НИЙГЭМСПОРТ

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо

Чөлөөт, Сонгомол бөхийн U15-U20 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд улсын Паттаяа хотод 2026 оны 06 дугаар сарын 27-оос 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Энэ удаагийн тэмцээнийг Монгол улсаа төлөөлөн ОУШ Б.Энхбаяр, Б.Номин-Эрдэнэ, Э.Золжаргал нарын шүүгчид шүүн дэнсэлнэ. Мөн МУГТ Г.Мандахнаран, ОУХМ Л.Энхбаяр, ОУХМ С.Мөнхсүх, У.Оюунбаяр зэрэг дасгалжуулагчийн хамтаар нийт 42 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. U15 насанд оролцох тамирчид өнөөдөр эх орноосоо мордож байгаа бол U20 насны ангилалд өрсөлдөх тамирчид 07 сарын 01-ны өдөр эх орноосоо явах хуваарьтай байна.

Эрэгтэй

  • 34-38кг Н.Нямсүлд
  • 41кг Ц.Бат-Эрдэнэ
  • 44кг Э.Батзаяа
  • 48кг Г.Тэншлүүр
  • 52кг Э.Баасандорж
  • 57кг А.Анар
  • 62кг Б.Манлай
  • 68кг Б.Балдорж
  • 75кг Б.Алдаржавхлан
  • 85кг Г.Өсөх-Ирээдүй

Эмэгтэй

  • 29-33кг Б.Цэнгүүн
  • 36кг Э.Мөнгөнсарнай
  • 39кг Г.Халиун
  • 42кг М.Арай
  • 46кг О.Номин
  • 50кг О.Гүмүда
  • 54кг Г.Азжаргал
  • 58кг Б.Анударь
  • 62кг Л.Хонгорзул
  • 66кг М.Одбуян
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button