Гэмт хэрэг

Албан тушаалаа урвуулан ашигласан Боловсролын зээлийн сангийн даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт дараах хэргийг шалгаж яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн байна. Д.Г нь нийтийн албан тушаалтан буюу Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

  • 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/86 дугаартай тушаалаар “Дэлхийн шилдэг их сургуулийг бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ”-ний үүргээ биелүүлээгүй суралцагч нарт 421,530 ам.доллар (1,433,986,045 төгрөг),
  • -2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 447,991,689.25 төгрөгийг тус тус шилжүүлж, бусдад давуу байдал бий болгосон,

Мөн 2022 оны А/28,  А/52 дугаартай “Урамшуулал олгох тухай” (40 хувь) тушаалаар нийт 796,656 төгрөгийн үр дүнгийн урамшууллыг өөртөө олгохоор шийдвэрлэж, өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн гэж НПГ-аас мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төрийн санхүү авилгачдын тоглоом болсны жишээ нь энэ. Арай л шунахай юу? Энэ мэтийн нөхдийг төрийн албанд дахин ажиллах эрхгүй болгох заалтыг зохих хуулинд нь оруулж өгөх цаг нь болжээ.

Уншигч
Уншигч

хаа сайгүй Хулгай энэ дунд шатны гэмгүй царайлсан албан хаагч нар их мөнгөөр туйлж өгөх юм да боловсролын зээлийн сангийн тэр их мөнгийг төлүүл Харамсалтай

Иргэн
Иргэн

МАН улирдах Түвшиндээ бүр УЗХ түвшинд бүр төрийн гурван өндөрлөгийн түвшинд эрүүгийн элементүүд сууж байхад Монгол улсад шудрага ёс шудрага шүүх, шударга төрийн ажилтан энэ тэр дууссан!

Хорлоо
Хорлоо

Энх-амгалан хужаа тушаал шийдвэрийг нь гаргачихаад хариуцлага хүлээдэггүй юмуу!!!???

Нар сар
Нар сар

Д.Г гэдэг нь хэн бэ? Нэрийг шууд зарлаач. Өөртөө давуу байдал олгоод байхдаа яахав дээ, шуналын тулам бэ?

Хорлоо
Хорлоо
Reply to  Нар сар

Д.Гарди

Нар сар
Нар сар

Өөртөө давуу байдал олгож төрийн мөнгөөр тоглосон хулгайчид олон байнаа. Ж нь Хүрэлбаатар, энэ Д,Г бүгдийнх нь хөрөнгө, санхүүг хурааж улсад тушаах ёстой, хулгайчуудыг газар шорооны ажил, цөлд өвс ногоо, ууланд, талд мод тарих ажилд хяналттай насаар нь ажиллуул.

Back to top button