Нийгмийн

АН аймаг дөмөгхөн удирдаж дөнгөөгүй О.Амгаланбаатарт сонгуулийн штабаа даатгав

Ардчилсан нам Сонгуулийн стратегийн байгууллага буюу 2028 оны УИХ-ын сонгуульд бэлдэх ажлын хэсэг байгуулсанаа зарлав. Энэхүү дүрмийн байгууллага нь 15 гишүүнтэй байх бөгөөд сонгуулийн үеийн штаб шиг зохион байгуулалттай ажиллах гэнэ. Тус штабын өдөр тутмын үйл ажиллагааг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар ахална.

Стратегийн байгууллагыг намын дарга О.Цогтгэрэл ерөнхийд нь удирдан чиглүүлэх аж. Гэвч АН дахь "Ерөнхийлөгчийн жигүүр"-ийн нэг гэгддэг хүнээр сонгуулийн урьдчилсан штабыг хариуцуулахаар болсон нь иргэд төдийгүй АН-ын гишүүд, дэмжигчдийн дунд ч шүүмжлэл дэгдээгээд байна.


Энэхүү штаб ирэх даваа гарагаас эхлэн 10 хоногийн хугацаанд АН-ын бүх шатны гишүүдээс 2028 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтийг хүлээн авна. Мөн Ерөнхийлөгчийг сонгуульд нэр дэвшигчийг нэр дэвшүүлэх журмыг мөрлүүлэх ажлыг хариуцна. Өөрөөр хэлбэл, намын дотоод дотоод сунгааг гардана.

Ерөөс О.Амгаланбаатарыг сонгуулийн цуурай ойртсон эгзэгтэй мөчид, ийм чухал албанд тохоосон нь АН-ыг тун зүдрүү харагдуулсан үйлдэл боллоо. Адаглаад 10-аадхан хоногийн өмнө нэг эрийн гурван наадам гэж үүх түүх гуйвуулсан, үндэсний үнэт зүйлд халдсан хуулийн төсөл ярьж олны эгдүүг хүргэчихсэн байгаа нь ч нэрмээс болов бололтой.

О.Амгаланбаатар бол УИХ дахь аймаг орон нутаг удирдаж явснаар сайрхдаг гишүүдийн нэг. Гэвч түүний хоёронтоо удирдсан Говь-Алтай аймаг өрсөлдөх чадварын индексээрээ сүүл мушгидаг.

Тухайлбал, 2024 оны тайлангаас харвал Говь-Алтай 36.72 оноогоор 21 аймгаас 19-т эрэмбэлэгджээ. 2023 оны жилийн эцсийн тайлан мэдээнд тулгуурласан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, О.Амгаланбаатарын бүрэн эрх бүхий хугацаанд тавьсан "дүн".

УИХ-ын ишүүн болоод ч дорвитой хууль санаачилж, иргэдийн эрх ашгийг хамгаалах ажил хийгээгүй. Ан,амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэж ганц заалттай хууль боловсруулсан удаатай. Араас нь гишүүдийн хууль боловсруулах, судалгааны ажилд хуваарилдаг 20 сая төгрөг хүрэлцэхгүй байна, 100 сая болгоё хэмээж байв. Энэ мэтчилэн түүний парламент дахь паян дуусахгүй.

Тэрбээр нэг л ажилд тун махруу. Тэр нь аймгийн Засаг дарга байхаасаа хөөцөлдөж буй Говийн их дархан цаазат газраар дайран өнгөрдөг Нарансэвстэйн боомтыг нээж, БНХАУ-ын Ганьсү мужтай холбох. Эл хүслээ биелүүлэхээ элдэв нэрээр халхавчилсан хууль санаачилж, УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гээд эрх мэдэлтэй болгоныг нөмөрлөж яваа. МАН-ынхан ч үүнийг нь гадарлах тул "ноёны бөх" хэмээн ёжлох болсон.

Угаас фракц олонтой, амбиц өндөртэй хэрнээ сонгуулийн дотоод зохион байгуулалтын ажлаа МАН-тай холбоо сүлбээ өндөр хүнд атгуулж буй нь АН боловсон хүчнээр дутмаг гэдэг ойлголтыг олон нийтэд шууд төрүүлчихэж байгаа юм. Цаашлаад эрх баригчдаас ялгаатай гэх үгийнх нь эсрэг үйлдэл болчихов.

Сөрөг хүчинд О.Амгаланбаатарыг давах нэр цэвэр, туршлагатай улс төрч олдохгүй байгаа бол өөрсдийнх нь яриад буй засаглалд бэлэн нам биш болж таарах нь.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хариуцлага ихтэй ажлыг хамгийн чадвартай хүнд нь даатгах ёстой шүү

Зочин
Зочин

Songuuliin shtabiig udirdah hunii umnuh ajliin ur dun ch bas haragdah yostoi

Зочин
Зочин

АН дотор өөр туршлагатай хүн үнэхээр олдоогүй юм байх даа

Зочин
Зочин

Amgalanbaatariig songoson shaltgaanaa todorhoi tailbarlah heregtei

Зочин
Зочин

Нэр цэвэр, туршлагатай хүмүүсээ гаргаж ирэхгүй бол итгэл авахад хэцүү

Зочин
Зочин

Hunii yarihaas iluu hiisen ajliig ni l humuus uneldeg

Зочин
Зочин

Сонгуулийн штаб бол намын хамгийн чухал бүтэц шүү дээ

Зочин
Зочин

Ene bol zuvhun neg hunii asuudal bish namiin bodlogo haragdaj baina

Зочин
Зочин

Шүүмжлэл гарч байгаа бол тайлбар өгөх нь зөв

Зочин
Зочин

Ajil hiij chadah esehiig ni tsag hugatsaa l haruulna

Зочин
Зочин

Улс төрд томилгоо бүр итгэл дагуулж байж л үр дүнтэй байдаг

Зочин
Зочин

Zarimdaa dotood tohirоо ni olon niited buruu dohiо ugdug

Зочин
Зочин

Сонгуулиас өмнө ийм маргаан гарах нь намдаа ашиггүй болов уу

Зочин
Зочин

Ehleed ur dungee harah heregtei shuud dugneh ni bas heterhii

Зочин
Зочин

Etsest ni songogchid l hamgiin zuv dugnelt uguh baih

Зочин
Зочин

Улс төрд туршлагаас гадна үр дүн хамгийн их үнэлэгддэг

Temuul
Temuul

АН конец фильмад дахин нэг алхам ойртов. МАН баярлаад самшаа шархирав

Холбоотой мэдээ

Back to top button