Гадаад мэдээДЭЛХИЙ

Вененсуэльд нуранги дор зургаан хоног байсан бага насны хүүг аварчээ

Өнгөрсөн долоо хоногт Венесуэльд 7.2 болон 7.5 магнитуд хүчтэй газар хөдлөлт дараалж болсон. Тус улсын эрх баригчид мэдээлснээр Иорданаас ирсэн аврагчид нуранги дор зургаан хоног байсан бага насны хүүг аварчээ. Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Делси Родригес мэдэгдэл хийхдээ гурван настай Клиебер Мораныг Лос Коралес Гарден 1 барилгын нурангиас гаргаж авсан гэсэн байна.

Венесуэлийн парламентын дарга Хорхе Родригес мэдэгдэл хийхдээ “Нуранги дор амьд буй хүмүүсийг олно гэх найдвараа бид хадгалах ёстой. Өнөө өглөө хоёр настай хүүг аварч, Каракас дахь эрүүл мэндийн төвд эмчилж байна” гэжээ.

НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик хэлэхдээ мягмар гарагт /2026.06.30/ 47 тонн хүмүүнлэгийн тусламж Венесуэльд буулгасан гэсэн юм. Хүмүүнлэгийн тусламжид эмнэлгийн яаралтай тусламжийн иж бүрэн хэрэгсэл, нярайн асаргаа, өвчнөөс урьдчилан сэргийлэх, анагаах хэрэгслүүд багтсан гэж тэр хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button