Нийгмийн

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ххк анх удаа төрийн өмчит топ-10 аж ахуйн нэгжийн зургаадугаарт эрэмбэлэгдлээ

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 2025 оны төрийн өмчит ТОП-10 аж ахуйн нэгжийг албан ёсоор зарлалаа. Энэхүү нэр хүндтэй шалгаруулалтад “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК түүхэндээ анх удаа багтаж, төрийн өмчит ТОП-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдэн Монгол Улсын Ерөнхий Сайдаас өргөмжлөлөө гардан авлаа.

Тус компани 2025 онд үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг эрс нэмэгдүүлж, 593 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон бөгөөд улс, орон нутгийн төсөвт нийт 246.6 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төвлөрүүлж, 72.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд “Чингис хаан” Үндэсний баялгийн санд нийт 75.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, уул уурхайн үр өгөөжийг иргэн бүрт хүртээх, үндэсний баялгийг арвижуулах, улс орны эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмрээ оруулжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button