УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос | Нийслэлийн төсвийг "нэгжих" хяналтын ерөнхий сонсгол хоёр өдөр болж өндөрлөлөө

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос "Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж буй. Сонсголын эргэн тойрон дахь дэлгэрэнгүй мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Шууд дамжуулалт:

Нэмэлт 18:55 цаг

Х.Нямбаатарыг хотын даргаар ажиллаж байх үеийн буюу 2024-2026 оны нийслэлийн төсвийн зарцуулалт, мега төслүүдийн хөрөнгө оруулалт, тендер, төлбөртэй холбоотой асуудлыг "байцаах" УИХ-ын хяналтын ерөнхий сонсгол хоёр өдөр болж өндөрлөлөө. Сонсголд Төсвийн байнгын хорооны 30 гишүүн, 70 орчим төрийн албан хаагч оролцов.

Ж.Золжаргал: Сонсож, дэнсэлж, дүгнэлт гаргах нь өөрөө үр дүн

Хуралдааны даргалагч УИХ-ын гишүүн Ж.Золжаргал сонсголын үр дүнэнгийн талаар "Хэн худлаа яриад байна, хаана ямар асуудал байгааг сонсож, дэнсэлж, дүгнэлт гаргах нь аль хэзээний үр дүн. Сонсгол зохион байгуулаад нэг хүн баривчилж яваад байдаг юм байхгүй. Тэр бол хууль хүчний байгууллагын ажил.

Сонсгол зохион байгуулсанаар нийслэлийн төсөв, нийтийн мөнгөнд хяналт тавих ёстой НИТХ-ын 45 төлөөлөгчийн 43 нь нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой компанийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагад ажилладаг нь ил боллоо. Үүний дараа хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ ярих ёстой. Ажлын хэсгээс санал дүгнэлт боловсруулна, байнгын хороон дээр хэлэлцэнэ. Байнгын хорооноос тогтоолын төсөл гарвал УИХ дэр хэлэлцэнэ" гэв.

Нэмэлт 18:15 цаг

Д.Энхтүвшин: Өнөөдрийн нийслэлд үүссэн асуудлууд бол нутгийн өөрөө удирдах ёс алдагдсаны шинж

Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалтын талаарх Ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна. УИХ-ын гишүүдийн асуулт асууж, байр сууриа илэрхийлэн үг хэлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "Иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс энэ сонсголыг зохион байгуулсан. Тодорхой үр дүн гарсангүй гэж зарим гигүүн шүүмжилж байна. Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн мэдэх эрхийг хангаж байгаа нт өөрөө үр дүн. Уг нь бид энэ асуудлыг УИХ дээр ярид суух ёсгүй юм. Нутгийн өөрөө удирдах байгууллага дээр шийдэх ёстой. Ерөнхий сайдын томилдог бүтэц нь өөрөө удирдах байгууллага, ИТХ-өө тодорхой байдлаар нөлөөнд оруулаад, иргэдийг төлөөлөх чадваргүй болгочихосн байна.

НИТХ бол иргэдээ төлөөлөөд Засаг даргатайгаа мэтгэлцээд явьж байх ёстой. Гэтэл Засаг даргатайгаа нийлээд иргэдийнхээ эсрэг жагсаад явж байгаа нь бүх юм орвонгоороо эргэчихсэний шинж. Нутгийн өөрөө удирдах байгууллаг гэж дунд нь хийдүүлж, тусдаа вант улс шиг болчихсон басйан нь нууц биш. Ерөнхий сайд нь парламентад чиглэл өгөөд хууль бталуулж л байсан. Ерөөсөө нутгийн өөрөө удирдах ёс гэж юм байхгүй боллоо.

Нэмэлт 17:10 цаг

Туулын хурдны зам төсөл 916 тэрбум төгрөг гээд 2024 онд магадлангаар ороод тогтоосон. Өргөсгөж том болгох хэрэгтэй гэдэг чиглэл өгөөд 1.9 их наяд болсон. Зургаан эгнээ болсон. Тэр нь магадлангаар баталгаажуулаагүй. Яагаад аудитаас тайлбар ирүүлээгүй вэ. Урьдчилсан зураг төсөв дээр үндэслэн магадлан хийсэн гэж юу байдаг юм. 

Барилгын хөгжлийн төвийн ерөнхий инженер н.Энх-Оргил: Барилгын хөгжлийн төв төсөв дээр биш ТЭЗҮ дээр магадлал хийсэн. ТЭЗҮ бол холбогдох батлагдсан ажлын даалгаврын дагуу боловсруулагдсан байна гэж дүгнэсэн. Төсөвт өртөг бол хөрөнгө оруулалтын урьдчилсан тооцоолол учраас эцсийн дүн биш.  Дараа нь ажлын зургийн шатанд нарийвчилсан төсвийг дахиж магадлалаар оруулах шаардлагатай.  

Б.Жаргалан: Сэлбэ дэд төв, Туулын хурдны зам төсөл бол цаасан дээр бол Улаанбаатар хотын тулгамдсан хоёр асуудал болох түгжрэл, утааг шийдчихжээ. Тодорхой бодлого ерөөсөө байхгүй. Дүүжих тээвэр, метро гээд бүгдийг нь нэг зэрэг эхлүүлэхгүй. 2.4 их наядаар 32 км зам тавьна гэдэг нь эдийн засгийн хувьд, логикын хувьд боломжгүй зүйл. Битгий Улаанбаатарчуудын, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийгээд байгаач. 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа ямар эрх зүйн үндэслэлээр олгосн байна. Үүнээс 350-г аль хэдийн зарцуулчихсан тухай жагсаалт байна. Тэр доотор байгаль орчны хамгаалал, архилоги, палентологи, угсаатны зүйн судалгаанд 8.1 тэрбум төгрөг зарцуулсан гэжээ. Нийслэлийнхэн тодорхой хариулт өгнө үү.

