УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Дамдинням: 2029 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл зэсийн АМНАТ-ыг хөндөхгүй

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Халзанбүрэгтэй ордын төслийг зогсоосон, Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийн явц зэрэг асуудлаар дараах хариултыг өгөв.

Ашигт малтмалын тухай хуульд орсон зэсийн АМНАТ-ыг олон улсын хэмжээнд хүргэх Засгийн газрын шийдвэрийг дэмжье, гэхдээ зэстэй хоблоотой хэсгийг нь Онртэйгийн хэлэлцээр дуустал хойшлуулъя МАН-ын бүлгийн шийдвэр гарсан. Өчигдөр ЭЗБХ-оор хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж, зэсийн АМНАТ-ийг 2029 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хөндөхгүй байх заалт дэмжигдсэн. Өнөөдөр УИХ-ын чуулганаар хуулийн төслийг хэлэлцэнэ.

Харин Бортээгийн ордыг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд "хулгайчихсан" гэх асуудал юу болсон талаарх сэтгүүлчийн асуултад "Тэр орд чинь байгаа. Олборлолт хийгээд л явж байна шүү дээ. Эрдэнэс тавантолгой компани дээрээ л байгаа. Тал талын байр суурь байх шиг байна. Би бол ажлаа хийгээд явж байгаа хүн" гэв.

Хайгуулын үеийн нөхөн сэргээлт, аюулгүй байдлын хангалт хангалтгүй байсан учраас зөрчлийг арилгах хүртэл хугацаанд Халзанбүрэгтэйн ордын төслийг түр зогсоосон. Ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулахаар үргэлжлүүлэх эсэх нь шийдэгдээд явна.

Оюутолгойн менежментийн төлбөрийг Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу 50 хувь бууруулсан. Зээлийн хүүг буурулах хэлэлцээрийг З.Мэндсайхан сайд ахлан ажиллаж байна. Зээлийн хүүг бууруулна гэдэг бол ногдол ашгийг наашлуулах асуудал. Монгол Улсын Засгйин газар ард түмэнтэйгээ яг ижил, ногдол ашгаа эрт авах ёстой.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Муу байна. Зэсээр баян Чили улс амнат татварууд 26% байдаг мэдээ бна шүү. Гэтэл энэ нөхөр хамгаалаад байх. Татвараа хангалттай ав. Үгүй бол зогсооооооооооооо!!!!!!!!

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Ard
Ard

Наадам дөхүүлээд хууль оруулж ирсэн л гэсэн дээ!!!

Зочин
Зочин

Ишш энэ Дамдинням гэгч шаарийн мэдэх гэж юу байхав даа чааваас!!!????????????

Мнг иргэн
Мнг иргэн

Нэмнэ үү гэхээс хасахгүй шүү, иргэдээ тэмтэрсээр байгаад иргэдийн чинь хармайнаас гарах юм үлдсэнгүй шүү. Дэлхийн жишиг өсөж байхад бууруулна гэж хуцахаа зогсоо. Чиний тархи сэтгэл монгол орны хөгжилд огт нэмэргүй шавхаад олигтой бодлого шийдвэр гарахгүй болсон нь туйлын үнэн ажлаа өгөөд зайлж үз

Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Зочин
Зочин

Халзанбүрэгтэйн уул уурхайг хэлэлцэхдээ хамгийн түрүүнд санаа тавьж анхаарах асуудал бол Монгол орны гадаргын усны 40% бүрдүүлдэг. Энэхүү газарзүйн онцлог бүхий газрын яг дунд нь байгаа гэдгийг мэдсээр байж зүтгүүлэх үү? Эцэст нь гадаргын ус гэдэг бол хүн, малын ундны эх үүсвэр. Түүнчлэн усны нөөцөөс гадна бүтцийн асуудал ч хөндөгдөнө. Энэ бол хамгийн наад захын асуудал шүү дээ. Угтаа бол энэ нь манай улс руу газарзүйн байр байдлыг хөндөж буй гадны довтолгоо гэж болно. Улс хөгжиж цэцэглэнэ гэдэг гоё нэртэй.

Зочин
Зочин

Худлаа шүү эд нар олон жил шил долоолгоод эцэст нь УЛНЫ ард гэж доромжилдог

Зочин
Зочин

Ene n salbart muu l nolootei, 21.6% - n tatvar tavdag n hogjih bolomjiig haaj baidag!

Tumur
Tumur

америкийн"файнишл экономик"-сэтгүүлд рио тинто ӨӨРИЙНХӨӨ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ ЧАДЛАА-гэж бичсэн л байнашдээ , мөн "ноогдол ашиг"-өгөх талд рио тинто огт дуугаараагүй , тохиролцоогүй гэж байна.- Монгол "ялсан"-юу ч алга .

Зочинтийм
Зочинтийм

Энэ Дамдинням нэг л зэвүүн шүү . Манай МАН уг нь боловсон хүчний сонголт гарцаагүй сайн хийдэг байсан юмсан , энэ нөхөр дээр алд дэлэм алдсан юм биш биз . Эзэн Чингэс урвагчдийг уг үндэс - удамаар нь цалхаа гэж гэрээсэлсэн гэдэг . Энэ нөхрийн ойр тойронд урвагчид байдаг юм биш биз - нэг л биш дээ ...

Ard
Ard

МАН ын үед Шудрага ёс тогтохгүээ!!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button