НИЙГЭМНийгэм мэдээ
УСУГ шинэ ажилтнуудаа байгууллагын цэг салбартай танилцууллаа

Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар шинэ ажилтнуудаа байгууллагын цэг салбартай танилцуулах үйл ажиллагаа зохион байгууллаа. УСУГ нь өдөр тутмын үйл ажиллагаандаа тогтмол шинэчлэл хийж, ажиллах хүч болон хүний нөөцийн бодлогодоо өндөр ач холбогдол өгч ирсэн.
УСУГ-т шинээр ажилтан болж, салбар нэгжүүдэд ажиллах шинэ ажилтны танилцах өдөрлөгийг зохион байгуулсан байна. Шинэ ажилтныг байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын нэгжүүдийн чиг үүрэг, ажлын орчин, байгууллагын соёл, үнэт зүйлстэй танилцуулжээ. Мөн ажлын байранд дасан зохицох, хамтын ажиллагааг бэхжүүлэх, байгууллагын үйл ажиллагааны талаарх нэгдсэн ойлголтыг төлөвшүүлэх ач холбогдолтой сургалт, аялал болсон байна.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.