НИЙГЭМНийгэм мэдээ

Г.Баасан: Намайг таван удаа барьж хорихдоо бүхий л муу нэрийг өгсөн

Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасантай цөөн хором ярилцлаа.

Видео:

-Нийгэмд таныг олон янзаар л хэлж, ярьдаг. Тэр тусмаа жагсаал цуглаантай холбож хардах нь олонтоо. Үүнийг та хэрхэн хүлээж авдаг вэ. Танд эмзэг тусдаг уу?

-Намайг таван удаа барьж хорихдоо бүхий л муу нэрийг өгсөн. Мэргэжлийн жагсагч, гудамжны авгай, рэкет, алтан загасны эмгэн гэх мэтээр цоллож, чичилсэн. Хожим хуульч мэргэжлээр сурч төгссөний дарааг эргээд бодоход би ард түмэн, олон нийтийн төлөө дугарч явсаар хүн амьтны хорхойтой араанд зуугдаж адлуулсан юм байна лээ. Миний хэлсэн ярьсан, тэмцсэн бүх зүйл олон нийтийн төлөө л байсан.

-2000 оны эхэн үеийн өвлийн зурах байхаа. Төв талбай дээр та хурган дээлтэй цагдаа заамдаж байгаа зураг байдаг. Их алдартай, тухайн үедээ оны шилдэг гэрэл зураг болсон гэдэг байх шүү. Тэр зургийн тухай дэлгэрэнгүй яриач?

-Ардчилал ялаад удаагүй байсан 2005 оны зураг. Би 40 гаруй настай байж дээ. Тухайн үед "Хүний эрх зөрчигдөхөөс хамгаалах төв" ТББ байгуулсан байсан юм. Манай төвд олон хүмүүс ханддаг байснаас ээж нарын өргөдөл, гомдол асар их байсан. Учир нь тухайн үед дөрвөн хүүхэдтэй ээжийг 40 нас хүрээгүй байхад нь ажлаас нь чөлөөлдөг байсан юм. Ажилгүй болсон ээж нар өнөөх олон хүүхдээ тэжээхэд хүндрэл үүсэж эхэлсэн. 2000 оны эхэн үед ядуурал их, дөнгөж л зах зээлийн нийгэм рүү шилжиж иргэд ядуу байсан. Улмаар би социализмын үетэй адил дөрвөн хүүхэд төрүүлсэн ээжид ₮500 мянга, зургаан хүүхэд төрүүлсэн ээжид ₮1 саяыг олгох, ээжүүдэд одон олгож тэтгэмж өгөхийг шаардаж жагсаж байсан.

-Тухайн үед энэ саналаа албан бичгээр Засгийн газарт өгсөн ч хариу ирүүлээгүй учир 21 аймгийн ээжүүдийн төлөөллүүдийг төрийн ордон руу оруулж есөн хөлт цагаан тугт мөргүүлэх санал гаргасныг зөвшөөрсөн юм. Төрийн ордон орохоор талбай дээр цугласан хүмүүс дотор Монголын анхны гурван ихэр эмээ, эмэгтэй онгоцны нисгэгч, анхны доктор эмэгтэй зэрэг 21 аймгийн сор болсон эмэгтэйчүүд цугласан гэхэд хилсдэхгүй. Яг тохирсон өдрөө төрийн ордон руу орох гэтэл хаалган дээр нь дөрвөн эгнээ цагдаа зогсоож хамгаалалт авсан байсан. Үүнд миний бухимдал дээд цэгтээ хүрч цагдаа заамдаж авсан өнөө алдарт зураг чинь үүссэн түүхтэй. Яг тэр агшинд "Монцамэ" агентлагийн гэрэл зурагчин авсан. Гэрэл зурагчин нь "Нударган зодоон" гэдэг нэр зурагтаа өгсөн байна лээ. Тухайн жилийнхээ шилдэг гэрэл зураг болсон байх шүү. Одоо зарим газар томоор хэвлэчихсэн байж байдаг юм.

-Таны зураг тухайн үедээ ч, одоо ч хэр нь үнэтэй хэвээр байгаа шүү дээ. Басхүү олон утга санааг илэрхийлдэг. Та зургаа хэрхэн дүгнэдэг вэ?

-Миний тэр зураг бол ард түмэн төр засгийг үргэлж хянаж, шахаж, шаардаж чадахгүй байх аваас ямар ч ажил бүтэхгүй гэдгийг ил тодоор харуулсан гэж боддог. Хэрэвзээ би тухайн үед тэмцэж цагдаа "заамдах" үйлдлийг хийгээгүй бол Монголын ээж нар богино хугацаанд одонгоо авч чадахгүй байсан байх гэж боддог. Миний тэмцлийн дараагаас одонтой ээжүүдэд ₮50, ₮100 мянгын тэтгэмж олгох санал гарч байсан. Тиймээс тэр гэрэл зурагт хайртай гэхээсээ илүүтэйгээр миний үйлдлийн үр дүнд Монголын ээж нар одонгоо авч, эх үрсийн баярын өдөр бүрээр одон гялалзуулсан ээжүүд олон болж буйд баярладаг.

