Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Ерөнхий сайд аа, ТӨБЗГ-ыг “амьгүй” болгож, бүлэглэлүүд ХУЛГАЙ ХИЙХ нөхцлөө бүрдүүлжээ

ТҮР СЭРГЭСЭН ХОЁР ЖИЛ

Төрийн өмч бодлого зохицуулалтын газар /ТӨБЗГ/ одоогоос ердөө хоёр жилийн өмнө ажил нь оволзсон, бужигнасан газар байв. Хурал, мэргэжлийн сургалт зэрэгт дуудаад ирдэггүй, УИХ-ын гишүүдтэй ч хүртэл нэлээд “гэдгэр” уулздаг ТӨХК-иудын захирлууд Сүхбаатарын талбайд бүгд ирчихсэн, ажлаа олон нийтэд тайлагнаад зогсож байсан үе бол 2017 оны тавдугаар сар юм. 

Үүнтэй яг зэрэгцээд УИХ-аар МИАТ, Монголын хөрөнгийн бирж, Төрийн банк тэргүүтэй томоохон өмчүүдийн тодорхой хэсгийг хувьчлах, орон нутгийн зам арчлалтын 20 АЗЗА-г тэр чигт нь хувийн хэвшил хэлбэрээр ажиллуулах асуудал яригдаж байв. УИХ, байнгын хороодоор байсхийгээд л төрийн өмчүүдийн санхүү эдийн засгийн үзүүлэлт, удирдлагуудын зардлын асуудал хэлэлцэгддэг байлаа.

Нөгөө талд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд шилжүүлэн авах асуудал улс төрийн хүрээнд хүчтэй яригдаж, захирлуудынх нь тансаг хэрэглээ, хэтийдсэн зардлын асуудлаар ТӨБЗГ нэлээд сайн “баалуулдаг” байв. Цаашлаад ТӨХК-иудын захирлууд том машин хөлөглөж, өндөр цалин авдаг мөртлөө байгууллага нь байнгын алдагдалтай ажилладаг тогтсон хэвшлийг тас цохиж, журамлах ажиллагаа энэ үед хамгийн сайн хийгдсэн.

Ингэж ТӨБЗГ хоёр жил орчим “журамлагдсанаар” өмчийн менежментийг боловсронгуй болгох чиглэлд Засгийн газарт зургаан тогтоолын төсөл боловсруулан өгч,  дампуу түүхтэй “Монгол мах”, “Аж үйлдвэрийн цогцолбор” зэрэг  найман ТӨҮГ, ТӨХК-иудыг татан буулгаж, “Оргил” рашаан сувилал тэргүүтэй таван байгууллагын хувьчлалыг удирдаж ажиллаж байв.

Улмаар 2012 онд ТӨХК-иудад нийт 15853 автомашин бүртгэлтэй байсныг 2017 онд 6026 болгон буулгаж, зардлыг хоёр дахин буулгаж чадсан байдаг. Өр авлага ихтэй, нэр хүнд асар муутай байсан ТӨХК-иудын өр 2016 онд 2.5 их, 2017 онд 700 тэрбумаар буурч, цэвэр ашиг 859 тэрбумаар өссөн үзүүлэлттэй гарч байв.

Ааш авир нь дийлдэггүй Ц.Нямдорж сайдын албандаа авч ашигласан машины асуудлыг хүртэл сөхөж явсан ТӨБЗГ эдүгээ харин амьд мэнд яваа нь мэдэгдэхээ байсан нь харамсалтай.

МАН ӨМЧ ХАРИУЦСАН АГЕНТЛАГАА ТУСАД НЬ ГАРГАСАН Ч ЭРГҮҮЛЭЭД “ШҮДГҮЙ АРСЛАН” БОЛГОВ

Уг нь Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын хийсэн сайн ажлуудын нэг нь өмч хариуцсан агентлагаа тусад нь гаргасан явдал. Тодруулбал, 2015 онд Ч.Сайханбилэгийн шийдвэрээр Төрийн өмчийн хороог татан буулгаж, Сангийн яаманд хэлтэс болгоод байв. Чухам ийм амьгүй, эзгүй үеэр нь алдарт “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр Засгийн газар худалдан авах эрхээсээ татгалзсан шийдвэр гаргасан байдаг билээ.

МАН 2016 оны УИХ-д сонгуульд ялснаар дээрх хэсэгт өгүүлсэн ажлууд өрнөсөн юм. Угаас  1996 оноос Төрийн өмчийн хороо /ТӨХ/ нэрээр үйл ажиллагаа явуулж ирсэн бие даасан агентлагийн хүчийг улс төрийн зорилгоор сулруулах бүрд төрд халгаатай шийдвэрүүд сэмхэн гарчихсан л байдаг тогтсон жишиг бий. Яг ийм  байдал дахин давтагдах нь уу гэмээр нөхцөл  байдал эдүгээ үүсээд байна.

Тодруулбал, Тендерийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан, Худалдан авах ажиллагааны газрыг агентлаг болгох бэлтгэл ажлыг далимдуулан, ТӨБЗГ-ын 75 орон тоог ердөө 31 болгон цөөлжээ. Энэ нь 2016 оноос хойших бүтцээс даруй хоёр дахин багассан үзүүлэлт юм. Энэ бүтцээрээ ТӨБЗГ улсын хэмжээн дэх төрийн өмчийн төсөвт 5000 гаруй байгууллагын өмчүүдийн тоолж бүртгэх, удирдлага менежментээр хангах, төлөөлөл хэрэгжүүлэх зэрэг үүргүүдийг хүлээж ажиллах нь.

