НИЙГЭМНийгэм мэдээ

Г.Аминдаваа: Хүмүүс шашныг хуучинсаг зүйл гэж боддог, үнэндээ шашин бол маш шинэлэг зүйл

Шинийн 15-ны билэгт сайн энэ өдөр Энэтхэг улсаас түр хугацаагаар нутагтаа ирээд буй Гэлон сахилт Гэвш Г.Аминдаваатай ярилцсан юм. Тэрбээр Gen Z үеийн шинэ төлөөлөл. Чухам яагаад энэ салбарыг сонгон судлах болсон нь тун энгийн аж. Г.Аминдаваа “Би 2002 оны морь жилтэй, шинэ үеийн төлөөлөл. Хүмүүс шашныг хуучинсаг зүйл гэж боддог. Үнэндээ шашин бол маш шинэлэг зүйл. Аав маань алдарт уяач хүн. Манайханд ойрхон лам хүн байгаагүй ч бүр багаасаа л лам болно гэж боддог байлаа. Хүмүүс ч намайг номтой хүн болно гээд л. TV9 телевизийн зарыг хараад дацандаа шавь орохоор ирж байлаа.

Ажил мэргэжлийн маань хамгийн сайхан зүйл нь гүрэм засал хийхээс илүү хүний сэтгэлийг засах, амар амгаланг бэлэглэдэгт оршдог. Шашнаас үл хамааран сайхан сэтгэлийг түгээн дэлгэрүүлэх нь чухал. Эрдэм мэдлэгийг гаднаас олж болно. Харин сайхан сэтгэл бол хүний дотор оршдог усны ундарга мэт зүйл. Сайхан сэтгэл, ухаалаг байдлыг хослуулбал сэтгэлэж төвшин байлгаж чадна. Хэдэн жилийн өмнө Монголд ирэхэд хүмүүсийн асууж байгаа зүйл, зорин ирж байгаа шалтгаан нь хэт хайрцаглагдмал байсан. Энэ удаа бол хүмүүсийн мэдлэг, хандлага дээшилсэн, аливаа шашны мөн чанарыг судалж, шинжлэх ухаанчаар ханддаг болсон нь анзаарагдсан” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button