УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Танилц: СЕХ-ын шинэ дарга Н.Мягмарын жилийн орлого 282 сая төгрөг
Өнгөрсөн тавдугаар сард ЗГХЭГ-ын дэд даргаар ирээд байсан Н.Мягмарыг СЕХ-ны даргаар томиллоо. Өмнөх дарга П.Дэлгэрнаранг ГЕГ-ын даргаар томилсноос хойш тус байгууллага хагас жил орчим даргагүй явсан. Тэгвэл хаврын чуулган хаахтай уралдан УИХ-ын дарга С.Бямбацогтоос санал болгосны дагуу Н.Мягмарыг томилгоог эцэслэв.
Түүнийг хүлээж буй эхний сорилт бол санал тоолох автомат төхөөрөмж буюу хар машины шинэчлэлд шаардлагатай 40 гаруй тэрбум төгрөгийг яаралтай шийдвэрлүүлж улсын төсөв суулгах юм. Энэ онд багтаан төсөв хөрөнгийг шийдвэрлэхгүй бол 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг гараар тоолох эрсдэл үүсээд байгаа юм.
СЕХ-ны даргаар томилогдсон Н.Мягмар гэж хэн бэ.
- 2021-2022 онд ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын даргаар;
- 2023 онд УИХ-ын тамгын газрын Хуулийн газрын даргаар;
- 2024-2026 онд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар;
- 2026 оны тавдугаар сараас ЗГХЭГ-ын даргаар тус тус ажиллажээ.
Түүний хамгийн сүүлд буюу 2024 онд мэдүүлсэн ХОМ:
- Өөрийн орлого: 282,9 сая
- Орон сууц, барилга байгууламж: Нийтийн орон сууц, Үйлчилгээний зориулалттай талбай: 1 | Нийт үнэлгээ: 1,06 тэрбум
- Машин: Mercedes Benz 200E - 1 | Үнэлгээ 80 сая
- Мал амьтан: Адуу-11, Хонь-31 | Үнэлгээ 13,7 сая
- Газар: Эзэмших-700м2-2 | Үнэлгээ 30 сая
- Хадгаламж: 130,8 сая
- Зээл: 7,4 сая
- Хөрөнгө оруулсан хуулийн этгээд: Азуми энд ассошэйтс Нөхөрлөл -50%
- Эрх патентын тоо: Эрх-2

Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.