Гадаад мэдээДЭЛХИЙ

Европт Омега блок цаг уурын үзэгдлийн улмаас хэт халалт үргэлжилж байна

Лхагва гарагт /2026.06.24/ Баруун Европт хэт халалт үргэлжилж, олон байрлалд урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй өндөр агаарын температур хүрсэн байна. Хэт халалтын улмаас олон арван хүн нас барж, сургуулиуд түр хугацаанд үйл ажиллагаагаа зогсоон, цахилгаан эрчим хүч тасалджээ.

Мягмар гарагт /2026.06.23/ Францад 80 гаруй жилийн өмнө агаарын хэм бүртгэж эхэлснээс хойш үзэгдээгүй халуун өдөр тохиосон байна. Тус улсын баруун хойд бүсэд оршдог Бриттанид ид халуун үед цахилгаан эрчим хүч тасалджээ. Харин баруун өмнөд хэсгийн Писсос хотод агаарын хэм  44.3 хэмд хүрсэн байна. Тус улсад халуунаас дайжих гэж гол усанд орсны улмаас 48 хүн осолдож хүн нас баржээ.

Италийн Эрүүл мэндийн яам Флоренц, Милан, Ром, Турин, Верона зэрэг нийт 16 хотод халууны хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлэг зарласан байна.

Лхагва гарагт Их Британид бусад жилийн зургаадугаар сард үзэгдсэн хамгийн халуун өдөр болоход ойртсон байна. Мөн тус улсын цаг уурын алба түүхэндээ хоёр дахь удаагаа хэт халалтын онцгой сэрэмжлүүлэг гаргажээ. Хэт халалт эрүүл чийрэг хүмүүст ч эрсдэл дагуулж болзошгүй тул олон зуун сургууль хичээлээ эрт тараасан аж.

Зургийн эх сурвалж: DW

Испанид амралтын өдрүүдээс эхлэн 40 хэмээс давж халж байгаа юм. Халууны улмаас тус улсад хоёр өндөр настай хүн нас баржээ. Италийн цаг уурын алба  мэдээлснээр лхагва гарагаас агаарын хэм бага зэрэг буурч эхэлсэн байна. Даваа, мягмар гарагууд тус улсад өмнөх жилүүдийн зургаадугаар сарын сүүл үед бүртгэгдсэн хамгийн халуун өдрүүд байжээ.

Францын хөдөө аж ахуйн байгууллагуудын мэдээлснээр Бриттани болон Пэи-де-ла-Луар бүсийн шувууны аж ахуйд хэт халалтын улмаас хэдэн зуун мянган шувуу хорогдсон байна. Тус улсын цахилгааны гол эх үүсвэр болдог цөмийн цахилгаан станцууд хэт халалтын улмаас хөргөх усны нөөц нь багасжээ. Үүнтэй холбогдуулан лхагва гарагт Францын томоохон цөмийн цахилгаан станцууд үйлдвэрлэлээ улсын нийт цахилгаан хэрэглээний 7 хувьтай тэнцэх хэмжээгээр бууруулсан аж.

“Reuters” агентлагийн цаг уурын хяналтын хэсгээс харвал мэдээлснээр Европ даяарх энэхүү рекорд эвдсэн хэт халалт нь “Омега блок” хэмээх ховор цаг уурын үзэгдэлтэй холбоотой юм. Уг үзэгдлийн улмаас Европын зарим бүсэд температур хэвийн хэмжээнээс 18 хэмээр өндөр халжээ.

Энэ үзэгдлийн хэлбэр нь грек цагаан толгойн омега үсэгтэй адил хэлбэртэй аж. Төв хэсэгтээ халуун агаарыг удаан хугацаагаар тогтоон барьж, захын хэсгүүдэд нь харьцангуй сэрүүн нөхцөл үүсгэдэг.

Францын цаг уурын алба мэдээлснээр энэ хэт халалт 2003 оны наймдугаар сард Европ даяар 16 хоног үргэлжилж, 80 мянган хүний илүүдэл нас баралтад хүргэсэн халууны давлагаатай дүйцэхүйц байгаа юм.

Дэлхийн цаг уурын байгууллагын мэдээлснээр Европ дэлхийн дунджаас хоёр дахин хурдан дулаарч байгаа. Үүний улмаас үүнтэй адил хэт халалт удаан хугацаанд үргэлжлэх магадлал нэмэгдсээр байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Mongold aylaj setuutseerei

Зочин
Зочин

Европын уур амьсгал үнэхээр санаа зовоох хэмжээнд хүрчээ

Зочин
Зочин

Omega block gedeg ni uneheer huchtei uzegdel yum baina

Зочин
Зочин

40 гаруй хэм гэдэг чинь бараг тэсэхийн аргагүй халуун шүү

Зочин
Зочин

Ene jil delhii dayar tsag agaar ih sonin baina daa

Зочин
Зочин

Humuus usand orood osoldoj baigaa ni bur haramsaltai

Зочин
Зочин

Цөмийн цахилгаан станцууд хүртэл нөлөөлж байгаа нь ноцтой юм

Зочин
Зочин

Цөмийн цахилгаан станцууд хүртэл нөлөөлж байгаа нь ноцтой юм

Зочин
Зочин

Цөмийн цахилгаан станцууд хүртэл нөлөөлж байгаа нь ноцтой юм

Зочин
Зочин

Ireeduid iim haluun davalgaa iluu olshirno geheer aidastai

Зочин
Зочин

2003 оны халууны давлагаатай харьцуулж байгаа нь айхтар сонсогдож байна

Зочин
Зочин

44 hem geheer Mongold ch bas sonin sonsogdoj baina

Зочин
Зочин

Tsahilgaan tasrah ni bur dahiad asuudal nemj baina

Зочин
Зочин

Bi lav 35 hemdees deesh bol gadaa garah durgui

Зочин
Зочин

Францад олон хүн осолдсон нь үнэхээр харамсалтай

Зочин
Зочин

Европынхон ийм халуунд дасахад амаргүй байх

С.Б
С.Б

Хөгшин европ гуай халуунд харвачихна шүү.харвуулахаасаа өмнө

Монгол охин
Монгол охин

Дайн байлдаанаа зогсоо малнуудаа..

Холбоотой мэдээ

Back to top button