Гадаад мэдээДЭЛХИЙ

Нэймар олон улсын тэмцээнд дахиж тоглохгүй гэдгээ мэдэгджээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ийн хасагдах шатны 16 багийн тоглолтууд явагдаж, үүрээр Бразил Норвегид ялагдсан. Тус тоглолтын дараа Нэймар олон улсын тэмцээнд дахин өрсөлдөхгүй гэж мэдэгдсэн байна. Тэр “Үзээд алдлаа. Шигшээ багтайгаа анх энд, “MetLife” цэнгэлдэх хүрээлэнд анхны тоглолтоо хийж байсан. Энд дуусаж байна. Ингээд дууслаа” гэжээ.

34 настай Нэймар 2010 оны наймдугаар сарын 10-нд Бразилыг төлөөлсөн анхны тоглолтоо АНУ-ын шигшээ багийн эсрэг хийсэн юм. Тэр цагаас хойш Нэймар Бразилын шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч болж, үүрээр хийсэн Норвегийн эсрэг тоглолтод ганц гоолыг нь орууллаа. Энэ удаагийн ДАШТ-д Бразил таван удаа тоглосон. Гэвч Нэймар баруун шилбэний бэртлийн улмаас хоёрт нь л оролцсон юм.

Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд Бразилын шилдэг тоглогч байсан тэрбээр сүүлийн хэдэн жилүүдэд бэртлээс болж хурд, хүч нь саарч эхэлсэн. Одоо тус улсын шигшээ баг шилжилтийн үедээ орж, дараагийн үеийн тамирчид гарч ирж байна. Шигшээ багийн ахлагч Маркиньос “Шинэ үеийн тамирчдад тэвчээртэй хандаж, эхнээс нь тэднийг дэмжихийг бид уриалж байна” гэжээ.

Эх сурвалж: Al Jazeera

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button