НЗДТГ-ын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга н.Гантулга: Улсын хэмжээнд хийгдэж байгаа ажлуудын санхүүжилт нь Төсвийн тухай хууль, Төрийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Засгийн газрын 278 дугаар тогтоолоор зааж өгсөн байдаг. Эдгээр хуулийн дагуу урьдчилгаа төлбөр нь тендехрийн баримт бичигт, гэрээнд тусгагдсан, банкны болон даатгалын баталгаатай, тухайн жилийн санхүүжих дүнгээс хэтрэхгүй байх ёстой. Энэ хүрээнд эрх бүхий албан тушаалтнууд хянаж үзээд шийдвэрлэсэн. Гэхдээ өнөөдөрэнд шийдвэр гаргасан албан тушаалтнууд байхгүй, хоёрт хууль хяналтын байгууллага хянаж байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй байна.

Нэмэлт 16:10 цаг

Н.Алтаншагай: Туулын хурдны зам бол 13-14 жилийн төлөвлөлт, Х.Нямбаатар гэнэт хийчихсэн зүйл биш

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

Сэлбэ дэд төвийн өгөөж маш их. Гэр хорооллыг барилгажуулах л гээд яриад байгаа биш. 2024 онд авсан мэдээллээр хотын дор байгаа инженерийн барилга байгууламжийн 80 хувь нь шинэчэлж чадаагүй байгаа. Улаанбаатар хотын дэд бүтцийг дагасан дэд төвүүд байгаа. Баянхошуу, Толгойт, Амгалан Сэлбэ, Шар хад. Эдгээрийг дагаж орон сууц босгох гэж байгаа хэлбэр. Сэлбэ дэд төвийн санхүүжилт зогссон эсэхийг тодруулмаар байна. Хувийн эрх ашиг байхгүй, ажил нь битгий зогсоосой гэсэндээ асууж байна.

Туулын хурдны зам үргэлжлээд явах ёстой. Энэ бол 13-14 жилийн төлөвлөлт. Үүнийг Х.Нямбаатар гэнэт унтаж босож ирээд ТЭЗҮ-г нь хийчихсэн юм биш. Анх 2013 онд Засгийн газрын 46 дугаар тогтоолоор эхлээд өнөөдрийг хүрсэн. Харамсалтай нь, Туулын хурдын замын ТЭЗҮ, хөрөнгө босгох ажил 13 жилийн дараа эхэлсэн. 2022 оныд нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж байж, нийслэл эрх зүйн чадамжтай болсон.

П.Наранбаяр: Өнөөдрийн энэ сонсгол бол Монгол Улс ардчилалтай байгаагийн илрэл гэж харж байна. Гэтэл нөгөө талд эзэд нь алга, нийслэл талаас шийдвэр гаргасан хүмүүс энд байхгүй байна. Яагаад Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчөөд 80 гаруй компани байгуулж байгаа юм. Янз янзын корпорац байгуулчихсан байх юм. Монгол Улс нэгдсэн төсөвтэй байх ёстой. Гэтэл улсын төсвийг эрсэдэлд оруулах хэмжээний төсөв нийслэл дээр яригдаж байна. Засгийн газар 14 мега төсөл ярьсан нь үнэн гэхдээ тоотой барьцаж байгаа юм шиг 24 мега төсөл гэж оруулж ирж байгаа нь яадаг юм. Утаа түгжрэлийг бууруулахдаа бүгдийг нийслэл өөрөө шйднэ гээд хувийн хувшлийн оролцоог халж хаясан.

Ж.Баярмаа: Нийслэл засаглалын хямралд орчихсон юм байна

Тэрбээр "Яг үнэндээ, ямар ч хяналтгүй явдаг юм байна гэдэг дүгнэлтэд хүрч байна. Төсөвт өртөг нэмэгдэх асуудал бүр гамшиг юм байна. 2.3 их наядын дүнтэй том төсөл нь ийм байгаа юм чинь бусад нь юу болох вэ. Нийслэл дээр ерөөсөө ялгаа зааг байхгүй болчихсон юм байна. Гүйцэтгэгчид хяналт тавих ёстой НИТХ нь өөрсдөө гүйцэтгэлдээ орчихож. Энэ бол засаглалын хямрал" гэв.

Нэмэлт 13:20 цаг

П.Сайнзориг: Эрдэнэбүрэнгийн УЦС, сэргээгдэх эрчим хүний төсдүүдийг Усны тухай хууль зөрчиж байгаа гэсэн үг үү

Сонсгол, асуулт хариултаар үргэлжилж байна. Энэ хэсэгт УИХ-ын гишүүд, холбогдох байгууллагынхнаас асуулт асууж, хариулт авах юм.

П.Сайнзориг: Эрдэнэбүрэнгийн УЦС, Завхан голд түшиглэсэн Гэгээн нуур үүсгэчихээд байгаа станц бас Усны тухай хууль зөрчихөөд байгаа гэсэн үг үү. Сэргээгдэх эрчим хүчний төслүүд зогсох ёстой юм уу. Гол дээр гүүр тавих нь хууль зөрчсөн үү. Битгий ингэж дутуу судалсан юм аа чанга дуугаар худлаа ярьж байгаач. Инженерүүд үүнийг судлаад шийддэг юм. Иргэдийг ингэж буруу мэдээллээр хангаж болохгүй.

