УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Пүрэвдагва нэг сарын ойн дээрээ сонгуулийг "базагч" Ү.Ганболдыг тамгын газрын даргаараа татав

Б.Пүрэвдагва хотын даргаар томилогдоод яг нэр сарын хугацаа өнгөрч байна. Тэрбээр нийслэлийн хүн амын нөөцийн махны хэрэглээг хангах, махны үнийг буулгах нэгдүгээр даалгавартай ирсэн. Гэвч энэ үүргээ умартсан гэлтэй, иргэд хэдэн мянгаараа маханд дугаарлаж, булаацалдах шахам албан уулзалтаасаа сугарсангүй.

Харин халаа, сэлгээг тун идэвхтэй хийж буй. Түүний ээлжит томилгоо нь НЗДТГ-ын дарга боллоо. Тус албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр Ү.Ганболдыг захирамжилсан байна. Энэхүү томилгоог сонгуулийн жил угтсан нүүдэл гэж харж болох юм. Учир нь, Ү.Ганболд бол сонгуультай холбоотой сонгуульт ажлаар "мэргэшсэн" нэгэн.


Ү.Ганболд 2000 оноос хойш УИХ, Ерөнхийлөгч, нийслэл, орон сонгуульд сонгуулийн холбогдолтой албан тушаал хашиж иржээ. Тэр дундаа 2020, 2024 оны сонгуульд нийслэлийг "базжээ".

Тухайлбал, 2024 оны сонгуулиар Нийслэлийн сонгуулийн хороог удирдсан. Энэ үед тэрбээр НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байв. Өдгөө ийн тамгын газрын даргаар татагдаж байгаа аж.

Тэрбээр Б.Пүрэвдагвын дэвшүүлсэн иргэдэд ил тод байх, төрийн албан хаагчдыг давхардсан олон тайлангаас чөлөөлөх, нийслэлийн төр захиргааны байгууллагуудын давхардсан чиг үүргийг цэгцлэх, үйлчилгээг илүү шуурхай үзүүлэх, цахимжуулах бодлогыг хэрэгжүүлж ажиллах үүрэг хүлээж байна. 

Ү.Ганболдын товч намтар:

  • 1974-1984 он Нийслэлийн Ерөнхий боловсролын I сургууль /Бүрэн дунд боловсрол/;
  • 1984-1989 он Политехникийн дээд сургууль /Инженер/; 
  • 1994-1996 он МУИС-ийн ХЗДС Эрх зүйн бакалавр;
  • 1996-1998 он МУИС-ийн ХЗДС Эрх зүйн магистр;
  • 2019-2025 он ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Улс ардын аж ахуй, төрийн удирдлагын Академийн Төрийн удирдлагын Их сургууль, Эрх зүйн доктор.

Ажлын  туршлага:

  • 1989-1990 он Зохион бүтээл төв товчоонд инженер;
  • 1991-1992 он Октябрийн районы Ахуй үйлчилгээний комбинатад мэргэжилтэн; 
  • 1992-1996 он “Ачлал” Бүрэн бус хариуцлагатай компанид мэргэжилтэн;
  • 1996-1997 он Нийслэлийн Газрын албаны хуулийн зөвлөх;
  • 1997-2005 он НЗДТГ-ын ТЗУХ-ийн Орлогч дарга;
  • 2005 оноос НЗДТГ-ын ТЗУГ-ын даргаар ажиллажээ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button