Тодруулга: Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр наадмаар барилдахгүй
Өнгөрсөн жилийн Улсын баяр наадмын бөхийн барилдаанд найм давж үзүүрлэсэн аймгийн хурц арслан Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн. Улмаар "гарди" цолоо хураалгаж барилдах эрхээ хасуулсан. Тэгвэл Спортын арбитрын шүүхээс Н.Өсөхбаярыг допингийн эсрэг зөрчил гаргаагүй гэж үзэн барилдах эрхийг нь 2026 оны 6 сарын 16-ны өдөр сэргээсэн байна.
Улмаар энэ жилийн баяр наадмаар Н.Өсөхбаяр барилдах боломж бүрдсэн. Энэ талаар Баяр наадмын бөхийн салбар хорооны дарга Б.Батбямбаас тодруулахад "Аймгийн арслан Н.Өсөхбаяр наадмаар барилдах боломжгүй. Учир нь 2025 оны бөхийн салбар хороо арбитрын шийдвэрт нөлөөлсөн гэх шалтгаанаар хуулийн байгууллагад хандсан байгаа. Энэ маргаан эцэслэгдсний дараа барилдах эсэх асуудал яригдана" гэлээ.
Б.АЗЖАРГАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Барилдуулах хэрэгтэй.
Цолыг нь хураасан юм чинь барилдуулах хэрэгтэй.
Барилдуулахл хэрэгтэй шүү
Зөв
Цол хураасан юм чинь Монол түмэн барилдахийг хүсэж байга тэр хүсэлийг биелүүлж өгөөсэй гэж хүсэж байна
Допингоос хамаарч барилдаж байсан бол барилдахгүй л дээ А.Сүхбат яалаа зодог тайлж байсан биз дээ.
Цолыг нь хураалаа Бүтэг жил барилдуулахгүй хориглолоо Унасан бөхчүүдэд нь чимэгийг нь олголоо Одоо болоо юм бишүү Тэр байгууллага хоорондын маргааныг шийдвэрлэдэг газар нь шийднэ биз Барилдуулахгүй гэсэн том сонирхол байгаа юм бишүү
Батбямба гэж хэний бууны нохой вэ албаар хор хутгаж бн тэ