Б.Мөнхсоёл: Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 1.1.3.1-т Улаанбаатар хотын Сэлбэ, Баянхошуу дэд төв орчмын газрыг үргэлжлүүлэн чөлөөлж, нийгмийн болон инженерийн дэд бүтцийг барих, 20 мянган айлыг орон сууцжуулах үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ гэж заасан байна шүү нөхөд өө. Нийгэм даяар асуулт байна. Зөвхөн УИХ-ын гишүүдэд биш. Алдарт 500 тэрбум төгрөгийг урьдчилгаа төлбөрийн асуудлыг тодруулъя.

Б.Одбаяр: Яг одоо хууль хяналтын байгууллаг шалгаж байгаа учраа хэдэн төгрөг заруулсан, заоцуулаагүй гэдгийг хэлэх боломжгүй байна.

Д.Үүрийнтуяа: Туулын хурдын зам төслийн төсөв дээр магадлал хийснийг он цагийн дарааллаар харлаа. Шинжээчдийн танилцуулгад ч дурдсан. 2024 оны арваннэгдүгээр сард Зам тээврийн хөгжлийн төвийн хийсэн магадлалаар 916 тэрбум төгрөг гэж гарсан. 2025 оны гуравдугаар сард Барилгын хөгжлийн төв 2.3 их наяд гэж магадлал хйисэн байх юм. Энэ яг хэн магадлал хийх ёстой байсан төсөв юм. Худалдан авах ажиллагаанд хийсэн дүгнэлт зургаан зөрчил гарсныг тэмдэглэсэн байна. Тендерийн сонгон шалгаруулалтд оролцсон дөрвөн компаниас альнаас нь гомдол гараагүй юу гэдгийг Сангийн яамнаас асууя.

АЕГ-ын менежер н.Батчимэг: Нэгдүгээр асуулт буюу хамтарсан шийдвэрийн тухайд 2025 онд Зам тэврийн сайд Б.Дэлгэрсайхан, хотын дарга Х.Нямбаатар, хянасан Нийслэлийн замын хөгжийн газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч н.Одбаяр, боловсруулсан Хот, төлөвлөлт судалгааны институт ОНӨААТҮГ -ын даргыг үүргйиг түр орлон гүйцэтгэгч н.Амартүвшин нарын хамтарсан нийслэл Улаанбаатар хотын зүүнээс хэвтээ чиглэлд Туулын хурдын замыг зураг төслийг батлах тухай гэдэг тамга тэмдэг бүхий шийдвэр байгаа. Дэлгэрэнгүй тайлбар болон нотолон зүйлийг хүссэн боловч үндэслэл бүхий тайлбар ирээгүй байгаа. Мөн ЗТЯ дээр архивын үзлэг хийнэ. Магадлан ерөнхий дүгнэлтийн тухайд анх 2014 онд Гудамж төслийн хүрээнд анх хэсэгчилсэн байдлаар хийсэн. 2014 онд 514 тэрбум төгрөгөөр магадалсан.

2024 онд Зам тээврийн хөгжлийн төв Туулын хурдны замын барилгын ажлын шинэчилсэн төсөв гэж 916 тэрбум төгрөгөөр магадалсан. Хамгийн сүүлд 2025 онд Барилгын хөгжлийн төв Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Барилгын хөгжлийн төв баталгаажуулан магадалсан байна. Яг хаанаас магадлах ёстой талаар ауйдитын дүгнэлтэд тэмдэглэсэн байгаа. гэхдээ хуулийн хүрээнд аудитын эцсийн дүгнэлтийг энд танилцуулах боломжгүй.

Нэмэлт 13.00 цаг

Сонсголд оролцогчид: Нүүрсний сонсгол зохион байгуулаад хэн ч ял аваагүй, нийслэлийн сонсгол тийм замаар орох вий

Нийслэлийн төсвийг хянах УИХ-ын хяналтын ерөнхий сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголд оролцогч иргэд байр сууриа илэрхийлж үг хэлэв.

Иргэн Ц.Цэндхүү: Манай компани “Сэлбэ 20 минутын хот” төслийн нэг блок барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Зөвхөн нэг давхрын санхүүжилтээ авсан, одоо барилга долоон давхартаа явж байна. Улс төрийн халаа сэлгээ, тогтворгүй байдал итгэлцлээр хамтран ажиллаж байгаа бизнесүүдийг татан унагаах эрсдэлд оруудаг. Хэтэрхий алдаанаас айгаад байвал эрс шинэчлэл хийж чадахгүй. Би энэ төслийг Улаанбаатарын утаа түгжрэлийг бууруулах зөв бодлого, шийдэл гэж боддог. Нэгэнт баригдаад эхэлчихсэн, ийм хурдтай явж байгаа барилгуудыг ашиглалтад оруулж, үр өгөөжийг нь гаргахад анхаарах нь чухал.

Иргэн Б.Мөнхсайхан: Үе үеийн сонсгол гэдэг бол сонсож байгаад гол гаргана гэдэг шиг явж ирсэн. Та нар сонс бид сайхан гол гаргалаа гэдэг шиг л байдаг. УИХ-ын гишүүд энд байгаа хүмүүсийг, Монголын ард түмнийг хүндлэхгүй байна. Өглөө хоёр цаг хоцорчихоод, орж ирж танилцуулга хийсэн болоод гараад явчих юм. Шинэ хотын дарга Б.Пүрэвдагвад хандаж хэлэхэд Туулын хурдны замыг голын голдирол дагуулах биш. Трассыг нь өөрчлөөд барих нь зүйтэй болов уу гэж иргэн хүний хувьд бодож байна. Бүтээн байгуулалт явах нь зөв. Зам тавих хэрэгтэй.

