Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил Палестины хаалгач Салим Аль-Акшарыг Газын зурваст хөнөөжээ

Палестины хөлбөмбөгийн холбоо (PFA) мэдэгдэл хийснээр Палестины хаалгач Салим Аль-Акшар Газын зурваст Израилын зэвсэгт хүчний гарт амиа алджээ. Эх сурвалжууд мэдээлснээр 2023 оны аравдугаар сард Газын зурвасын дайн эхэлснээс хойш Палестины мянга гаруй тамирчин Израилын армийн гарт амь үрэгдсэн байна.

Аль-Акшар таван сарын өмнө гэрлэж, анхны хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж байжээ. Түүнийг амь үрэгдсэний дараа Чилийн Deportivo Palestino хөлбөмбөгийн клуб мэдэгдэл гаргахдаа “32 настай Палестины хаалгач Салим Аль-Акшар амь үрэгдсэнд гүнээ гашуудаж байна. Түүнийг Израилын арми хөнөөжээ. Ийм үйл явдал үргэлжилсээр байгаад бид гүнээ харамсаж байна. Шударга ёс болон энх тайван тогтоохыг бид уриалж байна” гэсэн юм.

Дэлхийн хүний эрхийн байгууллагууд Израилыг Газын зурваст палестинчуудыг хоморголон устгаж байна гэж мэдэгддэг. Израил-Хамасын хооронд гал зогсоох тохиролцоонд хүрч, Израил газрын зураг дээр зурсан шар шугамаас цэргээ бага багаар татах ёстой байсан. Гэвч Израилын зэвсэгт хүчин шар шугамаас дотогшоо орж, Газын зурвасын 70 хувийг эзэлнэ гэж мэдэгдээд байгаа.

Эх сурвалж: Middle East Monitor

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button