126 гишүүнтэй парламент малчны хүүхдийн боловсролоор сонгуулийн лобби хийж эхлэв
Наадамтай давхцуулан зүтгүүлж буй эрх ашгийн зөрчилтэй хуулиудын нэг нь малчны хүүхдийг I, II ангид нь цахимаар сургах агуулга бүхий хуулийн төсөл. Албан нэршил нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай. Р.Сэддорж нарын 35 гишүүний өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг өнөөдөр 126 гишүүн төвөггүй парламентын босго давуулчихлаа.
Өөрсдийн хүүхдээ өндөр төлбөртэй сургуульд явуулдаг эрхмүүд малчны хүүхдийн боловсрол, сурч мэдэх эрхийг хязгаарлаж кноп дарсан нь энэ. Цаашлаад малчдын нийгэм, соёлын байдлыг муутгаж, үндэсний дархлаанд нөлөөлөхүйц хуулийг хурдтайгаар зүтгүүлж байгаа нь хэнд ашигтай вэ.
Энэ бол аль ч утгаараа сонгуулийн жил угтсан, малчдад нэн тулгамдсан асуудлыг шийдэх нэрийдлээр санал цуглуулах зорилготой хууль. Хөдөөгийн аж амьдралын цаг зав, интернэт сүлжээний хүрэлцээг бодсон ч хэрэгжих боломжгүй гэдгийг малчин эцэг эхчүүд хэлсээр байгаа. Гэтэл санал хураалтад оролцсон 95 гишүүний 56 нь дэмжсэнээр УИХ-аар хэлэлцэхээр боллоо.
Товчхондоо, хууль батлагдахад улам ойртож байна гэсэн үг. Энэ эрчээрээ хаврын чуулган хаахтай зэрэгцэн малчны хүүхдийг 8 намйан нас хүртлээ гэртээ сууж, цаашлаад сургууль завсардалт руу түлхэх хуулийг албажуулж мэдэхээр байна.
Энэ бол ард түмнийг төлөөлж, эрх ашгийг нь хангана хэмээн сонгогдсон УИХ-ын гишүүд хүүхдийг нийгмийн байдлаар нь ялгаварлаж буй үйлдэл юм. Дотуур байр, багшийн хүрэлцээг нэмэгдүүлэх, багийн сургууль байгуулах гэх мэт илүү дээр шийдлүүд олон бий.
Өмнөх линк:
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Малчид бол нийгмийн шаарууд тэдний санал ман-ын хүч тиймээс малчид үргэлж худлаа ярьж халамж тэтгэвэр авдаг одоо бүүр нохой муурны татвар төлдөг шудрага иргэн болсон явж байна