Иргэн н.Пүрэвдорж: АТГ гэсэн бичигтэй цаасны ард өглөөнөөс хойш хэн ч ирж суусангүй.  Иргэн хүнийхээ хувьд хуулийн байгууллага, АТГ-т итгэл алдарч байна. УИХ-ын гишүүд ч сонсголдоо ирэхгүй хоёр цаг хүлээлгэж байна. Нүүрсний сонсгол зохион байгуулаад  хэн ч ял аваагүй. Та нар тэрэндээ эрдээд байх шиг байна. Шар шувуу үүрэндээ хангарьдын дүртэй гэдэг шиг даналзаад байх юм.  Ард түмэн мартаагүй байгаа шүү. Та нарын бүтээн байгуулалт нэртэй хулгай луйврыг иргэд төлж дийлэхгүй байна.

Г.Болдбаатар: Өчнөөн хүн дуудчихаад өглөө цагтаа ирэхгүй, санаатайгаар зохион байгуулалтын алдаа гаргаж байгаа юм шиг хандлагаа болих хэрэгтэй. 2020 онд 700 тэрбум байсан нийслэлийн төсөв гурван төчнөөн наяд хүртэл өсөхийг энд сууж байгаа бүх зүгээр хараад, хүлээн зөвшөөрөөд сууж байсан. Тогтолцооны өөрчлөлт хиймээр байна. Иргэдэд дата байхгүй учраас хянаж чадахгүй байна. Нийслэлийн төсвийн дийлэнхийг  ХХОАТ, ААН-ийн албан татвар бүрдүүлдэг. Хотын татвар хэд хэдэн удаа нэмэгдсэн, ААН-үүд арчигдлаа.

Нэмэлт 11:50 цаг

Нийслэл Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг яаралтай батлах хэрэгтэй байна гэв

"Сэлбэ 20 минутын хот" төсөлтэй холбоотой холбогдох байгууллагуудын танилцуулга, шинжээчийн дүгнэлт эхлэв. Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам: Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагаан хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэлийн нийтийн тээврийн дөрөв, авто зам, замын байгууламжийн гурав, орон сууцжуулалтын гурав, эрчим хүч, дэд бүтцийн гурав нийт 16 мега төсөл хэрэгжүүлж байна.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний хугацаа дууссан тул 2025 оны нэгдүгээр сард 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг УИХ-д хүргүүлсэн. Одоогоор холбогдох байнгын хороод дээр явж байна. Уг төлөвлөгөө эцэслэн батлагдсан дараа Засгийн газраас хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, эдгээр мега төслүүд үүнд тусгагдан хэрэгжүүлэх учиртай.

Сэлбэ дэд төвийн хөгжүүлэх ТЭЗҮ хоёр удаа боловсруулагдсан. 2026 оны тавдугаар сарын 4-ны байдлаар газар чөлөөлөлт 95 хувьтай байна. Төслийн хүрээнд 2206 айлын хашаа байшин чөлөөлөгдөж, үүнд нийслэлийн төсвөөс 405 тэрбум төгрөг зарцуулсан. Нэг өрхийн газрыг дунджаар 183.6 сая төгрөгөөр тооцсон

Нэмэлт 11:15 цаг

С.Магнайсүрэн: Туулын хурдны зам төслийн аудитын эцсийн дүгнэлтийг зургаадугаар сарын 30-нд УИХ-д хүргүүлнэ

Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Туулын хурдны зам төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулав. Тэрбээр төслийн санхүүжилтийн талаар "2025 оны тодотголоор төслийн төсөвт өртөг 2.3 их наяд төгрөг, тухайн жилд санхүүжих дүнг 800 тэрбум төгрөг байхаар баталсан байна. Уг төсөлд 2025 онд 401 тэрбум төгрөг, 2026 онд үлдэгдэл 99 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компанийн урьдчилгаа төлбөрийн баталгаа болгож олгосон. Мөн үүнээс гадна 7.8 тэрбум төгрөгийн зарцуулалтыг хийсэн байна. Аудитын эцсийн дүгнэлтийн зургаадугаар сарын 30-нд УИХ-д хүргүүлнэ. Төсөлтэй холбоотой хариуцлага тооцуулах дөрвөн асуудал, 12 зөвлөмж гаргасан. Ерөнхийдөө уг төсөлд нийт 500 тэрбум, бусад зардалд 7.2 тэрбум, газар чөлөөлөлтөд 2.4 тэрбум төгрөг гаргажээ" гэв.

ЗТЯ-ны Авто замын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа: "ТЭЗҮ-ийг хэлэлцүүлэн зөвлөмж гарган ажиллаж байна. Мега төслийн зураг төсөл, ТЭЗҮ-г боловсруулж байгаа газруудад зөвлөмжийг тусган ажиллаж байгаа.

Зөвлөмжид,

  • Нийслэлийн авто замын түгжрэлийн судалгааг нарийвчлан хийж, тооцооллыг зөв болгох
  • Улаанбаатар хотын төвөөр дайрч буй төмөр замыг трассыг шилжүүлэх асуудлыг судалж, сонгогдсон трасстай харьцуулах
  • Явган зорчигчийн зам хөндлөн гарах дурджээ.

Нэмэлт 10:47 цаг

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй нийслэлийн 2024-2026 оны төсөв, мега төслүүдийн хөрөнгө оруулалтын зарцуулалтыг хянах ерөнхий сонсголын хоёр дахь өдрийн хуралдаан товлосон цагаасаа хоёр цаг орчим хоцорч эхэллээ. Сонсгол 09:00 цагт эхлэх товтой байсан юм.

