Орон нутаг

Хатгал–Жанхай–Тойлогт чиглэлийн 32 км авто зам ашиглалтад орно

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хатгал–Жанхай–Тойлогт чиглэлийн 32 км авто зам, түүнтэй холбох 2 км зам болон Хатгал–Хүзүүвчийн шил–Ашихай чиглэлийн 5.5 км авто замыг барьж байна.

Эдгээр зам ашиглалтад орсноор жуулчид дөрвөн улиралд Хөвсгөлийн аялал жуулчлалын бүсүүдэд аюулгүй, тав тухтай зорчих боломж бүрдэхээс гадна тусгай хамгаалалттай газар нутагт олон салаа зам гаргах, хяналтгүй зорчих явдал багасаж, хөрс, ургамлын доройтол буурч, байгалийн унаган төрхийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.

Жанхайн даваа–Тойлогт чиглэлийн замыг Үндэсний их баяр наадмаас өмнө, Жанхай–Хатгал чиглэлийн зам наймдугаар сард ашиглалтад орно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button