Автомашины болон зам ашигласны татварыг бууруулах өргөдөл санаачилжээ
Автомашины болон зам ашигласны татварыг буцааж бууруулах өргөдөл санаачилж, 948 иргэн гарын үзэг зуржээ. Иргэн Э.Баясалцэнгэл нийтийн өргөдөл, санал хүлээн авдаг https://petition.parliament.mn/ тус өргөдлийг санаачилсан байна.
Тодруулбал, 2025 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн татварын нэмэгдэл нь үндэслэлгүй, шударга бус, хууль зөрчсөн тул буцааж хуучин хэвэнд нь оруулахыг шаарджээ. Мөн автомашины татвар 300%, зам ашигласны төлбөр 500% нэмэгдсэн хэдий ч автозам сайжраагүй, эвдрэлийг засаагүй, тэмдэг тэмдэглэгээг тодруулаагүй зэргээр энэхүү өссөн татвар үр дүнгүй байгаа нь харагдаж буй тул татварын нэмэгдлийг цуцлан зөрүүг буцааж олгохыг шаардсан байна.
Энэ сарын 27-ныг хүртэл дээрх өргөдөлд иргэдээс санал авах юм байна. Хэрэв өргөдөлд 33,000 иргэн гарын үсэг зурвал ажлын хэсэг байгуулагдана. Иргэн та санал өгөхийг хүсвэл дараах холбоосоор орно уу: https://petition.parliament.mn/Detail?id=fe447e45-9141-47b0-af3b-3400effd48b4
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Автомашины зам ашигласан татвар бууруулмаар байнаа
Маш зөв
маш зөв УБ-ын түгжрэл, замын эвдрэл, зогсоолын хомсдол, төлбөр гэж дэндүү шүү дээ
Жилийн хэдхээн төгрөгөө төлж чадахгүй байж бас автомашин унах санаатай. Автомашин гэдэг чинь нэг талаасаа тансаг хэрэглээ болно шдээ. Автомашингүйгээр хүн амьдраад байх боломжтой. Автобусаар явахад эхэндээ ядаргаатай санагддаг ч сурчихаар яваад байж болно. Ядаж татвар, засвар үйлчилгээгээ ч дийлэхгүй байж бүрэн бус, эвдэрхий тээврийн хэрэгсэл унаад бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд амь насанд заналхийлээд яваад байж болохгүй л дээ.
автомашины болон зам ашигласаны татварыг бууруулар
Зөв дэмжиж байна
Үүнийг бууруулж хэрэггүй. тэрний оронд цахилгаан дулааны үнээ бууруулах хэрэгтэй. машин унах дуртай бол татвараа төл. харин торгуулийг нэмэх хэрэгтэй. хэтэрхий бага байна. доод талдаа 100000 төлдөг болгох хэрэгтэй.
дээрх хаягаар саналаа илгээх гэсэн боловч ашиглалтын хугацаа дууссан илгээх Боломжгүй гэж хариу ирж бна.
Зам ашигласны төлбөр маш бага байгаа
Хотоос,аймагуудаас орж гардаг лээрээсээ ахиухан мөнгө авахад л болоо бздэ! Нямбаатар л мөнгө самрах гэж баахан юм нэмж хаяаад хотыг улсаас их өрөнд хутгаж хаясаншдэ!
Awto mashinii tatvar buuruulmaar bn
Угаасаа үндсэн хууль, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, нийслэлийн эрх зүйн байдлын хууль зөрчсөн шийдвэр шүү дээ.
Татвараа бууруул
Татвар буулгамаар байна шүү
Маш зөв дэмжиж бна
Зөв иргэн бүрт тэгш эрхтэй байхыг хуульчилсан бдаг шүү
зөв шү
Хэдэн удаа санаачлуулах гэсэн ллрууд вэ