БЗС энэ амралтын өдрүүдэд 08:00-19:00 цаг хүртэл ажиллана

Боловсролын зээлийн сан тэтгэлгийн сонгон шалгаруулттай холбоотойгоор бямба, ням гарагт 08:00-19:00 цагт ажиллана. Энэ өдрүүдэд гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцуулах сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламжад хамрагдах сонгон шалгаруулалтын бүртгэлийн сүүлийн хугацаа давцхаж байгаа юм.
Сонгон шалгаруулалтын хоёр төрөл байгаа аж.
Нэг. Гадаадын их, дээд сургуульд суралцах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгон шалгаруулах ажил явж байна. Сонгон шалгаруулалтын бүртгэл зургаадугаар сарын 29-нд дуусна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонгон шалгаруулалт нээлттэй гэсэн үг.
Хоёр. Дэлхийн шилдэг "Топ 100" их сургуулиудад элсэн суралцах урилга авсан суралцагчдын хувьд Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр суралцах эрх олгох сонгон шалгаруулалт. Энэ жилийн хувьд бакалаврын хөтөлбөрт 10, магистр, докторын түвшинд 20 хүний хяналтын квоттой байна.
Мөн энэ жил Монгол Улсын аль нэг их сургуультай дэлхийн шилдэг их сургууль хамтран хэрэгжүүлдэг 2+2 хөтөлбөрийн хүрээнд суралцагч байвал сонгон шалгаруулалтад оролцох боломжт бүрджээ. Уг хөтөлбөрт хоёр хүний квоттой.

П.ДАВААЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.