Өнөөдрийн хуралдаанаар Туулын хурдны зам, Сэлбэ 20 минутын хот төслийн санхүүжилт, хэрэгжилтийг авч үзэх юм. Энэ хүрээнд Аудитын ерөнхий газар, ЗТЯ, ЗГХЭГ зэрэг холбогдох байгууллагынхан дүгнэлт, мэдээллээ танилцуулна.

Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвийн төсвийг "сонжих" сонсголын ирц бүрдээгүй байна

Нэмэлт 2026.06.16-ны 09:53 цаг

Өнөөдөр "Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Сонсголыг 09:00 цагт эхлүүлэхээр товлосон ч ирц бүрдээгүй тул 09:53 цагийн байдлаар эхлээгүй байна. Одоогоор ирц 46.7 хувьтай байна

Тус сонсголыг УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй. Өнөөдрийн хурлаар Туулын хурдны зам, Сэлбэ дэд төв төслийн төсөв, хөрөнгө оруулалтын талаарх тайлан, холбогдох байгууллагуудын дүн шинжилгээг сонсож, хэлэлцэнэ.

Нэмэлт 18:00 цаг

Нийслэлийн төсвийг хянах сонсголын эхний өдрийн хуралдаан өндөрлөлөө

Х.Нямбаатарыг хотын даргаар ажиллаж байх үеийн буюу Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалтыг хянах ерөнхий сонсголын эхний өдрийн хуралдаан өндөрлөлөө. Маргаашийн хуралдаанаар "Туулын хурдын зам", "Сэлбэ 20 минутын хот" төслүүдийн төсөв, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг хэлэлцэнэ.

Хуралдааныг даргалагч Ж.Золжаргал эхний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав. Тэрбээр "Оролцогчийн гаргасан саналын дагуу Ерөнхий хяналт сонсгол зохион байгуулах үедээ цуглуулсан мэдээллийг тав хоногийн дотор нэгдсэн системд нээлттэй байршуулах асуудлаар УИХ-ын Тамгын газарт хүргүүлнэ. НИТХ-ын протоколоос томоохон төслийн шийдвэр гаргалттай холбоотойгоор ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй тул хуралд оролцохоос татгалзсан талаар мэдээллийг маргааш сонсголд ирүүлнэ үү. Мөн Гэмт хэрэг хэрэгтэй тэмцэх зөвлөлийн төсөв, санхүүгийн зарцуулалтыг авч үзэх тухай албан бичиг илгээж байна" гэв.

Нэмэлт 17:10 цаг

О.Батнайрамдал: Найман тэрбум ам.долларын үнэлгээтэй том төсөлд 21 хоногт санхүү, эдийн засгийн үнэлгээ хийнэ гэдэг учир дутагдалтай

Тэрбээр "Тавдугаар сарын 19-нд энэ сонсгол зохион байгуулах тов гарсан. Үндсэндээ гурван долоо хоногийн хугацаанд найман тэрбум ам.долларын үнэлгээтэй нийслэлийн 1.5 сая иргэний амьдралд чухал нөлөөтэй төсөлд шинжээч дүгнэллт хийгээд орж ирж байна гэсэн үг. Шинжээчдийн санхүү эдийн засгийн дүгнэлтийг харлаа, хангалттай санагдсангүй.

Өөр нэг асуудлыг мухарлах шаардлага байна. Нийслэлийн төсвийн алдагдал 2.4 их наяд байна гэж байна. Гэтэл нийслэл алдагдал биш гэлээ. Хоёулаа зөв. Сангийн яам нягтлан бодох бүртгэлийн тухайд үүнийг алдагдал гэж бичих нь зөв. Нийслэлийн хувьд 900 тэрбум төгрөг нь дансанд орж амжаагүй бэлэн мөнгө. Үлдсэн нь бондоор босгоод ашиглаж амжаагүй байгаа мөнгө. Энэ нь эргээд бидний макро эдийн засгийн хувьд илүү орлогыг дараа жилдээ шилжүүлэн тооцох аргачлалаа шинэчлэх шаардлагатай харуулсан шинэ тохиолдол болж байна" гэв.

Нэмэлт 16:20 цаг

П.Сайнзориг: Мега төслүүдийн хамгийн том эрсдэл бол хоосон улс төржилт

Сонсгол асуулт, хариултаар үргэлжилж байна. Энэ үеэр П.Сайнзориг гишүүн "Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах ёс, төрийн байгууламжийн нэгдмэл байх зарчмыг үнэхээр хольж хутгаж байна. УИХ-аар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталж өгчихөөд, хууль хэрэгжүүлсэн хүмүүсийг буруутгаад сууж байна.

УИХ-ын түвшинд ярьж болох асуудлыг нэгийг нь татаад яриад сууж байна. Энэ янзаараа 21 аймгийн асуудлыг татаж ярих юм байна. УИХ дээр бүгдийг төвлөрүүлж, 126 гишүүн удирдах ёстой гэдэг сэтгэлгээнээсээ салах ёстой. Өгсөн эрх мэдлийг зөвөөр хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавихыг үгүйсгээгүй. Мега төслүүдийн хамгийн том эрсдэл бол хоосон улс төржилт.

Улаанбаатар хот утаа, түгжлээсээ салах хэрэгтэй. Жилд 50 мянган хүн ипотекийн зээлд хамрагдах гээд хүлээж байна. Энэ хэрэгцээг одоогоор хувийн хэвшил дангаар хангаж чадахгүй. Тэгэхээр орон сууцжуулах бодлогыг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой.

