ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК төрийн өмчит Топ-10 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт эрэмбэлэгдлээ

Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 2025 оны ТОП аж ахуйн нэгжүүдийг шалгарууллаа.“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн нүүрс борлуулан 1.7 тэрбум ам.долларын борлуулалтын орлого бүрдүүлж, улс болон орон нутгийн төсөвт нийт 1.7 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлснээр төрийн өмчит ТОП-10 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт эрэмбэлэгдлээ.

Энэхүү амжилтыг бүтээлцсэн нийт уурхайчин, ажилтан албан хаагчид, хамтран ажиллагч байгууллага, харилцагчдадаа талархал илэрхийлье.“Эрдэнэс Тавантолгой” ХК нь олборлолт, борлуулалтын үр ашгаа тасралтгүй нэмэгдүүлэн, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button