Улс төрийн мэдээ

Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ ард түмнээсээ асууна гэх үгийн ард АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА бий юу

2020 онд ОХУ-д Кремлийн шийдвэрүүдийг эсэргүүцэн ОХУ-ын зүүн хязгаарын Хабаровск хотноо эсэргүүцлийн жагсаал болсон юм. Энэ юун жагсаал байсан гэвэл, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахдаа төрийн удирдлагын бүтцэд ч мөн тодорхой өөрчлөлтүүд хийхээр болсон юм.

Ингэж өөрчлөлт хийхдээ тухайн үеийн Ерөнхий сайд Дмитрий Медведевийг танхимаар нь огцруулж, оронд нь Михаил Мишустиныг Ерөнхий сайд болгосон. Медведевийг ОХУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргаар аваачсан багаад өөрөө тус зөвлөлийн Путин тэргүүний үүрэгтэй.

Сайтар харвал, гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх засаглалын удирдлагын тогтолцоонд ч өөрчлөлт хийгдэж эхэлсэн. Үндсэн хуулийн ийм өөрчлөлтийг хийхийн тулд Путин “Ард нийтээсээ асууна” гэж мэдэгдсэн нь үнэндээ Ард нийтийн санал асуулга байсан бөгөөд ингэхдээ ерөнхийлөгчийн өмнөх бүрэн эрхийн хугацааг дахин эхнээс нь тоолох зохицуулалтыг тусгаад амжсан юм. Ингэснээр олон жил улс төрд дархлагдсан Путины бүрэн эрхийн хугацаа 2020 оноос тоологдож, улмаар 2024 онд дахин сонгогдох боломжтой болсон.

Бүх нийтийн санал асуулга явуулахдаа сугалааны тохирол зарлаж, орон даяар явуулсан бөгөөд түүний дахин бүрэн эрхээ сунгах, төрийн удирдлагын бүтцийг өөрчлөх хүсэл бүхий Үндсэн хуулийн өөрчлөлтийн Бүх нийтийн санал асуулгад ОХУ-ын 85 мужаас Ненецийн автономит тойргийн иргэдийн 80 гаруй хувь нь эсрэг санал өгч, Кремлийг эсэргүүцэж харуулсан юм.

Харин өнөөдөр, яг үүнтэй ижил жишээг хэлж, эрх баригч МАН “Ард түмнээсээ асууна” гэдэг үгээр өнгөлөн далдалж, Ерөнхийлөгчид У.Хүрэлсүхийг дэвшүүлэх эсэхээр Ард нийтийн санал асуулга явуулъя гэхийг үгүйсгэх аргагүй. Хуулиараа, Ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ явуулах эрхтэй.

Хэрвээ Ард нийтийн санал асуулга явуулбал эцсийн шийдвэрийг УИХ-аар хэлэлцүүлдэг.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Unless
Unless

Ene hvrelsvh odoo bolio. Yu ch uurchluugvi bj. Yu gj helj gargaj irlee.

Last edited 46 Минут Өмнө by Unless
Зочин
Зочин

Хүн шоолж шоглон байж элсэжж ордог тагнуулийн байгууллага гэж дэлхийд ганц ч өхгүү шүү Молиго үмхүүлж бна дааа

Холбоотой мэдээ

Back to top button