НИЙГЭМНийгэм мэдээ

Наадмын тасалбарын "шаг"-ийн үнэ ₮400 мянгаас эхэлж байна

Энэ жил 26 мянган ширхэг наадмын тасалбарыг өглөөний 07:00 цагаас ENaadam.mn хаягаар худалдаалж эхэлсэн. Гэтэл зургаан минутын дотор буюу 07:06 цагт тасалбар бүрэн зарагдаж дууслаа. Улмаар цахим орчинд "наадмын тасалбар авна, зарна" гэх бүлгэмээр "шагчид" ажилдаа оржээ.

Тухайлбал, ₮150 мянгаар худалдаалагдсан наадмын нээлт, хаалтын тасалбарын шагийн үнэ ₮400 мянгаас эхэлж байна. Цаашлаад, урд эгнээний зэрэгцээ хоёр суудлын үнэ ₮1.8 сая хүрчээ. Харин зэрэгцээ дөрвөн суудлын үнэ ₮4 саяд хүрээд байна.

Өнгөрсөн жил долоодугаар сарын 1-ний өдрийн өглөөний 07:00 цагаас 12,000 ширхэг наадмын тасалбарыг цахимаар худалдаалж эхэлсэн ч 10 минутын дотор бүрэн зарагдаж дуусаж байв. Түүний өмнөх жил буюу 2024 онд наадмын тасалбар 45 минутын дотор дуусаж, улмаар анхны үнээ хэд дахин нугалсан үнээр дамлаж зарагдсан. Энэ жил ч үүнийг тойрсонгүй дайрлаа.

Жил бүр л наадмын тасалбарын эрэлт үүсэж, шагчид "амилдаг". Улмаар тасалбарын үнэ хэд дахин нэмэгддэг учраас иргэдэд худалдан авахад хүндрэл үүсдэг. Түүнчлэн тасалбар олдохгүй байх нь олонтоо. Энэ жилийн тасалбар борлуултыг АТГ-ын алба хаагчид хянаж ажиллаж байгаа тухай Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос мэдээлсэн. Гэтэл үнэн хэрэгтээ 6 минутад шагчид тасалбар худалдан авч, иргэд нь хоосон хоцорлоо.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button