НИЙГЭМНийгэм мэдээ
Өнөөдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Өнөөдөр аргын тооллын 6 сарын 19, Сугар гараг. Билгийн тооллын 5, Их морь одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 4:53-20:54. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг эрэх, байцаах, шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.