Нийгмийн

Б.Гантулга: Г.Загдаа гэдэг хүн муу хүн байсан бол би ингэж амьдрахгүй байсан

Гурван настай гудамжинд гарч, зургаан настайдаа "Зөв амьдрах ухаан" ТББ-д ирж байсан Б.Гантулгатай цөөн хором ярилцлаа. Тэрбээр өдгөө Япон улсын Токио хотод ажиллаж амьдарч буй тул бид цахимаар холбогдсон юм.

Видео:

-"Зөв амьдрах ухаан" ТББ-д очсон тухай асуултаар ярицлагаа эхэлье?

-Анх зургаан настай байхдаа "Зөв амьдрах ухаан" ТББ-д очиж Г.Загдаа, Г.Амарсайхан гэдэг хоёр хүний хүүхэд нь болж байлаа. Намайг гурван настай байхад төрсөн аав маань бурхан болж, ээж эгч бид хоёрыг орхиж явсан. Улмаар эмээ дээрээ эгч бид хоёр амьдардаг байлаа. Тухайн үед амьдрал хэцүү орой хоолтой хонохыг тулд гудамжинд гуйлга гуйна. Эмээ маань ширүүн хүн байсан учраас нэг өдөр эгч бид хоёр эмээгээсээ зугтсан юм. Тэгж л тэнэж яваад аав, ээж хоёр дээрээ ирсэн дээ.

-Г.Загдаа гуай төрсөн гэвэл хэдэн хүүхэдтэй юм бэ. Япон улс руу явсан тухайгаа дурдвал?

-Аав, ээж хоёр төрсөн гэвэл зургаан хүүхэдтэй. Эгч бид хоёр хүүхдүүд нь гэж явдаг учир нийт найман хүүхэдтэй гэж хэлж болно. Аав, ээж хоёр маань сайн хүмүүс учраас би их сургууль төгсөж, Япон улсад ажиллаж амьдарч байна. Аль болох аав ээжийнхээ нэрийг хамгаалж авч явахын тулд хичээдэг.

-"Зөв амьдрах ухаан" ТББ-д холбоотой асуудал нийгэмд нэлээд асуудал тарьсан шүү дээ. Тэнд амьдарч байсан хүний хувьд тухайн үеийн нөхцөл байдлыг яриач?

-Аавыг хилс хэрэгт гүтгэснээс болж хүмүүс буруугаар боддог болсон. Хүн тэгээд тэжээсэн хүнээ дараа нь хорлодог муухайн зантай юм байна лээ. Халиунаа гэх охин хүүхэдтэйгээ манай төвд ирж байсан. Аав ээж ялгалгүй л харж ханддаг байсан юм. Гэтэл нэг өдөр 100 гаруй цагдаа орж ирээд аавыг аваад явсан. Хэрэв аав ээж хоёр зарим хүмүүсийн боддог шиг муу хүмүүс байсан бол би өдий зэрэгтэй амьдрахгүй байсан байх. Тухайн үед би Япон явах гэж байсан юм. Аав хоригдчихсон гэр бүл маань хэцүү байхад ээж миний хүү явах хэрэгтэй гээд явуулж байлаа. Манай гэрт, бидэнтэй хамт амьдарч үзээгүй байж элдэв зүйл ярьдаг хүмүүс олон. Тэр хүмүүс Б.Загдаа гэдэг хүний өсгөсөн хүүхдүүд одоо хаана, яаж амьдарч байгааг мэдэх хэрэгтэй байх.

-Аав ээжтэйгээ учирсан нь таны амьдралын өөрчилсөн байх нь?

-Аав ээж хоёр намайг олж авсан нь хамгийн том аз гэж боддог. Хэрэв би тэр үед "Зөв амьдрах ухаан" ТББ-д очоогүй байсан бол миний амьдрал одоо ямар байхыг хэлж мэдэхгүй байна. Намайг төрсөн хүүхэд шиг ээ санаж, хайрлаж өдий зэрэгт хүргэсэн аав ээж хоёртоо маш их талархаж явдаг.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button