НИЙГЭМНийгэм мэдээ
Энхтайваны гүүрний нурсан хашлагыг наадмаас өмнө засварлаж дуусгана
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны гүүрэн дээрээс автомашин унасан осол энэ сарын 16-нд гарч, гүүрний хашлагад эвдрэл үүссэн. Энхтайваны гүүрний засвар үргэлжилж буй бөгөөд будаг болон тоноглолын ажил үлджээ.
Тус хэсгийн засварын ажлыг зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх зорилгоор шөнийн 23:00-06:00 цагийн хооронд “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж, бетон хайсны засварын ажлын хүрээнд эвдэрсэн хэсгүүдийг зайчлан шинээр хэв хашмал зангидан цутгалтын ажлыг хийж дуусаад байна. Зүлгүүр, будаг болон тоноглол хийх ажил үлдээд байна.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.