Гадаад мэдээДЭЛХИЙ

Роналду: ДАШТ-ийг ийм байдлаар орхиж байгаа нь харамсалтай байна

Хөлбөмбөмгийн ДАШТ-ийн хасагдах шатны 16 багийн тоглолтууд явагдаж байна. Даваагаас /2026.07.06/ мягмар гарагт /2026.07.07/ шилжих шөнө Португал, Испанийн шигшээ багууд тоглолоо. Тоглолтын 91 дэх минутад Микел Мерино гоол оруулснаар Испани шөвгийн наймд шалгарав.

Шүүгч шүгэл үлээж, тоглолт дууссаны дараа домогт Роналду нулимс урсган “AT&T” цэнгэлдэх хүрээлэнд цугласан фэнүүддээ хүндэтгэл үзүүлжээ. 41 настай тэрбээр карьерынхаа туршид ДАШТ-ын 27 тоглолтод оролцсон нь хөлбөмбөгийн түүхэн дэх хоёр дахь хамгийн өндөр үзүүлэлт юм.

Роналду тоглолтын дараа яриа өгөхдөө энэ нь түүний сүүлийн ДАШТ байсан гэдгийг баталсан ч Португалын шигшээ багаас зодог тайлах эсэх дээр шийдвэр гаргаагүй байгаа мэдэгджээ. Тодруулбал тэрбээр “ДАШТ-ийг ийм байдлаар орхиж байгаа нь харамсалтай байна. Өчигдөр хэлсэнчлэн би бүхнээ дайчилсан учир сэтгэлд юм үлдэлгүй буцна. Хөлбөмбөгчний амьдрал ийм л байдаг. Урагшлах л хэрэгтэй. Тийм ээ, энэ миний сүүлийн ДАШТ байлаа. Бусад тэмцээний хувьд бодох хугацаа бий. Гэр бүлтэйгээ хамт байж, сэтгэл хөдлөлөөрөө юм хэлэхгүй байх хэрэгтэй” гэжээ.

Мөн тэрбээр “Би бүхнээ зориулсан. Португалын шигшээ багтай хамт гурван цом өргөсөн. 2016 оны Европын аварга ДАШТ-тай ижил түвшнийх” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: ESPN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button