40 жилд ганц эрчим хүчний эх үүсвэр барьж чадаагүй улс. Гэтэл нийслэл ДЦС-5 төслийг хоёр жилийн дотор барих гэж байна. Өнөөдөр энэ танхимд 23 их наядаар тоглож байгаа ТӨК-иудын талаар ярих ёстой байсан юм. Улстөрчдийн хамаарал бүхий хүмүүс 23 их наядаар тоглож байхад хэн ч дуугарч, сонсгол хийгээгүй. Зөв бурууг АТГ, хууль хяналтын байгууллага шалгаад нэг талдаа гарах байх" гэлээ.

Ж.Баярмаа: Нийслэлийн Засаг даргаа хянаж байх ёстой НИТХ-ын төлөөлөгчид нь албан тушаалд томилогдоод холион бантан болох эхлэлийг хэн тавьсан юм бэ эрх баригчид аа. Ийм засаглалын хямралд хүргэж болохуйц эрх зүйн орчныг яагаад хүлээн зөвшөөрөөд байсан юм хэмээв.

Нэмэлт 15:30 цаг

Н.Алтаншагай: 16 мега төсөл бол нийслэлийн 36 жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлын шийдэл мөн

Нийслэлийн төсвийн хяналтын сонсгол асуулт, хариултаар үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Н.Алтаншагай "2022 онд Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, бие даан хөгжих боломж үүссэн. Улмаар өнөөдрийн бүтээн байгуулалтууд эхэлсэн. Хэрэв тэгээгүй бол та нар энд сууж байхгүй, боож өгсөн төсөвт нь тааруулаад гэдсээ илээд сууж байх байсан нь үнэн.

16 мега төсөл бол нийслэлийн сүүлийн 40-өөд жилийн хуримтлагдсан асуудлын шийдэл. Аль төсөл нь хэрэггүй юм. ДЦС-5 төслийг өнгөрсөн хугацаанд хийвэл хийх л байсан. Өмнөх хотын даргыг магтаж байгаа юм биш. Багаараа зоригтой ажиллаж, эхлүүлж чадсан. Лаг шатаах үйлдвэрийн төсөл зайлшгүй хэрэгтэй. Яг үнэнийг хэлэхэд, нийслэлийн хог хаягдлын менежмент 13 дугаар зуунаараа байна.

Зарим УИХ-ын гишүүн орон сууц барьж болохгүй, зам талбай шинэчилж болохгүй гэх юм. Өөрөөр хотод амьдарч байгаа энэ олон иргэдийн аюулгүй байдал, амьдрах таатай орчныг яаж бий болгох юм хараад суугаад байх юм уу" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Нэмэлт 14:40 цаг

Ч.Лодойсамбуу: НИТХ-ын 45 төлөөлөгч өөрсдийн удирдлагад нь байдаг компанидаа төсөв батлаад сууж байна

Сонсголын үдээс хойших хуралдаан эхэлж, асуулт хариултаар үргэлжилж байна. Тухайлбал, Ч.Лодойсамбуу гишүүн "Нийслэлд 80 компани байгуулсан. Эдгээр компанийн хийж байгаа ажлыг хувийн хэвшлүүд хийж чадахгүй гэсэн дүгнэлт гарсан уу. Ийм дүгнэлт гарсны дараа төр хувийн хэвшлийн өмнүүр орж ажиллах ёстой. Одоо хотын шинэ, хуучин дарга гэж ярихгүй. Та бүгд эрх баригч нам, зүгээр нэр л солигдож байгаа асуудал. НИТХ-ын 45 хүн сууж байгаад өөрсдийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад нь байдаг компанидаа төсөв баталж өгөөд суугаад байгаа чинь зөв юм уу. Ийм байхад АТГ-ын хэрэг байна уу. Үүнд тодорхой хариулт авъя гэв.

Хотын дарга Б.Пүрэвдагва "Одоогийн байдлаар нийслэл өөрөө барилга бариад байгаа тохиолдол байхгүй. Төсөл хөтөлбөрүүдТөсвийн тухай болон тендерийн тухай хуулиар зохицуулагддаг. Сэлбэ дэд төв гэхэд нээлттэй сонгон шалгаруулалтаар 8575 айлын орон сууцны барилгыг долоон компани гүйцэтгэж байна" гэх хариултыг өгөв. НИТХ-ын ажлын албан дарга М.Халтар энэ талаар "ТУЗ-ийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг чадвар, эрх ашгийн зөрчил үүсгэхгүй байхаар шаардлага хангасан НИТХ-ын төлөөлөгчийг томилдог" гэв.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Заавал хяналт шалгалт хийж, сонсгол зохион байгуулж байж мэдээлэл олж авдаг нь өөрөө буруу жишиг.НИТХ-ын төлөөлөгчид Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой ААН-д 104 суудал эзэлж байна. Үүний 62.5 хувь 19  хүнд төвлөрчээ. Ийм байдалтай байхаар иргэдийн итгэл буурч,  улс орны хөгжилд маш том саад тотгор үүсгэж байна.

Нэмэлт 14:10 цаг

Г.Азжаргал: Нийслэлийн төслүүдтэй холбоотойгоор найман хүнийг яллагдагчаар  татан, гурван хүнийг цагдан хорьсон

Нийслэлийн төсвийн зарцуулалт, мега төслүүдийн хөрөнгө оруулалтыг шалгах УИХ-ын Ерөнхий хяналтын сонсголын үдээс хойших хуралдаан эхэллээ. АТГ-ын дэд дарга дараах мэдээллийг өгөв. "Тавдугаар сарын 19-ний өдөр гурван байгууллагын хамтарсан ажлын хэсэг гарч, шалгаж байна.

