Налайх дүүргийн хөрсөнд нутагшуулсан усан үзмийн тариалалт амжилттай болж энэ жилийн ургац арвин байна
Монгол орон 31 улсаас 23,5 сая кг буюу жилд 50-60 сая долларын жимс жимсгэнэ импортоор авдаг. Тиймээс сүүлийн жилүүдэд төрөөс дотоодын тариалан эрхлэгч нартаа дэмжлэг үзүүлж эх орныхоо хөрсөнд тариалсан жимс жимсгэнэ, хүнсний ногоог хэрэглэх зорилт тавиад байгаа. Эрс тэс уур амьсгалтай Монгол оронд усан үзэм тариасан анхны агрономичдын нэг бол "Ногоон харш" ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Баяр гэх хөдөлмөрч эмэгтэй байдаг аж. Тэрээр улсад 20 жил ажиллаж тэтгэвэрт гарсныхаа дараа мод үржүүлгийн газар байгуулан Монгол оронд маш олон төрлийн мод бут сөөгийг нутагшуулсан байна.

47 жилийн туршлагатай ахмад агрономич Ц.Баяр нь Налайх дүүргийн хөрсөнд усан үзмийн тариалалтын судалгааг 12 жилийн хугацаанд хийж тохиромжтой агротехнологи боловсруулан амжилттай ургуулсан сонирхолтой талаараа өөрийн цахим хуудастаа хуваалцсан байна. Тэрбээр "Нэг сар гүрийвэл ч болох гээд л байна даа. Өнгө хувирах сахарын агууламж хуримтлагдах буюу жимс боловсрох явц эхэлжээ "Ногоон харш"-ийн хүлэмжинд Монгол оронд импортыг орлох жимсний аж ахуй хөгжүүлэхэд зориулж /урд нь гүзээлзгэнэ рёмонтантный малина зэргийг тариалж үр дүнг амжиллттай хэрэгжүүлсэн /агротёхник аргачлал хэрхэн тариалж ургац авах боломжуудыг судлах зорилготой ажлын нэг хэсэг.

Бид гурван сорт хөгжүүлэхээр оролдсон ширээний усан үзэм буюу шууд идэхэд зориулсан үргүй мөн үржүүлгийн суурь болгох зорилгоор зэрлэг мөн оросын гадаа өрхөд тариалах хүйтэнд тэсвэртэй сортуудыг туршилтандаа ашигласан бид тариалалтын хэлбэр аргачлалыг аль болох өртөг зардал багатайгаар тариалах боломжийг эрж хайсан маань нилээд үр дүнтэй байгаад олзуурхан ажиллаж эцсийн бүтээгдэхүүн ачаалал бага байгаа нь боломж хэмээн дүгнэж байна" гэж бичжээ.
Х.ХУЛАН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Архангайн агротехникч Цэрэннадмид гэх бүсгүй Цэнхэрийн халуун рашааны хүлэмжинд 1988 оны үед 4 төрлийн усан үзэм тарьж сайн ургуулсан, одоо мартагджээ
Монголчууд ажил хийж чаддаггүй учраас усан үзэм, алим, кофе, какоа, тариалж чаддаггүй юм ш дээ. Дуу хуур, бөх, морь кино ший жүжигтээ л ажил гэж боддог. Гэтэл эдгээр нь ажил биш! Наргиан цэнгээний төрөл юм ш дээ. Одоо бол ажил хийх хэрэгтэй байна. Төмөр хайлуул! Машиныхаа моторыг өөрсдөө хийцгээ! Бусад нь хийгээд болгоод байхад монгол хүн яагаад хийж болдоггүй юм! Ажил хийцгээ!!!
Гэгээлэг юм байхад гэгээлэг л сом бичвэл сайхан сан иим юмнууд өөрсдө юу ч хийж чадаж амжаагүй бдаг нь сонин
Амжилт
Туршлага судлъя
үнэхээр мундаг юм даа
Мундаг юмаа,амжилт
Гайхамшигтай, хөдөлмөрч хүн юм аа амжилт хүсье
Мундаг юмаа,амжилт
Архангайн Цэнхэрт Цэцэгмаа гээд эмэгтэй усан үзэм тарьж байсан шүү дээ.
ТАНД АМЖИЛТ ХҮСЭЕ.
Ёооо ямар гоё юм бэ
Good job!
Сайхаан
Ажилсаг эмэгтэйд баяр хүргэж амжилт хүсье. Сонирхолтой санагдлаа, туршлагаасаа хуваалцах санал байна. Холбоо барих утас 89535849
Үнэхээр гайхалтай ажилсаг бүсгүй юмаа олон хүнд түгээгээрэй амжилт
Ёстой хөдөмөрч, бүтээлч агуу эмэгтэй юмаа. Баяр хүргэё. Тариалсан бүхэн нь урган дэлгэрч, арвижиж байхыг ёрөөё
Ямар мундаг юм вэ үрсэлгээ авч болох. Уу
Ямар сайхан бээ, Мундаг хөдөлмөрч эмэгтэйд баяр хүргэе
Гоё байна амжилт
Сайн бна уу туршлага судлая
Ямар гоё юм бэ. Туршлага судалж болох болов уу.
Т