БНСУ ДАШТ-аас хасагдсан тул Хон Мён Бо шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өглөө
БНСУ-ын шигшээ баг хөлбөмбөгийн ДАШТ-д хэсгийн шатанд хасагдсан. Солонгосын шигшээ хэсгийн шатанд хангалттай оноо авч чадаагүйн улмаас хасагдсан явдалд зарим фэнүүд дасгалжуулагч Хон Мён Бог буруутгаж байсан юм. Тэгвэл Хон Мён Бо Мексикийн баруун хэсэгт байрлах Запопан хот дахь бэлтгэлийн талбайгаас мэдэгдэл хийхдээ эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өгч байна гэжээ.
Тэрбээр “Өнөөдөр би БНСУ-ын эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн алба тушаалаасаа огцорч байна. Шигшээ багийг дэмждэг, Солонгосын хөлбөмбөгт хайртай хүн болгоноос уучлал гуймаар байна. Бид хөгжөөн дэмжигчдийн хүлээж байсан үр дүнг үзүүлж чадаагүй, үүний хариуцлага нь бүхэлдээ минийх” гэж хэлсэн байна.
Хон Мён Бо 2024 оны долоодугаар сард Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн юм. Одоогийн гэрээн дор тэрбээр 2027 онд болох Азийн хөлбөмбөмгийн холбооны аварга шалгаруулах тэмцээнд оролцох хүртэл ажиллах байжээ. Энэ удаагийн хөлбөмбөмгийн ДАШТ-ийн A хэсэгт таарсан БНСУ гурван оноотойгоор хэсгээсээ гуравт орсон юм. Тэд хэсгүүдийн гуравдугаар байранд орсон хамгийн шилдэг найман багт орсон бол хасагдах шатанд тэнцэх байсан. Гэвч бямба гарагт /2026.06.27/ буюу хасагдах шатны сүүлийн өдөр энэ найдвар нь талаар болжээ.
Эх сурвалж: Korea Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.