Нэг улиас мод жилд 34 кг тоос шороо шингээдэг

Энэ өдрүүдэд Улаанбаатар хотын гудамж талбайд модны цагаан хөвөн хөглөрч байна. Бидний нэрлэж заншсан модны цагаа хөвөн гэдэг нь эм улиасны унгарил юм. Унгирал унах үйл явц ирэх долоо хоногоос дуусах төлөвтэй байна.
Тодруулбал, Улаанбаатар хотод зургаадугаар сараас эхлэн улиас модны унгирал буюу цагаан хөвөн унаж эхэлдэг. Ингэхдээ эм улиасны унгарил унах нь 14 орчим хоног бөгөөд энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.
Сонирхуулахад, нийслэд 40 орчим мянган улиас байдаг бөгөөд нэг улиам мод жилд 34кг тоос шороо шингээдэг байна. Улиас модны үр боловсорч, агаарт цагаан хөвөн тархдаг бөгөөд үүнийг унгирал гэж нэрлэдэг. Модны цагаан хөвөн буюу унгирал нь ямар нэгэн харшил үүсгэдэггүй байна. Харин хуурайшсан улиасны хөвөн амархан шатдаг тул ил задгай гал гаргахгүй, тамхины иш, чүдэнзийг ил задгай хаяхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.
Д.ХАДААН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.