Гадаад мэдээДЭЛХИЙ

Венесуэльд газар хөдлөлтийн дараах хүчтэй чичиргээ бүртгэгдэж байна

Өнгөрсөн долоо хоногт Венесуэльд 7.2 болон 7.5 магнитуд хүчтэй газар хөдлөлт дараалж болсон. Эх сурвалжууд мэдээлснээр гамшгийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 1,719 хүрчээ. Газар хөдлөлтийн дараа Венесуэлийн хойд хэсэгт хүчтэй чичиргээ бүртгэгдсээр байна.

АНУ-ын Геологийн судалгааны төв мэдээлснээр даваа гарагт /2026.06.29/ нийслэл Каракас, гамшигт хамгийн хүчтэй нэрвэгдсэн Ла Гуайра хот орчим 4.6 магнитуд орчим хүчтэй чичиргээ бүртгэгдсэн аж. Колумбын Геологийн судалгааны төв тус чичиргээг 5.1 магнитуд хүчтэй гэж бүртгэжээ.

Венесуэлийн парламентын дарга Хорхе Родригес мэдэгдэл хийхдээ сүүлийн чичиргээний улмаас нэмж хохирол учирсан эсэх талаар мэдээлэл хараахан ирээгүй байна гэсэн юм. НҮБ-аас Венесуэльд суудаг зохицуулагч Жанлука Рамполла дель Тиндаро олон улсын явуулж буй тусламжийн арга хэмжээг сайшааж, 27 орноос 2 мянга гаруй аврагч, 160 орчим үнэрч нохой ирсэн хэмээсэн байна.

АНУ-ын тэнгисийн цэргүүд Венесуэлийн хоёр гол боомтын нэгийг нь засварлаж дуусчээ. АНУ-ын зэвсэгт хүчин мэдэгдэл хийхдээ “Ла Гуайрагийн боомт ажиллагаанд орж, USS Fort Lauderdale тус боомт дээр тусламж болон тоног төхөөрөмж буулгаж байгаа” гэсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button