Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

СЕХ-ны шинэ гишүүд ба хар машингүй Ерөнхийлөгчийн сонгууль, гараар тоолох бодит эрсдэл

Ж.Болд, Д.Ариунболд, Д.Давааням, Д.Мөнхзориг нар ирэх 2027, 2028 оны Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуулийн үеэр СЕХ-ны ажилтан, алба хаагчийн буруутай үйл ажиллагаа сонгуулийн үр дүнд нөлөөлсөн нь тогтоогдвол ажлаа өгч чадна хэмээн гараа өргөсөөр томилогдов.

Тэдэнд хугацаа нь дууссан, төсөв нь шийдэгдээгүй хар машин л бий. Төхөөрөмжийн шинэчлэлд шаардлагатай ₮47 тэрбумыг шийдэх ганц арга үлдсэн нь зээл. Үгүй бол 2027 оны төсвийг хүлээж, Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг гараар тоолох бодит эрсдэл үүсэх хэмжээнд хүрэв.

СЕХ-ны шинэ гишүүнд

Пүрэв гарагт УИХ-аар СЕХ-ны гишүүдийг томилох санал хураалтад 91 гишүүн оролцов. Д.Ариунболд 65.9, Д.Мөнхзориг 61.5, Ж.Болд 64, Д.Давааням 62 хувийн саналаар дэмжигдсэн юм. СЕХ-ны гишүүнээр дэмжигдсэн хүмүүсийг тухайлбал,

Нэг. 2021 оны 6-р сараас өнөөдрийг хүртэл Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын албаны даргаар ажилласан Д.Ариунболдын нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон Г.Байгалмаагийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний Е/07 дугаартай албан бичгээр санал болгожээ. Тэрбээр 1996-2002 онд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, эрүүгийн алхах төлөөлөгчөөс ажлын гараагаа эхлүүлсэн нэгэн.

Хоёр. ЦЕГ-ын дарга Ж.Болд нэрээ дэвшүүлсэн бөгөөд түүнийг Ерөнхий сайд асан Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллаж байгаад 2025 оны 10-р сард одоогийн албан тушаалд очсон. Энэ үедээ "улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй" гэдэг шалгуурыг давахгүй гэдэг шүүмжлэлд өртсөн. Сүүлд СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчийн зүгээс гишүүдийн асуултад хариулах үеэрээ "улс төрийн намын нөлөөлөлд хэзээ ч байгаагүй, улс төрийн ажил эрхэлж байгаагүй" гэв.

Гурав. СЕХ-ны гишүүн, Улсын Бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Д.Дэлгэрсайханыг Улсын Их Хурлын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 47 дугаар тогтоолоор үүрэгт ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газрын Захиргаа, удирдлагын газрын дарга асан одоо УБЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Даваанямыг дэвшүүлсэн.

Дөрөв. Улсын дээд шүүхээс санал болгосон СЕХ-ны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Улсын дээд шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний 01/1825 дугаартай албан бичгээр Шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны дарга Д.Мөнхзориг нар нэрээ дэвшүүлсэн байна.

"Хар машин"

Монголчууд хар машинтай танилцаад 14 жил болж буй. Өнгөрсөн хугацаанд тэдгээрийг УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ийн ээлжит болон ээлжит бус нийт 38 удаагийн сонгуульд ашигласан байна. Санал тоолох машины ашиглалтын хугацаа дууссан гэх асуудал өнөөдөр сөхөгдөж байгаа зүйл биш. Дөрөв, таван жилийн өмнөөс холбогдох байгууллагууд төсөв шийдэж өгөхийг хөөцөлдсөн ч дорвитой шийдэлд хүрсэнгүй.

СЕХ-ноос өгч буй мэдээллээр манай улсад 3000 санал тоолох машин байгаагийн 500 ширхгийг 2024 оны сонгуулийн өмнө шинээр авсан. Үлдсэн 2500 нь арав гаруй жилийн насжилттай буюу хугацаа нь дууссан байна.

Эх сурвалж: ТББХ-ны хуралдаан |2025.05.20|

Тэгэхээр ирэх сонгуулиудын ард гарахын тулд бидэнд санал тоолох 3000 төхөөрөмж шаардлагатай бөгөөд нийт төсөв нь ₮47 тэрбум. Гэтэл төсөв хөрөнгийг хөөцөлдөж эхэлснээс хойш 30 хувийг нь шийдвэрлэжээ. Хэдийгээр худалдан авах ажиллагаагаа зохион байгуулаад явж байгаа ч үлдсэн төсвийг 2026 онд багтаан шийдэхгүй бол цаг хугацааны хувьд оройтно гэдгийг хариуцсан байгууллага нь сануулсаар буй.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулиар саналын хуудсыг гараар тоолох эрсдэл бодитоор нүүрлээд байгаа юм. Мэдээж 2027 оны төсвийг горилж хараад нэмэргүй. Иймд зээлээр авч, төсөв суух үед нь төлөх боломж л үлдэнэ. Үгүй бол гараар тоолохоос өөр аргагүй гэсэн үг юм.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бодит байдал
Бодит байдал

Гараар тоолохоор хар машины булхай илрэх гээд байна уу? Гараар тоол,шаардлагагүй зардал гаргах хэрэггүй

Зочин
Зочин

Гараар тоол урьд нь тоолоод болоод бсан шдэ

Монгол
Монгол

Баянөлгийг УИХ сонгуульд өөр аймагтай нэгтгэж оруулах хэрэгтэй шүү 20-30 жилийн дараах юмаа одооноос бодох хэрэгтэй шүү үр хүүхэд ач нартай хайртай монгол хүмүүс минь цааш нь түгээж бичээрээ эх орондоо хайртай хүмүүс минь маш чухал шүү та нар ухаантай даа

Зочин
Зочин

Гараар тоолоо. Тэр балиар хар машиныг чинь манайтай нийлээд 2-3 хан газар л хэрэглэдэг гэх чинь билээ. Тэгж хэнд ч хэрэггүй юманд тийм их мөнгө үрж яадаг юм.