ЕРӨНХИЙ САЙД ХАМГИЙН ЧУХАЛ АГЕНТЛАГАА БУСДАД “ИДЭШ” БОЛГОН ӨГЧЭЭ

Нэг ёсондоо цөөн хүнд баахан бичиг цаасны ажил ногдуулаад, гол улстөрийн шийдлүүдийг томчууд гаргаж суух хүчгүй хэлбэр лүү ТӨБЗГ-ыг оруулжээ. Эдгээрийн хамгийн тод жишээ нь,эрчим хчүний салбар дахь  төрийн бодлого гаргаж суух ёстой Ц.Даваасүрэн сайд хэрүүл хийж зүтгэсээр байгаад, салбарынхаа ТӨХК-иудад яамаа давамгай эрхтэй болгосон. Тэр ТУЗ-ийн гишүүдийг сонгох, удирдлагуудыг томилох, тэдгээр хүмүүсээрээ дамжуулан, ТӨХК-иудынхаа санхүүд оролцож эхэлсэн. Үр дүнд нь ашигтай ажиллагааны бланс хасах руу шилжсэн гэх.

ТӨБЗ уг Ерөнхий сайдын шууд харьяаны агентлаг. Тийм байхад хэдэн сайд нар нь “мөнгө хийж болох хэрэгсэл” болгон харж, далдуур эднийхийг тасралтгүй хэмлэнэ. Ц.Даваасүрэн сайд эрчим хүчний ТӨХК-иуд дээр давуу эрхээ тогтоосны дараа Б.Энх-Амгалан сайд МИАТ, АЗЗА-нуудаа, УУХҮЯ газрын тос, уул уурхайн компаниудаа, Ч.Улаан сайд ХААБ-ийг яамандаа авах саналуудыг тус тус хүргүүлсэн байдаг.

Яамд салбарын төрийн бодлогоо зангидах учиртай байтал ТӨБЗГ-ын ажлыг булаалцалдаж буй нь эргээд л мөнгө тойрсон эрх ашигтай салшгүй холбоотой. Улсын мөнгө уйлдаггүй гэдэг шиг жаахан л хараа хяналтаа сулруулахад Төрийн өмчүүд хулгайн үүр болж, захирлууд нь албанд томилуулсан эзнийхээ хүслийг биелүүлж, халаасаа дүүргээд буцдаг жишиг тогтоод удаж байна. Ийм болохоор л төрийн өмч рүү улстөрчид хошуурдаг билээ.

ТӨБЗГ яг ийм байдлаар эрх ашигтнуудад тал талаасаа мэрэгдэж, дээрээс нь тус агентлагийг цэгцэлж, ТӨХК-иудын санхүүгийн сахилга батыг эрс сайжруулан ажиллаж байсан Ц.Ням-Осор ажлаа өгснөөс хойш унхиагүй, салбараа мэддэггүй, өмчийн менежмент ярих тэнхэлгүйгээр өдөр тутмын гал тогооны ажил, албан бичигтээ түүртсэн хоёр нөхөр дараалан удирдаж, бүр ч сулбагар, дарга нарын ам харсан агентлаг болгон хувирсан. Эдүгээ З.Мэндсайхан гэгч залуухан дарга удирдаж байна, хэрхэн ажиллахыг харах л үлдлээ.

Эцэст нь хэлэхэд, Ерөнхий сайд хамар доорх хамгийн чухал агентлагаа эзэнгүйдүүлж, улстөрчдөд дураараа дургих талбар болгон өгсөн нь анхаарал татна. Яг ийм сиймхий үеэр л бүлэглэлүүд өмчөөс хулгай хийх нөхцөл бүрддэг. Зориудаар хүчийг нь сулруулчихлаа, одоо хулгайн  үйлдлээ хэрхэн хийх бол. Одоо бол 2017 онд яригдаж байсан ТӨХК-иудыг нээлттэй хувьцаат компани болгож, олон нийтийн хяналттай болгох асуудал ор тас мартагджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-03 14:42

Тийн үнэн ш тээ, өмнөх хоёр дарга нь завааруулсан, өмчийг хүчгүй болгож бгаад хулгай хийдэг л дээ угаасаа

irgen
irgen
2020-02-03 15:29

одоо нэг нь байсан байгууллага болсон бна лээ, сонгуулийн өмнө ингэж хүчгүй болгоод хэдэн компаниасаа баахан мөнгө татах биз

ЗочинЗочин
ЗочинЗочин
2020-02-04 10:50

Энэ Хүрэлсүx xутлаа сүржигнэxээс өөр юу ч xийж гийгүүлсэнгүй ард түмэн xанг�##�ттай дэмжлээ одоо сонгуулиаар дүнгийг нь тавиаад Австр�##�и руу явуулаx xэрэгтэй

зочин
зочин
2020-02-06 12:42

Ням-Осорын дараа цүнх баригч Ганбат гэгч нэг хэсэг дарга хийж гөлдийсөн дараа нь Ариунболд гэгч хүүхэмсэгээрээ �##�дартай цүнх баригч нэг хэсэг бужигнуулсан даа

Zochin
Zochin
2020-02-06 15:06
Reply to  зочин

Nyam-Osor khuuchnii buunii khugarkhai. Companiin khuuli muulia sain meddeg bolokhoor sain ajillaj bsan. Ugaasaa ajlaa medekhgyi albat shig nukhdyyd darga bolokhoor ter baiguullaga or suraggyi alga boldog doo khuurkhii. Tiim gazar zunduu bnoo. Jisheelbel Shudarga ursulduunii gazar, Khurungiin birj geed olon gazar bnaa bna.

Холбоотой мэдээ

Back to top button