Угандагийн зэвсэгт хүчний дарга Бейонсетэй гэрлэхийг хүсэж буйгаа илэрхийлж, Jay-Z-г тулаанд дууджээ
Угандагийн Зэвсэгт хүчний дарга, генерал Мухузи Кайнеругаба дуучин Бейонсетэй гэрлэхийг хүсэж буйгаа илэрхийлж, түүний нөхөр Jay-Z-г тулаанд дуудсан байна. Тус улсын Ерөнхийлөгч Йовери Мусевенигийн хүү тэрбээр Х дээр нийтлэл оруулахдаа Jay-Z эхнэрээ өөрт нь өгөх хэрэгтэй гэжээ. Тодруулбал Мухузи “Jay-Z Бейонсег надад өгөх хэрэгтэй. Угандад хүрч ирээд надтай тулалд. Ялагч нь Бейонсег авна” гэж бичсэн байна.
Мухузи мөн өөрийгөө Jay-Z-гээс илүү хөрөнгөлөг гэж бичжээ. Тэр “Надад олон мянган Анколе үхэр байгаа. Харин Jay-Z Анколе үхэргүй учраас ядуу” гэсэн байна. Jay-Z 2019 онд анхны тэрбумтан дуучин болсон билээ. Одоогийн байдлаар түүний хөрөнгө 2.8 тэрбум ам.доллар байгаа. Jay-Z болон Бейонсе нь хөгжмийн салбарын хамгийн алдартай хосуудын нэг. Тэд 2008 оны дөрөвдүгээр сард гэрлэж, гурван хүүхэдтэй юм.
Эх сурвалж: Daily Post Nigeria












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өгзгөөрөө толгой хийсэн гар хан гал гийн гар вэ Улс нь яачихсан сулралтай улс вэ Жич: ёгуур ийн галга
Дураараа муу хар тамхичин бэ?!!!