Н.Номтойбаяр: Туркийн дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэлийг Монголд нутагшуулна

Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Турк Улсад ажиллах үеэрээ Аж үйлдвэр, технологийн дэд сайд Оруч Баба Инан болон үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзжээ. Тэрээр Турк Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах, ялангуяа Туркийн дэвшилтэт технологи, үйлдвэрлэлийн туршлагыг нутагшуулах асуудлаар ярилцсан байна. Үүнд Хархорум хотын бүтээн байгуулалт, эдийн засгийн тусгай бүсэд хамтран цогц үйлдвэрлэл хөгжүүлэх боломжуудын талаар өргөн хүрээнд авч үзэж байна.

БНТУ-ын Аж үйлдвэр, технологийн дэд сайд Оруч Баба Инан Монгол Улсын хэрэгжүүлж буй Хархорум хотын төсөл, дэд бүтцийн хөгжил болон арьс ширний үйлдвэрлэлийн салбарт хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг онцолжээ. Тиймээс туршлага солилцож, төсөл хөтөлбөрүүдийг судалж, хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхээ илэрхийлсэн байна.

Мөн Шадар сайд Н.Номтойбаяр Туркийн арьс ширний аж үйлдвэрийн бүсэд ажиллажээ. Тус бүс байгальд ээлтэй технологийг нэвтрүүлж, хаягдал боловсруулах шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлж чадсан бөгөөд 1000 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Нийт 40 мянга орчим ажилтантай бөгөөд ус цэвэршүүлэх болон биогаз үйлдвэрлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлжээ.
Х.ХУЛАН


















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zuv bn aris shiree bolovsruulj buteegdehuun hiij sourit.
Номтой баяр хэдэн жил сайд хийх хүн бэ. Хэрээ мэдэж хуцмаар юм.
За харж л байя. Социализмын үеэсээ эхлээд дарга сэтэртэнгүүд туршлага судлаж байна гээд улсын зардлаар мөнч их аялсандаа. Ирээд нэг л том томилолтын тайлан бичээд таг чиг болдог байсан. Одоо ч хэвээрээ байх шиг.
Үйлдвэр барихыг 100/ дэмжинэ.Хамгийн гол асуудал.Маш саын сайн.Харин хэнээр, хэзээ, гэдгийг сайн бодох!!!Турк ч тийм сайн бараа бүтээгдэхүүн, үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх улс мөн үү???
Европын Хужаа шүү дээ
Мундаг залуу даа.
Зөв.Амжилт хүсье
Арьс шир боловсруулах биохииийн тёхнологи итали герман испани улсад туркээс хол тасархай хөгжсөн байдаг. Арьс боловсруулах технологи тоног төхөөрөмжиндөө огт биш мэргэжилтнүүдийн ур чадвар биохимийн ш.у.ны мэдлэгт тулгуурладаг.
Арьс ширний үйлвэрээ нэн тэргүүнд тавь.
Турк хулхи улс шүү, хэдэн жилийн өмнөх газар хөдлөлтөөр олон барилга нурж, цөөнгүй хүмүүс дээлээ нөмөрснийг Сумтбаяр мэдэх болов уу