Монголд аяласан БНСУ-ын жуулчдын тоо 56 мянга болж, өмнөх оны мөн үеэс 19 хувиар буурчээ
Монгол Улсад 2026 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар 418,732 гадаадын жуулчин иржээ. Энэ нь 2025 оны мөн үеэс 69,088 жуулчнаар буюу 19.8 хувиар өссөн үзүүлэлт юм. 2023 оны мөн үетэй харьцуулахад гадаадын жуулчдын тоо 155,049 буюу 58.8 хувиар өсжээ. Зуны аяллын оргил үе, Үндэсний их баяр наадам эхэлж буйтай холбоотойгоор Монгол Улсыг зорих жуулчдын урсгал цаашид нэмэгдэх төлөвтэй байна.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 20 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт жуулчдын хамгийн их буюу 37 хувийг ОХУ-ын иргэд бүрдүүлжээ. Харин БНХАУ-ын жуулчид 28 хувийг, БНСУ-ын жуулчид 12 хувийг эзэлснээр удаалсан байна. Гэсэн ч солонгос жуулчдын тоо өмнөх онуудтай харьцуулахад буурчээ. Оны эхний хагаст Монголд аялсан БНСУ-ын жуулчдын тоо 56 мянга болж, өмнөх оны мөн үеэс 19 хувиар багассан байна. Харин Японоос ирсэн жуулчдын тоо 14 мянга дөхөж 22 хувиар өссөн бол Герман жуулчдын тоо 8700-д хүрч 42 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
nuhend baah gej hen irhevdee
Аргагүй ш дээ. Гаднаас ирж байгаа жуулчдыг манайхан, ялангуяа хөдөөнийхөн хүн гэхээсээ илүү мөнгө гэж хараад бүх юмныхаа үнийг тэнгэрт тулгаад, ямар ч тохь тухгүй бохир заваан гэр, байшинд орогнуулсан болоод байдаг юм чинь. Цаашдаа олон жуулчин авъя гэж л байгаа бол ариун цэврийн байгууламжаас эхлээд олон зүйлийг өөрчлөх ёстой. Ядаж л хоол ундныхаа өөх тосыг багасгаж, тэр тэнэг хорхог боодог гээч ходордны алуураа болих хэрэгтэй. Маш их бэлтгэл хэрэгтэй дээ. Нэг Солонгос жуулчин нутагтаа очоод "Монголд очоод үзэх сатаарах юм юу ч байхгүй, заваан бохир, хөдөө явахаар 00 байхгүй, олигтой зочид буудал ч байхгүй бүх юм нь үнэтэй, тэгээд бас үйлчилгээ 0, бохир муухай үнэртэй цагаан хэрэглэлтэй, тийм байж 5 одтой буудлын дайны үнэтэй, тийшээ битгий яваарай" гэж Солонгосчууддаа уриалсан байсан шүү дээ.
Олон тооны гэхээсээ илүү европын аялаж сурсан чинээлэг жуулчид илүү тохиромжтой, орон нутагт үлдэцтэй гэж олон жил аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж байгаа хүн бичсэн байсан
Jorlon........
Солонгосуудад бол найр тавиад байх хэрэггүй дээ тийм сайн улсууд биш байх аа хамгийн бохир сэтгэхүйтэй улсууд