-Та олон жил ТББ байгуулга тэргүүлж, жагсаал цуглаан зохион байгуулж явсан хүн. Өнөөдрийн төрд ямар үнэлгээ өгөх вэ?

-Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмч, багш, залуусаа хүртэл жагсахад хүргэж байгаа "хашин" төртэй байгаа даа харамсмаар. Үргэлж хожим хойно нь ажил хийсэн болдог "дүлий" төрд муу дүн тавина. Иргэдээ сайн сайхан амьдрах боломжоор хангахын төлөө ажиллах ёстой байтал өнөөдрийн манай улс төрчид өөрсдийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаа. Ард түмний амьдралыг мэддэг, чин сэтгэлээсээ иргэдийнхээ төлөө ажил хийдэг, олон улсад Монголыг төлөөлөх чадвартай, мэдлэг боловсролтой хүн л төрд ажиллах ёстой. Гэтэл манайд мөнгөтэй, өөрсдийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавьсан хүмүүс ажиллаж байгаа нь харамсалтай. Үүнд иргэд өөрсдөө ч буруутай. Ямар ард иргэд байна, тийм л төр оршин байдаг.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

САЯХАН ОЮУ ТОЛГОЙН АСУУДАЛААР БААСАН ОТГОН УЯАНГА 3 ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ХИЙХДЭЭ ОРОСЫН ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨНГӨ БОЛОХ ЦАГААН ЦЭНХЭР УЛААН ӨНГИЙН ПИДЖАКААР ГАНГАРСАН БАЙСАН НЬ ЯМАР УЧИРТАЙГ НЬ АСУУХ БАЙСАН ЮМ СОНСОХНЭЭ ЖEНКОГИЙН САНААЧИЛАГА ГЭХИЙМ

Зочин
Зочин

Ахмад үеийнхэн ийм дурсамжаа ярьж үлдээх нь зөв санагдлаа

Doogii
Doogii

Bold shig hataagdsan temtsegch should. Demjdeg.

Зочин
Зочин

Г.Баасан гуайн тэмцлийн түүх сонирхолтой юм байна

Зочин
Зочин

Ene hunii heldeg ug zarimdaa hatuu ch gesen bodoh zuil bii

Зочин
Зочин

Тухайн үеийн ээжүүдийн асуудлыг хөндөж явсан нь үнэн бол үнэлэх хэрэгтэй

Зочин
Зочин

Тухайн үеийн ээжүүдийн асуудлыг хөндөж явсан нь үнэн бол үнэлэх хэрэгтэй

Зочин
Зочин

Jagsaal tsuglaaniig shuud muu gej harj bolohgui

Зочин
Зочин

Нийгмийн асуудал ярьдаг хүмүүсийг янз бүрээр хэлдэг нь хаа сайгүй л байдаг

Зочин
Зочин

Тэр алдарт зурагны ард ийм түүх байсан гэж мэдсэнгүй

Зочин
Зочин

Baasan guai olon jil neg l zuilee heldeg hun dee

Зочин
Зочин

Eejuudiin odon tetgemjiin talaar hiisen yum baidag yum baina

Зочин
Зочин

Төр иргэдийн санал хүсэлтийг цаг тухайд нь сонсдог байх ёстой

Зочин
Зочин

Г.Баасан гуайг дэмждэг ч хүн бий шүүмжилдэг ч хүн бий

Зочин
Зочин

Odoo ch gesen olon asuudal deer irged jagsaj baina

Зочин
Зочин

Ярилцлага нь нэлээд шулуун шударга санагдлаа

Зочин
Зочин

Zarim ug ni uneheer bodogduulj baina

Сансармаа
Сансармаа

Өөрийн толгойгүй, өгөр толгой

Зочин
Зочин

Бас л мөнгөний авгай шд

Ахмад
Ахмад

Юу болоод гэнэт гараад ирэв.мөнгө дууссан уу

Иргэн
Иргэн

Хэрийн хүнээс ийм дайчин давшингуй үйлдэл гарахгүй шүү!! Хагас галзуу шахуу тулдаа л ингэж яваа байх амжилт хүсье!!

монгол1
монгол1

Заа ямарч асуудалгүй хүн шиг ярих юма Женко зааж өгсөн үү

Зочин
Зочин

Төлбөртэй жагсаалыг санаачлагч, түүгээр хоолоо олж амьдралаа зайлуулагч. АТГ-ийн олон нийтийн зөвлөлөөрөө чөлөөлөгдчихсөн юм байхдаа

Зочин
Зочин

Хурамхан

Зочин
Зочин

Баасангуайд эрүүл энх урт наслаарай олон олон залуусын үлгэр дуурайл юмшүү

Холбоотой мэдээ

Back to top button