Зочин
Зочин

Компютерийн пронраман төхөөрөмжөөр монгол хүмүүсийн садарлаж байгааг өөрсдөд нь мэдэгэлгүй бичиж аваад гадаадийн гаж баячуудад өндөр үнээр зардаг бүлэглэл

Зочин
Зочин

Хуучин цагийн булай хогнууд
Ху намын бууны нохойнууд
Манийнхаа саналыг будлиантуулж
МАН-ынхаа ялалтыг баталгаатай хийнээ !

Иргэн
Иргэн

Гараар тоолох хэрэгтэй

ИРГЭН
ИРГЭН

ЭНХБАЯР ХЗСАЙД ХИЙЖ БАЙХДАА ДЦ-Т ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ГАРСАН ЗӨРЧИЛ ДЭЭР ЦАХ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ДАРГА НАР АЖЛЫН ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛСӨН. ДЦ-Н ШИНЭ ДАРГА ТОМИЛОГДСОНЫ ДАРАА ЦАХ ЭРҮҮ ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРЛАА ГЭЖ МЭДЭЭЛЭЛ ЦАЦАГДААД ЯВЖ БАЙХАД МЭДЭЭЛЭЛ ДОТОРООСОО ТАРААСАН ГЭЖ АЛБА ХААГЧ НАРАА ШАЛГАЖ ДАРАМТАЛЖ БАЙХАД АХИН ДЦ-Н АЛБА ХААГЧИЙГ МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРЛАА ГЭЖ АХИН ХЭВЛЭЛД МЭДЭЭЛСЭН. ДЦ-Н АЛБА ХААГЧ НАРЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭН ТОМИЛОГДСОН ШТАБЫН ДАРГА УДАА ДАРААЛАН ГЭМТ ХЭРЭГ ГАРСАН БАЙХАД ЯАГААД ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛӨХ САНАЛАА ХЗ-Н САЙДАД ХҮРГҮҮЛЭХГҮЙ БАЙГАА ЮМ. ЦЕГ ДАРГА ТА БОЛ ЦАГДАА ДОТООДЫН ЦЭРГИЙН ДАРГА ГЭЖ ЯВДАГ БИЗДЭЭ. ЦЕГ ДАРГА ТА ДЦ-Н ШТАБЫН ДАРГААР ТОМИЛОГДСОН ХҮНИЙГ ЦАГДАА НЬ ЦАГДАА БУУДАЖ АМЬ НАСЫГ ХОХИРООСОН ХЭРЭГ ГАРГАСАН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА БАЙХАД ХОТОД ИРЭЭ ДЦ-Н ШТАБЫН ДАРГААР ТОМИЛУУЛСАН ГЭХ АСУУДАЛДАА ХЭЗЭЭ ХАРИУЛТ ӨГӨХ ВЭ? СУУДАЛЫН ДОН ТУССАН ТА ДЦ-Н ШТАБЫН ДАРГАА ХЭЗЭЭ ЧӨЛҮҮЛЭХ ВЭ?

НХБАЯР ХЗСАЙД ХИЙЖ БАЙХДАА ДЦ-Т ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ГАРСАН ЗӨРЧИЛ ДЭЭР ЦАХ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ДАРГА НАР АЖЛЫН ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛСӨН. ДЦ-Н ШИНЭ ДАРГА ТОМИЛОГДСОНЫ ДАРАА ЦАХ ЭРҮҮ ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРЛАА ГЭЖ МЭДЭЭЛЭЛ ЦАЦАГДААД ЯВЖ БАЙХАД МЭДЭЭЛЭЛ ДОТОРООСОО ТАРААСАН ГЭЖ АЛБА ХААГЧ НАРАА ШАЛГАЖ ДАРАМТАЛЖ БАЙХАД АХИН ДЦ-Н АЛБА ХААГЧИЙГ МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРЛАА ГЭЖ АХИН ХЭВЛЭЛД МЭДЭЭЛСЭН. ДЦ-Н АЛБА ХААГЧ НАРЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭН ТОМИЛОГДСОН ШТАБЫН ДАРГА УДАА ДАРААЛАН ГЭМТ ХЭРЭГ ГАРСАН БАЙХАД ЯАГААД ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛӨХ САНАЛАА ХЗ-Н САЙДАД ХҮРГҮҮЛЭХГҮЙ БАЙГАА ЮМ. ЦЕГ ДАРГА ТА БОЛ ЦАГДАА ДОТООДЫН ЦЭРГИЙН ДАРГА ГЭЖ ЯВДАГ БИЗДЭЭ. ЦЕГ ДАРГА ТА ДЦ-Н ШТАБЫН ДАРГААР ТОМИЛОГДСОН ХҮНИЙГ ЦАГДАА НЬ ЦАГДАА БУУДАЖ АМЬ НАСЫГ ХОХИРООСОН ХЭРЭГ ГАРГАСАН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА БАЙХАД ХОТОД ИРЭЭ ДЦ-Н ШТАБЫН ДАРГААР ТОМИЛУУЛСАН ГЭХ АСУУДАЛДАА ХЭЗЭЭ ХАРИУЛТ ӨГӨХ ВЭ? СУУДАЛЫН ДОН ТУССАН ТА ДЦ-Н ШТАБЫН ДАРГАА ХЭЗЭЭ ЧӨЛҮҮЛЭХ ВЭ?

Холбоотой мэдээ

Back to top button