Үүнээс, Туулын хурдны замын 2.3 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий төслийн тендер, санхүүжилт олгохдоо нийтийн албан тушаалтнууд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй, мөн Шинэ тойрог авто замын ТЭЗҮ, зураг төсөвтэй 16.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер, Сэлбэ дэд төвийн долоон багц ажил зэрэг нийт 24 төсөл хөтөлбөр байгаагаас 11-д нь санхүүжилт олгоогүй бол 13 төслийг эхлээд явж байгааг шалгаж байна.

Шалгалтын явцад 30 дансны 2.6 их наяд төгрөгийн дансны зарлагын гүйлгээг хязгаарлаж, найман хүнийг яллагдагчаар  татан, гурван хүнийг цагдан хорьсон" хэмээлээ.

Нэмэлт 12:00 цаг

Б.Өлзийбат: НИТХ-ынхан баасан дээр суусан ялаа шиг Засаг даргаа тойрч эргэлдээд иргэдийн мэдэх эрхийн төлөө ажиллахгүй байна

Сонсголд оролцогч иргэд, ААН-ийн төлөөлөл байр сууриа илэрхийлж үг хэллээ. Тухайлбал, Барилгачдын нэгдсэн холбоог төлөөлж иргэн Б.Өлзийбат "НИТХ-ын төлөөлөгчид нь бүгд баасан дээр суусан ялаа шиг Засаг даргаа тойроод бүччихээд, иргэдийн мэдэх эрхийн төлөө ажиллахгүй байна. Нийслэлийн төрийн байгууллагууд маш их данхайсан. Барилга, хот төлөвлөлттэй холбоотой 70 гаруй байгууллага байна. Ажил хийчихээд санхүүжилтээ авч чадахгүй байгаа явдал байна. Үүнд НИТХ анхаарах хэрэгтэй. Хянаж шалгах нь тусдаа, ажил үргэлжлэх хэрэгтэй. Би дөрөв дэх удаагаа сонсголд сууж байна. УИХ-ын Тамгын газар хуульд заасан чиг үүргээ биелүүлж сонсголоор хэлэлцсэн яригдсан бүх материалыг ил тод байршуулахгүй байна. Өмнөх сонсголуудын мөрөөр ажиллахгүй байна. Тийм учраас иргэд сонсгол болж л байдаг, болоод дуусдаг гэдэг хандлагатай боллоо" гэлээ.

Нэмэлт 11:30 цаг

Нийслэлийн нэгдсэн төсвийн зарлагын өсөлт 36.4 хувьтай байна

Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал, хэрэгжилтийн явцын талаар талаар шинжээчид дүгнэлтээ танилцууллаа. Дүгнэлтэд дурдсан мэдээллээс онцолбол:

  • 2025 онд 118 төсөл арга хэмжээ батлагдсанаас 23 нь Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдаагүй байна. Тухайн онд газрын зөвшөөрөл, байршил нь тодорхойгүй байхад бэйсболын талбай барих ажилд төсөвт өртгийг нь баталсан.
  • НИТХ-ын 45 төлөөлөгчийн 43 нь нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж байна. Энэ нь хяналтын хараат бус байдал, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй.
  • Нийслэлийн нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр орлогын өсөлт 23.7 хувь байхад зарлагын өсөлт 36.4 хувьтай байв.
  • Нийслэлээс хэрэгжүүлж байгаа төслүүдийн 16 нь Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр болон нийслэлийн хөтөлбөрт туссан. Нийт төсөвт өртөг нь 28.9 их наяд төгрөг. Хэрэгжих хугацаа 2024-2031 он байна.

Шинжээчийн дүгнэлтэд:

Нийт төсөвт өртөгийн 66 хувь буюу 19.1 их наяд төгрөгийг гадаадын зээл, төр хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэхээр төлөвлөсөн ч одоогоор бүрэн баталгаажаагүй байгаа нь төслүүд зогсох, хугацаа сунжрах үндсэн шалтгаан болж байна. Санхүүжилтийн шийдвэрлэлт удааширснаас болж зураг төсөл, БОННҮ зэрэг бэлтгэл шатанд зарцуулсан 129.4 их наяд төгрөгийн зардал үр ашиггүй болох, улмаар төслийн төсөвт өртөг нэмэгдэх бодит эрсдэл нүүрлээд байгааг онцлон тэмдэглэв.

Нэмэлт 11:30 цаг

Б.Пүрэвдагва: Нийслэлийн төслүүдийн 2.4 их наядыг алдагдал ойлгож болохгүй

Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалтыг хянах сонсголын үеэр хотын дарга Б.Пүрэвдагва хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр "Мега төслүүдтэй холбоотой хууль хүчний байгууллагуудын шалгалт явж байгаа. Дүгнэлт, сүүлийн зөвлөмж гарснаас хойш төсөвт суусан мөнгийг дураараа хөдөлгөх боломжгүй. Нөгөөдөр оруулж ирэх нийслэлийн төсвийн тодотгол бол өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангасан, шатахууны үнийн өсөлттэй холбоотой зэрэг арга хэмжээ туссан байгаа. Таналт хийх төсвийн тодотгол наймдугаар сард орно. Ер нь бол 16 мега төслийг эрэмбэлчихсэн байгаа" гэв.

