Гадаад мэдээДЭЛХИЙ

Кремль: Шатахуун импортлохоор хэлэлцээ хийж байгаа

Кремль мягмар гарагт /2026.06.30/ мэдэгдэл хийхдээ шатахуун импортлохоор хэд хэдэн улстай хэлэлцээ хийж байгаа гэжээ. Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд агаарын цохилт эрчимтэй өгч буйн улмаас шатахууны хомсдол үүсээд байгаа билээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэл хийхдээ “Хэлэлцээг идэвхтэй хийж байгаа. Хүлээн зөвшөөрч болохуйц үнээр тохиролцоонд хүрч чадвал импорт хийх болно” гэжээ. Тэр ямар орнуудтай хэлэлцээ хийж байгааг нэрлээгүй юм.

Өнгөрсөн долоо хоногт “Reuters” агентлаг эх сурвалжууд эш татан мэдээлэхдээ ОХУ Казахстанаас 50 мянган тонн АИ-92 шатахуун импортлох талаар хэлэлцэж байгаа гэсэн билээ. Тухайн үед Казахстаны эрчим хүчний сайд Москва шатахуун импортлохоор албан ёсоор хандаагүй гэсэн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлснээр тус улсын бензиний нөөц 1.7 сая тонн байгаа хэмээжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрвөн хувиар буурсан үзүүлэлт.

Эх сурвалж: The Moscow Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ингээд МУ бензингүй тэг зогсохнээ хөөрхий

Оролцогч
Оролцогч

Хаха мангадууд бүх орныг хангадаг юм шиг ханхалзаад хааж боогоод бсн одоо гуйж гутамшиг болж бгн бна цаг цагаараа байдгүйээ гэж орос орон ч бх байхгүйдээ тулах эгзэгтэй үе иржээ казакстан албан ёсоор зөвшөөрөөгүй өөрийн улсад эрэсдэл авчрах учраас өгөхгүй гэжээ бусад орон ч адилхан өгөхгүйлдээ яагаад гэвэл европийн хоригт орно гадаад харилцаанд сэв сууна гэж үзэж бгаа ер нь яваандаа оросын хөлд монгол чирэгдэж морин тэрэг үхэр тэргэндээ орох биз Уг нь 2020-21нефтийн үйлдвэр ашиглалтанд орох ёстойг одоо болтол ашиглалтанд ороогүй монголыг ямар хүчин хорлов хэн яаж тээг болов гэж ерөнхийлөгч асуудалд хандах ёстой шүү!!!

Холбоотой мэдээ

Back to top button