НИЙГЭМНийгэм мэдээ
Дэлхийн бөхийн холбоо үндэсний бөхийн талаар баримтат нэвтрүүлэг бүтээжээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) Монгол үндэсний бөхийн өв соёл, уламжлалыг таниулах баримтат нэвтрүүлэг хийжээ. Баримтат нэвтрүүлэгт ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Ази тивийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл болон ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Тулга нарын шилдэг бөхчүүд оролцож байгаа аж.
Монгол үндэсний бөхийн олон зуун жилийн баялаг түүх, өвөрмөц ёс заншил, соёлыг дэлхий дахинд сурталчлан таниулах зорилготой нэвтрүүлгийг UWW (United World Wrestling) холбооны хоёр сая гаруй дагагчтай албан ёсны сошиал хуудсаар тун удахгүй дэлхий нийтэд цацах юм байна.
Х.ХУЛАН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.