Нийгэм мэдээНийгэм ярилцлага

Наадмын “шөлний” төлөг 250 мянга, эр хонь 650-700 мянган төгрөгийн үнэтэй байна

Сар хүрэхгүй хугацааны дараа Үндэсний их баяр наадам болно. Зуны улиралж эхэлж, наадам дөхөхөөр монголчууд хонь гаргаж, шинэ шөл уун тамираа тэтгэдэг уламжлалтай. Харин нийслэлчүүдийн хувьд  хүн бүр Эмээлт орж,  амьд хонь авах боломж хомс. Иймд манай сурвалжлах баг БЗД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах амьд мал худалдаалах цэгээс дараах мэдээллийг бэлтгэлээ. 

Худалдааны цэгт 10 гаруй хашаанд хонь, ямаа хашсан байх бөгөөд үнэ ханш асуусан иргэд, авсан хонио машиндаа ачаад хөдөлж буй хүмүүс гээд хөл хөдөлгөөн ихтэй угтав.  Амьд мал худалдаачдын зарим нь хоёр дахь жилдээ, зарим нь 10-аад жил энэхүү цэгт зогсож байгаа аж.

Худалдаачид: Хонины үнэ өнгөрсөн жилээс хоёр дахин өссөн, эр хонь малчны хотноос 600 мянгаар олдож байна

Үнэ 250 мянгаас эхэлж байна. Төлөг гэсэн үг. Муухан нь 200 мянган төгрөг болно. Жин бага туранхай нь гэсэн үг. Эр хонь 650 мянган төгрөг. Сайн эр хонь 700 мянган төгрөг хүрч байна. Шүдлэн хонь 300-350 мянган төгрөг. Хонины үнэ өнгөрсөн жилээс бараг хоёр дахин өсчихөөд байгаа

Худалдаачин 2: Ямаа доод тал нь 250 мянган төгрөгөөс эхэлж байна

Аав ээж маань мал дээр байдаг. Энэ жил 12 дугаар ангиа төгссөн, ахтайгаа хамт энэ зах дээр зогсож байна. Хонь 250-650 мянган төгрөгийн хооронд байна. Тарга тэвээрэг хэр авснаасаа хамаарна. Ямаа доод тал нь 250 мянган төгрөг. Соёолон ямаа 350 мянган төгрөг болно.

Тэд “Энэ жилийн төлөгний үнэ өнгөрсөн жилийн бие гүйцсэн хоньтой ойролцоо байгаа. Мал мах үнэтэй байгаа ч наадам дөхсөн болохоор борлуулалт болмжийн байна. Хонь илүү сайн зарагддаг” гэдгийг хэлж байлаа.

Видео:

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Битгий ав заавал хонь авч идэх ёстой юмуу бүү ав зүгээр л халиартай жаахан махтай сүүлтэй хуушуур өөрсдөө хийгээд аваад яв мөн сайхан хээр очоод мах шарж идээд айраг уугаад болоо юм бишүү.Монголчууд зун мах иддэггүй байсан шүү

Ахмад хүн
Ахмад хүн
Reply to  Зочин

Бага ч гэсэн мах чинь хониноос гарна чи мөн т1-ээ ккк

Зочин
Зочин

Монгол малчид Монголчуудын хоол хүнсийг биш Хятад Араб Узбекуудын хоол хүнсийг бэлддэг болсон шүү . Монголчууд одоо махаа Австрали шинэ Зеландаас авч идэх хэрэгтэй

хүн
хүн
Reply to  Зочин

Тэгээч дээ, чи хувиараа оруулаад ир Австралийн шивтэртэй махаа

Зочин
Зочин

Дэндүү идэж уух юм Ууж идэхээсээ л болж өвдөж бна

Зочин
Зочин

Малчид ёстой даварч байнаа. Шунал нь дийдэхээ болилоо доо. Ямар ч муухай юм бэ дээ

Зочин
Зочин

Наадам дөхөхөөр дамын панзчин шууд малын үнийг галзууруулж бнаа Олсон хэд нь юм болдог л юм байх даа

Зочин
Зочин

хөөрхий дөө.

Иргэн
Иргэн

Наадам болоогүй байна хөөе одоо гаргасан хонины мах яааж наадам хүрэх вэ!! Кк

Монголоо алджээ
Монголоо алджээ

Төхөөрч идэх гэж байгаач малдаа арай зэрлэгэ хандаж бна энэ зурган дээр

Зочинолдо
Зочинолдо

юун наадмын шөлтэй манатай

Зочин
Зочин

Энэ нөхдүүдийг бүү баярлуул зүгээр гэр бүлээрээ сайхан наадахад болно доо

Зочин
Зочин

Зөв бичээч улиралж гэж бичихгүй

Зоч
Зоч

Хүн өлөнтөж өлсөх юм үнэтэй болох тусам мал мах үнэтэй болх тусам шуалтаж авдаг гэдэг авахгүй бол наад мах мал хядарнашдэээ гахаа тахиа тасвархад гахай тахиа махнааас үнэтэй болж байсандааа басл хайж үнэтэй авч байсан өлөнгүүүд

Зоч
Зоч

Хүн өлөнтөж өлсөх юм үнэтэй болох тусам мал мах үнэтэй болх тусам шуалтаж авдаг гэдэг авахгүй бол наад мах мал хядарнашдэээ гахаа тахиа тасвархад гахай тахиа махнааас үнэтэй болж байсандааа басл хайж үнэтэй авч байсан өлөнгүүүд

Хэдэн сая малтай орон билээ Зочин
Хэдэн сая малтай орон билээ Зочин

Заа тэгээд аппликейшн зээлээр аваад байж дээ.

Иргэн
Иргэн

Арай ч юмаа. Ядахнаа махны үнээ барьж чадахгүй. Хятадад зөвхөн хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд дээд үнийг нь заагаад өгчихдөг. Заасан үнээс дээш зарсан бол эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авдаг гэсэн. Тэгэхэд манайх шиг малтай орон...???!!!

Зочин
Зочин

Битгий ав аваад бхаар давраад л үнэ улам нэмнэ

Зочин
Зочин

Мал аж ахуйн орноо болиод гахайн орон болж дээ
эргүү малнуудыг хөөргөж улсаа удирдуулдгын гай
хохино гэхээс өөр юү гэхэв. Ямарч үед Монголд мах гурил хоёрын үнийг барьж байх учиртай энэ бол монголын бусдаас ялгарах ганц ондоошил юм.

Холбоотой мэдээ

Back to top button