УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ТББХ: Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг ҮХЦ-ийн гишүүнд дэмжлээ

ТББХ-ны өнөөдрийн хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшигчдийг хэлэлцлээ. УИХ-ын дарга С.Бямбацогтын санал болгосон нэр дэвшигч Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэвжив.

Нэр дэвшигч Г.Эрдэнэбат УИХ-ын тамгын газрын дэд даргаар, Ж.Сүхбаатар Ерөнхий сайд Н.Учралын зөвлөхийг хашдаг. Бүрэн эрхийн хугацаа нь дуусаад жил гаруй болж буй ҮХЦ-ийн дарга Г.Баясгалан, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайхан нарын оронд ийн нэр дэвшиж буй.

Үндсэн хуулийн 35.1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан байдаг. Энэ дагуу УИХ-ын даргаас нэр дэвшигчдийг танилцуулсан юм.

Цааш холбогдох байнгын хороогоор орж, байнгын хороодын санал дүгнэлтийг УИХ-д хүргүүлж, нэр дэвшигчдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах процесс явагдана.

Өмнөх линк:

П.ДАВААЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ёооё ёстой зайлаа гэж хэлмээр байна

Сайнаа
Сайнаа

Цэцэд ямарч сэвгүй нэр төртэй, онолын өндөр мэдлэг, ажлын баялаг туршлагатай хүн л байх ёстой шүүдээ.

Зочин
Зочин

Энэ улс орон дампуурч дуусчээ.
Үндсэн хуулиа хулгайч нараар сахиулахад хүрсэн байна даа

Зочин
Зочин

хүзүүгүй эбий хүнээ тавилаа. Бид хэнээр улс орноо самруулаад байна даа.

Зочин
Зочин

Гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд төрийн өндөрлөгт гарахаар Монголд хууль дээдлэх сахих , шудрага ёс үндсэн хуулийн суурь зарчим алдагдаж улс орон хаашаа явж бна хөгжил дэвшил бна уу

Зочин
Зочин

Арай дэндүү юмаа. Нэр цэвэр өндөр боловсролтой хуульчдаас томилорч дээ

Холбоотой мэдээ

Back to top button