Перугийн маргаан дагуулсан сонгуульд Кэйко Фүжимори ялжээ
Маргаан дагуулж олон долоо хоног жагсаал цуглаан өрнөхөд хүргэсэн Перугийн ерөнхийлөгчийн сонгуульд консерватив үзэлтэй Кэйко Фүжимори баасан гарагт /2026.07.03/ ялалт байгуулжээ. Зургаадугаар сарын 7-нд тус улс ерөнхийлөгчийн сонгууль явуулсан ч аль нэг нэр дэвшигч 50 хувиас дээш санал авч чадаагүй тул дахин санал хураалт явуулсан юм.
Дахин санал хураалтын үр дүнд Фүжимори 50.135 хувийн санал авч ялалт байгуулсан бол түүний өрсөлдөгч Роберто Санчез 49.865 хувийн санал авчээ. 18 сая гаруй хүн санал өгч, хоёр нэр дэвшигч 50 мянган саналын зөрүүгээр сонгуулийн ялагч тодорсон байна. 2021 оны сонгуулиар Фүжимори Ерөнхийлөгч асан Педро Кастиллод 45 мянган саналын зөрүүгээр ялагдаж байсан билээ.
Санчез бол Ерөнхийлөгч Кастиллогийн улс төрийн залгамжлагч юм. Сонгуульд ялагдсан ч гэсэн тэрбээр ямар нэгэн баримт нотолгоо гаргаж ирэлгүй санал хураалтад хөндлөнгөөс оролцсон гэж мэдэгджээ. Мөн Санчез Фүжиморигийн засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.