАХ-ИЙГ МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРЛАА АХИН МЭДЭЭЛЖ УГ МЭДЭЭЛЛИЙГ ДОТОРООСОО ТАРААСАН ГЭЖ АЛБАНЫ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙГАА ТУХАЙ МЭДЭЭЛСЭН. ДЦ-Н ЦАХ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ДАРГА НАР ЧИНЬ УДАА ДАРААЛАН ГЭМТ ХЭРЭГ ГАРГАЖ АЖЛЫН ХАРИУЦЛАГА АЛДАЖ БАЙХАД ХЗСАЙД ТА ЮУ ХҮЛЭЭЖ ЭНЭ УЛСДАА ХАРИУЦЛАГ ТООЦОХГҮЙ БАЙГАА ЮМ. ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧСӨН ДҮРМИЙН БУС ХАРИЛЦААНД ХАРИУЦЛАГ ТООЦНО ГЭЖ ЯВАХ ХООРОНД ЧИНЬ ДЦ-Т ЗАРИМ ЭРЭМДЭГ ЗАРИМ ХЭРЭГТЭН БОЛЖ БАЙНА. ЭНЭ МЭДЭЭЛЭЛ ТАНД ОЧООД 2 САР ГАРАН БОЛСОН ДЦ-Н ЦАХ АЮУЛГҮЙ БАЙДАЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН СЭТЭРТЭНҮҮД АЖЛЫН ХАРИУЦЛАГ АЛДАСАН УЛСУУДТАЙ ХАРИУЦЛАГ ТООЦОЖ ЧАДАХГҮЙ ЭС ҮЙЛДЭЛЭЭРЭЭ ХАМСААТАН БОЛСОН УЧИР СУУДАЛЫН ДОНТОНГУУДАДАА ХАРИУЦЛАГ ТООЦОН ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ БУС УУ?
"Поп хүн улс удирдахаар улс сүйрдэг.
Засгийн газар тогтвортой ажиллах нь бас чухал асуудал
Жулдаад байна