Эрлинг Хааланд Бразилын эсрэг хоёр гоол оруулж онооны үзүүлэлтээр Мбаппе, Месситэй тэнцлээ
Хөлбөмбөгийн ДАШТ-ийн хасагдах шатны 32 багийн тоглолтууд явагдаж дуусаж, 16 багийн тоглолтууд өрнөж байна. Үүрээр Норвеги, Бразил хоёр тоглож 2:1 харьцаатай Норвеги ялж шөвгийн наймд шалгарчээ. Тоглолтын үндсэн цагт Эрлинг Хааланд хоёр гоол оруулснаар энэ жилийн ДАШТ-ийн гоолын тоогоор Килиан Мбаппе, Лионель Месситэй тэнцсэн байна. Харин тоглолтын нэмэлт цагт Нэймар торгуулын цохилт оруулжээ.
Хааланд гоолын тоогоор Мбаппе, Месси хоёртой тэнцсэнээс гадна “Adidas”-ийн алтан шаахай авах магадлалтай тоглогчдын гуравт бичигдсэн байна. Тус жагсаалтын нэгт Мбаппе долоон гоол, хоёр оновчтой дамжуулалтаар орж байгаа юм. Харин долоон гоолтойгоор Месси хоёрт бичигдэж байна.
Одоогийн байдлаар шөвгийн наймд шалгарсан багууд:
Франц
Морокко
Норвеги
Эх сурвалж: Fifa, Al Jazeera












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.