Мөн нийслэлийн төсвийн зарцуулалтыг хянах шилэн дансны шинэ платформ зургаадугаар сарын 25-нд орж байгаа. 2.4 их наядын алдагдал ойлгож болохгүй. Энэ бол үнэт цаасаар босгосон тухайн төсөлд зориулсан мөнгө. Төлөвлөгөөт хугацаагаар бондын эргэн төлөлтөө хийгээд явж байгаа. Дүүжин тээврийн эхний трасс буюу Яармаг-Хархорин чигэлэл есдүгээр сараас туршилтын зорчилт хийнэ.

Нэмэлт 11:00 цаг

З.Мэндсайхан: Нийслэлийн төсвийн орлогоос бусдыг тусад нь гаргачихсан эрх зүйн зохицуулалтыг эргэж харах ёстой

Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалтыг хянах сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр хотын дарга Б.Пүрэвдагва болон Сангийн сайд З.Мэндсайхан нар танилцуулга хийлээ.

З.Мэндсайхан "Улсын нэгдсэн төсөв дээр нийслэлийн зөвхөн орлогын заалт үлдээд бусад нь төсвийн хуулиас гараад явчихсан. Тэгэхээр Төсвийн тухай хууль, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг эргэж харах шаардлага үүссэн. Оны төгсгөл рүү механик зохицуулалт хийхээс өөр аргагүй болно. Одоогоор нийслэл 2.5 их наядын гадаад болон дотоодын үнэт цаас гаргасан байна.

Тухайлбал, УИХ-ын 2024 оны 17-р тогтоол, Засгийн газрын 265-р тогтоол үндэслэн Сэлбэ дэд төд түшиглэсэн орон сууцжуулалтын төсөл дээр 500 сая ам.долларын бонд гаргасан. Бондын эргэн төлөлт ирэх жил хугацаа нь дуусна. Нийслэлийн гаргасан бонд болон дотоодын үнэт цаас нь Засгийн газрын өр дээр улсын төсөвт бичигдээд явж байгаа. Төлөлтөд эрсдэл үүсвэл Засгийн газар хариуцаж төлөх зохицуулалттай" гэв.

Нийслэлийн сүүлийн гурван жилийн төсвийг "шалгах" УИХ-ын Хяналтын ерөнхий сонсгол эхэллээ

10:30 цаг

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй "Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсгол эхэллээ. Сонсголыг 09:00 цагт эхлүүлэхээр товлосон ч ирц бүрдээгүйн улмаас 10:30 цагт эхлэв.

Иргэдээс нийслэлийн төсөв, мега төслүүдийн зарцуулалтыг сонсохыг хүссэн тул энэхүү сонсголыг зохион байгуулж байгаа гэдгийг хурал даргалагч тэмдэглэв. Нөгөө талд АТГ, ЦЕГ газар зэрэг хууль хяналтын байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг нийслэлийн мега төслүүдийг бүхэлд нь шалгаж буй.

Ийнхүү Х.Нямбаатарыг хотын даргаар ажиллаж байх үеийн төсөв, төслийг нягтлан шалгах сонсгол эхлэв. Сонсголыг энэ сарын 15, 16-нд Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилнэ. Сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал даргалж, ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ахалж буй. Тус сонсголд 100 гаруй хүн оролцох бөгөөд одоогоор хотын шинэ дарга Б.Пүрэвдагва ирээд байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Компютерийн програмаар монгол залуусийн сексийг өөрсдөд нь мэдэгдэлгүы бичиж аваад гадаад руу их мөнгөөр зардаг бүлэглэл

Зочин
Зочин

Хөөрхий юм ойлгодоггүй хэдэн улс төрчид, мөнгө өгсөнд дуугарддаг хэдэн сэтгүүлч сонсгол хийх гэж юу байхав

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

НЯМБААТАРЫН БҮЛЭГЛЭЛ Батнайрамдал, Сайнзориг нар их өмөөрч байх юм.Шударга царайлаад бсан. Худ гарууд юм даа. Улс орны эрх ашиг түй ч хамаагүй гэж бна даа.

Иргэн
Иргэн

Монголы чинээлэг давхарга болох МАН -АН мафиуудын цонхны хажуугаар Туулын хурдны зам тавих гэлээ гээд баахан хөлсний ядарсан хүмүүст мөнгө өгч эсэргүүцээд зогсоосон үр дүнд нь Яармагийн түгжрэл туйлдаа хүрч иргэд маш хэцүү байнаа!!! Яармагийн түгжрэлийг даруй шийдээчээ, уулын зам ургашлахгүй болсон шүү мафиуудаа!!!

Зоч
Зоч

Энэ шунал бузрын хулгааач тонуулчин өлөнгүүдэд эх ороны хөгжил сонин биш өөрсдииин эрх ашигл байдаг юмуудааа нүгэл гэж биидэээ жоохонч гэсэн буянлаг баймааар

Зочин
Зочин

энэ их мөнгийг шаахад далдуур дэмжтн гар бие оролцслн алтаншагаа саанзорг нарыг яах гэж сонсголд оруулдаг бхйнаа тэр нянбаатарыг хурдан яллаааачээээ

Зочин
Зочин

20д жилийн өмнө бандаашаа ч сольж чадахгүй байсан нянбаатарын бүлэглэлийнхэний өнөөдрийн хэл яриа хэрэглээ зэргийг хар даа хүрз ч барьж үзэлгүйгээр ард түмний мөнгийг шааж хагартлаа баяжаад одоо том том юм хоолойгоо шаран ярихыг нь харж байгаа биздээ бүгдийг нь яллах хэрэгтй

Зочин
Зочин

Пязда нар энд ингэж хуралдаж хэрүүл хов ярьж суухаар гарч тэр зам гүүрээ хурдан бариачээ. Ганц зам ч зүгээр бариулчихгүй улс төржсөн арчаагүй улс орон шүү

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button