НИЙГЭМНийгэм мэдээ

Улаанбаатар хотод 16 цагаас үргэлжлэн бороо орох төлөвтэй байна

Өнөөдөр /2026.06.15/ өглөөний 06 цагийн орчимд Улаанбаатар хотод бороо орж эхэлсэн бөгөөд 09 цагийн үед зогссон. Тэгвэл өдрийн 16 цагаас хойш үргэлжлэн бороо орох төлөвтэй байна.

Мөн энэ сарын 16-нд бага зэргийн аадар бороо, 17,18-нд бага зэргийн дуу цахилгаантай бороо орох аж. Түүнчлэн маргааш буюу зургаадугаар сарын 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бороо нэг л сайхан орохгүй л байна даа

Холбоотой мэдээ

Back to top button