НИЙГЭМНийгэм мэдээ
Нэгдүгээр хорооллын арын авто замын баруун урсгалыг хаана
Сонгинохайрхан дүүргийн Нэгдүгээр хорооллын арын замыг Дэлхийн банкны санхүүжилтээр шинэчлэн засварлаж буй.
Энэ хүрээнд, Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо, 1 дүгээр байрны чанх хойно "Отгон жолоо" жолооны курсийн урд талд буюу авто замын баруун урсгал дагуу хөрс солилт, суурь хийх тул авто замын хөдөлгөөнийг түр хугацаанд хаажээ. Авто замын хөдөлгөөнийг долоодугаар сарын 12-ны өдөр 23:00 цагт нээнэ. Иймд иргэд, жолооч нарыг өөр замаар зорчихыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.