Б.Пүрэвдагвын 481 тэрбумаар тодотгосон нийслэлийн төсөвтэй танилц
Өнгөрсөн долоо хоногт Х.Нямбаатарын хотын даргаар ажиллаж байх үеийн буюу нийслэлийн 2024-2026 оны төсвийг "нэгжих" УИХ-ын Ерөнхий хяналтын сонсгол болсон. Харин энэ долоо хоногийн эхэнд шинэ хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт орууллаа.
Тэрбээр тавдугаар сарын 26-нд Нийслэл Улаанбаатар хотын захирагчаар томилогдсон. Ажлаа аваад сар хүрэхгүйн хугацааны дараа нийслэлийг төсвийг "засварлаж" байгаа нь энэ. Тодруулбал, НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаан өчигдөр болж, нийслэлийн төсвийн тодотголыг баталсан юм. Тэгвэл төсвийг хэрхэн тодотгосныг задлан харцгаая.
Нийслэлийн 2026 оны төсвийг өнгөрсөн гуравдугаар сард тодотгосон. Тус нэмэлт , өөрчлөлтөөр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурал буюу COP-17 -г Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан 70.1 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталсан. Энэ удаа тодотгол хийснээр нийслэл эхний хагас жилд хоёр удаа төсвөө тодотгосон үйл явдал боллоо. Түүнчлэн нийслэлийн төсвийн сонсголын үеэр төсөвт таналт хийх тодотголыг наймдугаар сард оруулж ирэхээр төлөвлөлөж буйгаа хотын дарга мэдэгдээд буй.
Хотын дарга Б.Пүрэвдагва энэ удаагийн төсвийн тодотгол өвөлжилтийн бэлтгэл ажил, төрийн хэмнэлтий тухай хууль, шатахууны үнэ өссөнтэй холбоотой ногоон байгууламж, нийтийн тээвэр, хот тохижилтын зардал нэмж байгаа. Мөн энэ зун яаралтай зарлаж эхлүүлэх ажлууд багтсан гэдгийг тэмдэглэсэн юм.
Тухайлбал, Агро сити дагуул хот төслийн хүрээнд хэрэгжих бүтээн байгуулалтын ажлын нийслйин хариуцах хөрөнгө. Нийт өртөг 4,8 тэрбум төгрөг. Үүнээс дөрвөн тэрбумыг; "Туул-I" коллекторын инженерийн шугам сүлжээг зөөж шилжүүлэх ажлын зардалд зургаан тэрбум нийт 10 тэрбум төгрөгийг нэмэгдүүлэхээр тооцсон байна.
Өвөлжилтийн бэлтгэл хангах, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд БНХАУ-аас хагас кокс авах болон нийтийн тээврийн түлш зэрэг ажлыг хийхэд нийслэлийн 2026 оны төсвөөс 400 гаруй тэрбум төгрөг гаргахаар болсон. Одоогоор 280 мянган тонн хагас коксжсон шахмал түлш, 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш мидлинг худалдан авч хэрэглэгчид нийлүүлэхээр яригдаж буй.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу гэрээ байгуулагдаагүй, төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан хөрөнгийн төсөл арга хэмжээний зардлыг 443.2 тэрбум төгрөгөөр бууруулж, ажлын гүйцэтгэлтэй уялдуулж, хөрөнгийн төсөл арга хэмжээний зардлыг 25.3 тэрбум, урсгал зардлыг 404 тэрбум, орон нутгийн сангийн зардлыг 52.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн байна.
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулж, дараах байдлаар баталлаа.
- Нийслэлийн төсвийн нийт орлого: 2.5 их наяд
- Татварын орлого: 1.3 их наяд
- Татварын бус орлого: 1.1 их наяд
- Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэлт 17.4 тэрбум
Төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээ: 6.5 их наяд
Төсвийн ерөнхийлөгч захирагч тэдгээрийн харьяа байгууллагад дараах төсвийг зарцуулах эрхтэй.
- НИТХ-ын дарга 82.3 тэрбум
- Засаг дарга 6.4 их наяд
- Урсгал зардлын дээд хэмжээ 1.9 их наяд
- Хөрөнгийн зардлын дээд хэмжээ 4,2 их наяд
- Дүүргийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг 15 тэрбум
- Улсын төсөвт шилжүүлэх орлого 236.7 тэрбум
- Төсвийн жилд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хотын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардал 1.5 их наяд
- Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ 227.8 тэрбум
- Үнэт цаасны хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардал 1.5 их наяд
- Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ 64.5 тэрбум
- Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ 257.9 тэрбум
- 2025-2026 онд он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардал 681.3 тэрбум байхаар тусгажээ.
