Эдийн засгийн уул уурхай

Г.Дамдинням зэсийн АМНАТ-ийг хөндөхгүй гэсэн ч Рио Тинто-д ирэх ашиг

Монголын Засгийн газрын төлөөлөл Рио Тинто компанийн төлөөллүүдтэй он гарснаас хойш хагас жилийн хугацаанд хэлэлцээ хийж байна.

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион явуулсан Оюу Толгойн гэрээтэй холбоотой сонсголоос гарсан дүгнэлтэд үндэслэж УИХ-ын 120-р тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл хүргүүлсэн. Энэ хүрээнд, Оюу Толгой тойрсон хэд хэдэн агуулгаар ажлын хэсэг байгуулж, талууд хэлэлцээ хийж буй. Эхний ээлжид Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын ахалсан ажлын хэсэг Рио Тинто талын төлөөллүүдтэй уулзаж, менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулсан хэмээн мэдэгдээд буй.

Харин энэ удаад "Онтрэ"-гийн эзэмшлээс Оюу Толгой ХХК руу шилжүүлсэн Жавхлант, Шивээ толгой хоёр лиценз дээрх Монголын талын хувь эзэмшил болоод түүнийг АМНАТ-өөр орлуулах зэрэг хэлэлцээ хийгдэж байгаа.

Шивээ толгой, Жавхлант талбайд “Оюу Толгой”-н бүлэг ордын нөөц зэсийн 24 хувь, алтны 42 хувь, мөнгөний 29 хувь, молибденийн 94 хувь нь хамаардаг.

Хэлэлцээтэй давхцан салбарын сайд Г.Дамдинням зэсийн АМНАТ-ийг бууруулах хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд уг хууль батлагдвал Онтрэгийн хэлэлцээнд нөлөөлж магадгүй хэмээн зэсийн АМНАТ-ийг хөндөхгүй байхаар шийдвэрлэсэн.

Гэхдээ яг одоогийн нөхцөл байдалд хэдийгээр АМНАТ бууруулахаа больсон ч бид Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд АМНАТ-ийг тогтворжуулах гэрээгээр буюу 5 хувь байхаар, өөрчлөгдөшгүйгээр тусгасан. Гэтэл Рио Тинтогийн зүгээс Онтрэ дээр хөрөнгө оруулалтын гэрээ шинээр хийх шаардлагагүй гэдэг байр суурьтай байгаа.

Харин энэ нь бид хэлэлцээгээр хөрөнгө оруулалтыг гэрээг Онтрэ дээр шинээр хийхгүй юм бол тогтворжуулах гэрээний дагуу Жавхлант, Шивээ Толгой талбайд олборлолт хийж эхлэх үед АМНАТ-ийг одоогийн Оюу Толгойн гэрээнд тусгасанчлан 5 хувиар тогтоочихно гэсэн үг.

Ингэхээр үндсэндээ "АМНАТ-ийг хөндөхгүй" гэдэг мэдэгдлийн ард Рио Тинтогийн хүсэл сонирхол АМНАТ бага төлөх гэдэг дээрээ үлдэж байна. Монголын Засгийн газрын төлөөлөл нэгэнт хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах гэсэн байр суурьтай байгаа бол Онтрэ дээр ч гэсэн Оюу Толгой дээр тогтворжуулсан 5 хувийн АМНАТ-ийг өөрчлөх нь зүйтэй юм.

Т.БАТСҮРЭН

Холбоотой агуулгыг хавсаргаж байна

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
31 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм том ордын гэрээг иргэдэд ойлгомжтой болгохгүй байгаад л хамгийн их эргэлзээ төрж байна

Зочин
Зочин

Рио тинто г хөөж гаргаачээ Дамдинням хулгайчийг УИХ аас татан буулгах ёстой

Зочин
Зочин

иргэдийн хяналт байхгүй бол том гэрээнүүд үргэлж ашиггүй дуусдаг

Зочин
Зочин

Эрх ашиг яаж хуваагдах нь л хамгийн чухал асуудал шүү, гаднын компанид хэт найдаж болохгүй

Зочин
Зочин

negtsel n todorhoi bhgui bol mongol tald ashig bagasna gej bodoj bn

Зочин
Зочин

riotin togiin tal iluu davuu baidaltai baih yum bol mongol tal hohiroh magadlaltai

Зочин
Зочин

АМНАТ өөрчлөгдөхгүй гэдэг нь яг үнэндээ хэний ашиг сонирхол вэ гэж бодогдоод байна

Зочин
Зочин

tusgai gereenuudiig il tod bolgoh heregtei gej bodoj bn humuus oilgohgui bna

Зочин
Зочин

уул уурхайн орлого улсын төсөвт бодитоор орж ирж байгаа эсэхэд эргэлзээтэй санагддаг

Зочин
Зочин

mongol uls iluu hatuu shinjilgee shaardah heregtei bh

Зочин
Зочин

энэ бүх хэлэлцээ удаан явагдаад байгаа нь нэг л сайн үр дүн гарахгүй юм шиг санагдаж байна

