НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: Отгонтэнгэрийн тахилгад оролцоод буцаж явсан "Land 200" автомашин осолдож хоёр иргэн нас баржээ

Энэ сарын 16, 17-ны өдрүүдэд болсон Отгонтэнгэр хайрхны тахилгад оролцоод буцаж явсан автомашин осолдож, "Гааль"-ийн гэх тодотголтой Х.Баатар болон хамт явсан нэг хүн нь нас барсан талаарх мэдээлэл цахим орчинд гарсан.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Энэ сарын 18-ны өдрийн 20 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Халиун сумын хоёрдугаар багийн нутагт "Toyota Land Cruiser-200" тээврийн хэрэгсэл онхолдож, ослын улмаас зорчиж явсан таван иргэнээс Б, С нар нь нас барсан хэрэг бүртгэгдсэн. Уг ослыг тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байна. Зам тээврийн осолтой холбоотойгоор гэмтсэн гурван иргэнд эмнэлгийн байгууллагын тусламж үзүүлж, ослын шалтгаан нөхцөлийг тогтоох ажиллагаа үргэлжилж байна" гэлээ. 

Иймд, замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийг замын хөдөлгөөний дүрмээ баримтлан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Номт Ширанад Нямын Цэнд.
Номт Ширанад Нямын Цэнд.

УУЛ, УСЫГ ТАХИНА ГЭДЭГ нь БААХАН ХУВАЛЗ ЛАМ НАР ХОНЬ, МАЛЫН АМЬ ТАСЛАЖ, АРДЫН ХӨРӨНГИЙГ ЦУСЛАЖ, УЧИР МЭДЭЖ, УХААНЫГ ОЛОХГҮЙ МУХАР СҮСЭГТНҮҮД МӨРӨӨРӨӨ БАЙГАА ОНГОН ДАГШИН ГАЗАР БАГШРАН ЦУГЛАЖ ХАНГАЙ ДЭЛХИЙГ ХОГ, БААС ШЭЭСЭЭРЭЭ БУЗАРЛАЖ, УС БОХИРЛОЖ, ХӨРС ТАЛХАЛХААС ӨӨР ЯМАР ч САЙН ҮЙЛ ҮГҮЙ. ҮҮНИЙ ХАР МӨР, УРШИГ ГАЙГААР ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМЬ СҮЙДСЭН нь ТУЙЛЫН ХАРАМСАЛТАЙ! ЭНЭ БУРАНГУЙ ҮЙЛИЙГ ӨДӨӨЖ ХИЙСЭН ХООСОН, ХОРТ СУРТАЛТ ХОВДОГ ЛАМ нар, ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУД ТЭДГЭЭР ХҮНИЙ АМИАР ТОГЛОСОНЫХОО ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭХ ЁСТОЙ!!!

Туяа
Туяа

Ямар сайн байхавдээ????.Дээрээс нь хөөрөгдөөд хийх ажилгүй,завтай юмнууд ,мухар сүсэгт автагдаад.Угаасаа хүн сүрэг очихгүй байвал байгаль цэвэрхэн байдагшүү.Дотроо залбираад боломж байвал сүү цайныхаа дээжийг өргөөд болно.

Зочин
Зочин

Uils n har hunii mor hezeed har baidag bolgoo. Ooriinhoo nutag usniihnii esreg hodolj busdiin nutag usiig shuteh iim l baina.

Холбоотой мэдээ

Back to top button