МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл энэ сарын 10-нд хуралдаж Улсын арслан Р.Пүрэвдагва болон аймгийн арслан Я.Бумбаяр нарын ёс зүйн зөрчлийг хэлэлцэн шийдвэрлэсэн. Ингэхдээ Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сараар, аймгийн арслан Я.Бумбаярын барилдах эрхийг нэг сараар хассан байдаг.
Тухайлбал, энэ сарын 7-нд бөхийн өргөөнд болсон Наадмын сорилго барилдааны тавын даваанд Улсын арслан Р.Пүрэвдагва Улсын начин Б.Сосорбарамд өвдөг шороодохдоо цохих үйлдэл гаргаж, давсан бөх тахим авахаар ирэх үед “Энэ чинь допинг хэрэглэчихсэн байна” хэмээн хашхирсан гэх асуудал яригдсан. Улмаар Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл "Улсын арслан Р.Пүрэвдагва нь давтан ёс зүйгүй үйлдэл гаргасан, улсын өндөр цолтой, бөх дэвжээний багш, дасгалжуулагчаар ажилдаг учир өндөр ёс зүйн хариуцлагатай байх ёстой" хэмээн үзэн МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 3.4.1 болон 3.4.6 дахь заалтуудыг үндэслэж барилдах эрхийг таван сараар хассан юм.
Тэгвэл Р.Пүрэвдагва өөрийн цахим хуудсаар дамжуулан “Барилдааны дундуур өөрийн мэдэлгүй зарим болчимгүй үйлдлийг гаргасан байна. Өөрийн буруугаа ойлгосон МҮБХ гаргасан шийдвэрээ эргэж хараасай хэмээн хүсэж байна” хэмээн уучлал гуйсан.
Харин түүнийг барилдаж давсан Улсын начин Б.Сосорбарам “Р.Пүрэвдавга арслантай барилдах явцад барьц байрлал, олж авах барилдааны тэмцэл өрнөсөн. Бидний дунд ямар нэгэн маргалдах зүйл болоогүй. Үндэсний их баяр наадам болох гэж байгаа энэ үед МҮБХ болон Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөл энэхүү шийдвэрээ эргэн нэг харахыг хүсэж байна” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн.
Угтаа сар хүрэхгүй хоногийн дараа баяр наадам болно. Гэтэл Улсын арслан Р.Пүрэвдагва барилдах боломжгүй болж, энэ жилийн наадмыг өнжиж буй нь бөх сонирхогчдын шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Одоогоор бөхийн холбоо "шийдвэрээ эргэн харж үзээч" гэх Р.Пүрэвдагвын хүсэлтийг хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байна.
Б.АЗЖАРГАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хууль чанга байж сахилга бат тогтоно.
Чавганч шиг ааштай арслангийн шийтгэлийг нь хэвээр нь үлдээсэн нь дээр байх
GARGASAN TOGTOOLOO BUTSAADAG UM GEJ XAANA BN.
ZUGEER SHIITGELEE XULEEJ SUR.
TEGVEL BUSAD XUMUUS YAX BE
Шалчига эр хүн дээ чааваас даа
er hvn shig bai ldaa amisgaa mini nachin ii nairaanii money bodogdood g###g bolson bna sh dee husan taglaa chini
Энийг даврааж болохгүй шүү маргааш энэний дүү нар барьцаад шантаажлаад та нарыг тайван унтуулахгүй шүлсээ эргэж долоохгүй шүү холбооныхоон!!!!!!!
Пүрэвдагва чи өөрөө ааш араншингаа анхаарч, п.....г маань мэгзэм шиг уншдагаа болиорой !!!
Ер нь бөхчүүд бүдүүлэг зангаа татвал таарна шүү !!!
Арслан Пүрэвдавга барилдаж байхдаа өрсөлдөгч бөхтэйгээ хэрэлдэх барьц булаалдаж байхдаа өрсөлдөгч бөхөө нудрах уурлах зэрэг үйлдэл байнга гаргаж байгаа нь харагддаг олон арван жил уламжлагдаж ирсэн үндэсний бөх барилдаж байгаагаа үргэлж санаж бай хэрвээ жудочид иймэрхүү уурласан өрсөлдөгчөө албаар гэмтээсэн цэвэр савж унагаад хэл амаар доромжилсон шүлсээрээ нулимсан бол шууд эсрэг тамирчиндаа ялалтыг өгдөг
Олон хавар нэгэндээ гэж, хариуцлагаа хүлээж сур, гоншигноод байх хэрэггүй шүү дээ, унахдаа хүн цохиж мөргөж байхдаа хариуцлагаа ухамсарлаж бодоогүй байж одоо олон юм ярих хэрэг юун??
Гэм нь урдаа гэмшил нь хойноо. Давтан хэрэг юм даа ядаж байхад. Хэрэв өршөөл үзүүлбэл ийм ёс зүйн зөвлөлийн эрх зүйн чадамжийн асуудал яригдах байх даа. Хэрэв өөрийн мэдэлгүй юм чинь дахин "болчимгүй" үйлдэл үг үсэг гаргавал яах бол ер нь, зүгээр сонин санагдаад асууж байна
Новшийн хэдэн цувдайнууд зайлаа хэн юм эд нар ллр гэж
Яасан гэж энэ новшийг уучлах билээ! МҮБХ шийдвэртээ хатуу зогсож, ёс зүйгүй нөхдийг дэгээнд оруулах хэрэгтэй
Уучлах хэрэггүй. Шийдвэр бол шийдвэр
Ер нь энэ насандаа үргэлж даам амьрахгүй гэдгээ мэдрээд ёс зүйтэй байх хэрэгтэй
Пүрэдагватай ч нэг наадамдана, Пүрэвдагвагүй ч нэг наадамдана шүү дээ
Наадах хүн чинь давтан юм байна....өөрчлөгдөхгүй....хэзээ ч уучилж болохгүй.
Ямар инээдтэй юм бэ? алдаа гаргасан бол хариуцлагаа хүлээж сур!!!!!!!
Зочин
Бөх шүтсэн нийгэмд ганц ч гэсэн шударга үйлдэл хэрэгтэй. Сумогоос жишээ ав!, энэ бөхчүүд бүүр даварсан шүү, Сумын цол авбал хотлоор хонь, азаргаар адуу , авгайд нь жийп гээд гүйлддэг шүү
Найраагаа хийж чадахгүй үхэх гэж байгаа биз
Бөхчүүдэл ёс зүй маш их хэрэгтэй жудаггүй бөхчүүд өий шүү залуучууддад үлгэр дуйрал болох биш дэвжээн дээр ард олноо хүндлэхгүй бга нь өгдөр цолтой байсан ч хариуцлага хүлээлгэх нь зөв шүү сайхан сэтгэл уруу ус цацдаг их түрэмгий бардам бөчүүдэд сургамж болгох нь зөв шүү манайхан бурууг хийсэн хүнээ битгий өмөөрч бай тэгэж засаж авцгаа
МҮБХ-ны ёс зүйн зөвлөлд Увсын хэдэн пизда орчихсон байгаа даа.