Зочин
Зочин

ontra deer shine geree hiih eseh n chuhal asuudal shuu

Зочин
Зочин

amnat bol zohistoi togtoltsoo bh yostoi gehdee hemjee n chuhal

Зочин
Зочин

зэсийн үнэ дэлхий дээр өсөхөд Монголд ирэх өгөөж хангалттай нэмэгдэж чадаж байна уу

Зочин
Зочин

turiin tal iluu sain bargaa hiihgui bol rio tinto iluu ashigtai baina

Зочин
Зочин

энэ асуудлыг улс төржүүлэхгүйгээр эдийн засгийн утгаар нь харах хэрэгтэй

Зочин
Зочин

онцгой нөхцөлтэй гэрээнүүдийг дахин нягтлах цаг болсон юм биш үү

Бодит байдал
Бодит байдал

Т.Батсүрэн сэтгүүлчид: Аливаа ордын эрдсийн хэмжээг бичихдээ ихээс нь бага руу дарааллаар нь бичнэ- молибдэн-94%,алт-42%,мөнгө-29%, зэс-24% гэх мэт. Онтрэгийн энэ орд бол гарал үүслийн хувьд Молибдэн-алтны орд дагалдах эрдэс нь мөнгө,зэс. Гэтэл Оюу-толгойн орд бол Зэс-алтны орд . Онтрэгийн эзэмшилд буй орд, Оюу-толгойн орд хоёр бол гарал үүслийн хувьд 2 тусдаа өөр өөр ордууд бөгөөд байршил ойр байх нь энд хамаагүй.Рио-Тинтогийн Оюу-толгойн бүлэг орд нэрийн дор 2 өөр ордыг 1 гэрээгээр эзэмших санаархал нь луйвар шүү. Ашигт малтмалын хуулиар ,Тусгай зөвшөөрөл болгонд тус ,тусдаа гэрээ хийж эзэмшдэг нь аль 2000 оноос одоо хүртэл мөрдөгдөж байгаа бөгөөд Монголын бүх компаниуд ингэж явдаг!Харин хайгуулаа өөр компаниар хийлгэх нь түгээмэл байдаг бөгөөд энэ нь эзэмшилд огт хамааралгүй.

Мөнхбаяр
Мөнхбаяр

энэ их хулгай луйвар ер нь дуусахгүй нь дээ

Данхан толгойтоо барь
Данхан толгойтоо барь

Онтрэгийн гэрээг Гинээр хий .пздаа нарыг байранд тавиөчээ

Зочин
Зочин

Энэ гэж шуналтай эргүү төлөг бнаа Мал бол заазанд явуулчих юмсан

Зочин
Зочин

OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa shorongiin horigdoluudiin devesger

Хүрэл
Хүрэл

Дамдинаа одоо ийм юмыг зохицуулаад ард иргэдэд нь шууд өгөөжтэйгөөр онтероог 100% ард түмний мэдэлд өгөөд харин түүнийг олборлох ийн тулд Оюутолгой бүх зардлаа танаад 49 хувь авахаар гэрээг хий өөр гарц байхгүй!

Зочин
Зочин

Энэ ч нэг л бүтэлгүй тал руугаа яваад байна даа. Итгэл төрөхгүй л байгаа шүү. Бухын доодохыг гэдэг л болох байхдаа. Ямар хүмүүс ажиллаад, юу ч болоод байгаа юм бол бүү мэд. Ард түмэн тэмцэхээр элдэв шалтаг, шалтгаан тоочоод, яг бүтэлтэй ч юм алга шигээ.

Зочин
Зочин

ДОКТОР ВЛАДИМИР ГЭГЧ ХҮНИЙГ ГЭРЭЭНДЭЭ ОРОЛЦУУЛБАЛ ЯАСАН ЮМ БЭ?!

Зочин
Зочин

Энэ мэтийн өлөнгүүд байхад улс оронд Түй ч ашиг байхгүй

Зочин
Зочин

Said xvn im tom xorongo oruultad deer saidin zangaragtai bj gereegee shinechilj chadaxgvi yum bol suudlaa ogood ogtsorson ni deerdee ex oron ard tvmnixee er ashigig xamgaalj chadaxgvi yum bol

Огтоо
Огтоо

Арай чдээ ёстой хэлэх муу үг олдохгүй бна Дамдинням сайдыг охцруулах хэрэгтэй

Зочин
Зочин

Гэрээ хэлцэл тохирохгүй бол бүр гэрээгээ цуцлаад болчих

Zochin
Zochin

Хууль бус засаглалд эх оронч зүрх сэтгэлтэй эрдэм брловсролтой залуус жинхэнэ ард түмэн эх ороны төлөөлөл ажиллах брлмжгүй л байна даа ?????!!!!!!!!

Зочин
Зочин

Рио тинтотой хийх хэлэлцээрт шударга иргэдийн төлөөлөл байлцаж болдоггүй юмуу. Дамдинням мэт нь очиж угаадас горьдож баахан дальчигнаж 2 ирчихээд нэг их юм бүтээсэн хүний дүрд тоглоод л, ямар ч найдвар алга л байна.

Холбоотой мэдээ

Back to top button