Хэлэлцэх асуудал нь тодорхойгүй ч өнөөдөр ТББХ хуралдана
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган хаахад нэг хоног үлдээд байна. Энэ жил өмнө жилүүдээс наана хааж байгаа тул сүүлийн өдрүүдэд чуулганыг ээлжит бусаар хуралдаж, хууль, тогтоолын төслүүдийг "машиндаж" буй.
Өнөөдөр 10:00 цагаас чуулганы ээлжит хуралдаан эхэлнэ. Үүнтэй зэрэгцэн ТББХ-г 09:00 цагт хуралдуулахаар тов, дараалалд оруулжээ. Ингэхдээ хэлэлцэх асуудлыг бусад гэж товчилсноос өөр агуулга тусгаагүй байна.
ТББХ аливаа хуулийн төсөл төдийгүй томилгоо парламентын босго давахад чухал үүрэгтэй. Тиймээс чуулганы хуралдаантай өдөр тодорхой бусаар товд оруулсан нь байнгын хорооноос буцсан, эсвэл завсарлага авчсан ямар нэг хуулийн төслийг яаралтай хэлэлцэж, "дэмжүүлэн" чуулганы хэлэлцэх асуудал руу татах гэсэн зохицуулалт байх магадлалтай юм.
Мөн өнөөдөр 14:00 цагаас ХЗБХ дээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан товлогджээ.
Д.ХАДААН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.