Түүнчлэн, төсвийн жилд нийслэлийн төсвөөс дүүргийн төсөвт 15.4 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож, дүүргийн төсвөөс нийслэлийн төсөвт 1.7 их наяд төгрөг төвлөрүүлнэ. Нийслэлээс улсын төсөвт 263.7 тэрбум төгрөг шилжүүлнэ. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаас дүүргүүдэд 25.5 тэрбум төгрөгийг хуваарилна.
Мөн дамжуулан зээлийн эргэн төлөлтийн төлбөрт 70.1 тэрбум, хүүгийн төлбөрт 25.2 тэрбум нийт 95.7 тэрбум төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлнэ.
Нэгтгэвэл, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2025-2026 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний зардлыг 49.3 тэрбум төгрөгөөр бууруулж, орон нутгийн сангийн хөрөнгөөр дамжин санхүүжих төсөл арга хэмжээний дүнг 2.9 тэрбум төгрөгөөр, нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг 30.6 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр нийслэлийн 2026 оны төсвийн тодотгов.
НИТХ-ээс төсвийн зарцуулалтад хяналт тавих хоёр Ажлыг хэсэг байгуулна
НИТХ-ынхан Нийслэлийн төсвийн сонсгол үеэр чихнээсээ чамгүй хонх уяулсан. Нэгдүгээрт 45 төлөөлөгчийн 43 нь нийслэлийн өмчит болон өмчит компанийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажилладаг гэх мэдээлэл ил болж өндрийг авсан. Мөн иргэдийг төлөөлөх үүргээ умартан Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавихаас илүүтэй нийлээд нэг тал болоод суучихдаг гэдэг шүүмж иргэд олон нийт, УИХ-ын гишүүдээс эхлээд хөвөрсөн.
Тэгвэл төлөөлөгчид шүүмжийг халуун байгаа дээр хөдлөхөөр шийдсэн бололтой. МАН-ын бүлгээс гаргасан саналын дагуу хотын даргын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ, захиран зарцуулалтад хяналт тавих чиглэлээр хоёр ажлын хэсэг байгуулав. Тодрбуулбал,
- Нийслэлийн гэр хорооллын айл өрхийг хийн түлшний халаагуурт шилжүүлэх төсөл, хагас коксон түлшний худалдан авалт, түгээлт, хадгалалт, борлуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, энэ чиглэлээр олон нийтэд зөв мэдээ мэдээлэл өгөх, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах чиг үүрэг бүхий;
- Улс, нийслэлийн төсвийн болон бусад хөрөнгө оруулалтаар нийслэлд хийгдэж буй ажил, арга хэмжээний гүйцэтгэл, үр дүнтэй танилцаж, үйл ажиллагааг эрчимжүүлэх, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг тус тус байгуулахаар тогтсон.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг НИТХ дахь намын бүлгүүдээс санал авч, эцэслэн байгуулах юм.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
481 тэрбумын тодотгол үнэхээр шаардлагатай байсан эсэхийг сайн тайлбарлах хэрэгтэй
Tosov bur dahin dahin todotgood baival anhnaasaa zuv tuluvlult hiigeegui yum bish uu
Нийтийн тээвэрт мөнгө нэмж байгаа нь зөв шийдвэр байна
Hagas koksnii hudaldan avalt deer il tod baidal hamgiin chuhal
Төсөв нэмэгдэхээс илүү үр дүн нь харагдах хэрэгтэй
Hotiin tosov 6.5 ih nayad gedeg asar ih too baina
Өвөлжилтийн бэлтгэлээ одооноос хангах нь зөв
Ajliin heseg baiguulj hyanalt tavina gej baigaa ni sain medee
Нийслэлийн хөрөнгө оруулалтуудыг иргэдэд ойлгомжтой тайлагнах хэрэгтэй
Ursgal zardal denduu ih nemegdsen yum shig sanagdlaa
Хяналтгүй зарцуулбал хэдэн их наяд байсан ч хүрэлцэхгүй
Niitiin teevriin hugjliin sand nemsen munguu zuv zartsuulah heregtei
Zam bolon ded butetsiin ajluud hurdan yavaasai
Төсөв танана гэж ярьж байснаа нэмээд байдаг нь ойлгомжгүй юм
Irgediin tatvariin mungiig hamgiin ur duntei zartsuulah yostoi
Агаарын бохирдлыг бууруулах ажилд үр дүн гарвал дэмжинэ